Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00077/И |
Дугаар | 134/ШШ2024/00136 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 134/ШШ2024/00136
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, *******,*******,*******
Төрийг төлөөлж: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Миний бие Шивээговь сумынар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс одоор хүртэл ажиллаж байгаа. Тус ажлын чиг үүргийн дагуу сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан гэдэг хүн нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хог хаягдал дахин боловсруулах төсвөөр 3 жилийн хугацаатай 10 сая төгрөгийн зээлийг орон нутгийн сангаас авсан байдаг. Зээлийн буцаан эргэн төлөлт хийгдэхгүй, Санхүүгийн хяналт дотоод аудит, хяналт шалгалтаар тухайн зээлийг эргэн төлүүлэх албан шаардлага манай дээр ирсэн. Үүний дагуу тухайн иргэний зээлийг эргэн төлүүлэхээр албан бичгийг удаа дараа хүргүүлсэн байгаа. Хүргүүлсэн хэдий ч тухайн хүн нь Шивээговь сумын хаягтаа оршин суудаггүй. Орхон аймагт амьдарч байгаа гэх мэдээллийг авсан. Өмнө нь хамтран амьдарч байсан хүн одоогийн байдлаар хаана амьдарч байгаа, ямар утасны дугаартай байгааг мэдэхгүй байна гэсэн тайлбарыг манай Засаг даргын Тамгын газарт өргөдлөөр ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэл гаргаж хаягийн тодорхойлолт гаргаж, иргэн******* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/230 дугаар итгэмжлэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн*******г Шивээговь сумынар томилох тухай Б/39 дүгээр захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ШГ-СХС-2020/05 дугаар Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2022.01.11-ны өдрийн 1/31, 2022.11.16-ны өдрийн 1/547, 2023.12.05-ны өдрийн 1/539 дүгээр мэдэгдэлүүд, тодорхойлолт,ийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр:ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар албан бичиг зэргийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ньээс Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг гаргуулах гэтэл нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар тодорхойлолтод******* дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар дурдсан байна.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, эрэн сурвалжлуулах тухай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. нь 1983 онд төрсөн,, регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Орхон аймагт байгаа сурагтай байсан гэж тайлбарласан болно.
7. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд,-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан,-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.34.-т зааснаар улсын тэмдэгтийн 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. нь 1983 онд төрсөн,, регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Орхон аймагт байгаа сурагтай байсан гэж тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА