Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01740

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод байрлах, Х*******,******* /РД:********/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт О.Б /РД:********/,

Хариуцагч: С дүүрэг, ** тоотод байрлах, М******* ТББ /РД:*****/,

Гуравдагч этгээд: Ч дүүрэг, ******** газарт  Н холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан хүлээн авах, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2 200 200 төгрөг, шинжээчийг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******,

Хариуцагч М******* ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******,

Хариуцагч О.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х*******,******* нь хариуцагч М******* ТББ, О.Б******* нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн БАЗ-05-№01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан хүлээн авах, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2 200 200 төгрөг, шинжээчийн тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Тус захиргаа нь М******* ТББ-тай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан 217 000 000 төгрөгийн үнэ бүхий SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Дээрх гэрээний 4.2 дахь заалтад ...түрээсийн төлбөр нэг жилд тэжээлийн үйлдвэрийн үнийн дүнгийн 10-15%-аас доошгүй байна... гэсний дагуу жилд 21 700 000 төгрөгийг төлөх үүргийг М******* ТББ-г хүлээсэн. Гэтэл түрээслэгч гэрээний үүргээ огт биелүүлээгүй байна. Тус захиргаанаас М******* ТББ-ны тэргүүн Ж.Б******* 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай мэдэгпэл хүргүүлэх тухай албан бичгээр дээрх тоот гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээг аваагүй болно. Улмаар тус захиргаанаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс өргөдлийг шалгаад харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Цагдаа, Прокурорын газарт хянагдаж Хэрэг бүртгэлтийн 180603993 дугаартай хэрэг үүсгэн шалгаад 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан болно. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаартай ...а нь өөрт учирсан хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй..., мөн ...О.Б******* нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монголын үхэр үржүүлгийн холбоотой Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулахдаа төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам болон Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг зөрчиж  түрээслэгчийг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр SZLH-400 маркийн 217 000 000 төгрөгийн үнэтэй малын тэжээлийн үйлдвэрийг бусдад тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон байна... талаар дурдаад хэргийг хааж шийдвэрлэсэн байна. О.Б*******ы дээрх үйлдэл нь Монголын үхэр үржүүлгийн холбоотой ТББ-д давуу байдлыг бий болгож өгсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан  Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журамын 8,9 хэсэгт тус тус заасныг зөрчсөн нь хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон. Төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг төлүүлэх, хор уршгийг арилгуулахаар тус захиргааны 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 70 дугаартай албан тоотоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 183/Ш32021/07905 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаад шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/Ш32022/21711 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Иймд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн БАЗ-05-№01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан хүлээн авах, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2 200 200 төгрөг, шинжээчийнг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд энэ нь хэргийг шалгасан прокурорын тогтоолоор тогтоогдоно. Учир нь уг гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн, Төрийн өмчийн хороонд мэдэгдээгүй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй байдаг. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу шилжүүлсэн малын тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан авахаар шаардаж байгаа. Уг тоног төхөөрөмжийг ашиглаж, орлого олж, түрээсийн төлбөрийг төлөх байсан боловч төлөөгүй тул олох байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжилсэн. Хохирлыг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай тал болох хариуцагч нараас адил тэнцүү гаргуулахаар шаардсан. Олох байсан орлого, шинжээчийн хөлс, томилолтын зардал нийт 175 974 000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хариуцагч О.Б******* нь гэрээг байгуулахдаа гэрээний заалт зөрчиж, зөвшөөрлийг аваагүй, гэрээг байгуулахдаа холбогдох дүрэм, журмыг үндэслэх байхад хариуцагч Үхэр үржүүлэгчдийн холбоонд давуу байдал үүсгэж, албан тушаалаа урвуулан ашигласан учир хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай гэж хохирол шаардсан гэв.

 

2.Хариуцагч М******* ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М******* ТББ нь нэхэмжлэгч Атай 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр БАЗ-05-№01 дугаартай Тонөг төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулсан. Хариуцагч М******* ТББ нь гэрээний дагуу 2012 онд үйлдвэрлэгдсэн малын тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг хүлээн авах гэсэн боловч нэхэмжлэгч байгууллагын агуулахын хашаанд олон жил ил задгай байдалтай хадгалагдаж байсан тоног төхөөрөмж нь бусад төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй холилдсоны улмаас ялгаж салгаж хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч М******* ТББ нь тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн БНХАУ-ын үйлдвэртэй харилцаа тогтоож улмаар 2015 оны 11 дүгээр сард өөрсдийн зардлаар мэргэжилтэн урьж ирүүлэн ил задгай хураасан, гурван үйлдвэрийн төхөөрөмжүүдийг ялгаж ангилах үед агуулахын хашаанд олон жил удаан хугацаагаар хадгалагдсан, тоног төхөөрөмжийн иж бүрдэл ихээхэн дутуу, зэвэрсэн, дамжуулагч коневерь дамжуулах анги эвдэрсэн, төхөөрөмжийг суурьлуулах үйлдвэрийн барилгын рам карказ болон тавцан байхгүй байдалтай байсан бөгөөд БНХАУ-ын мэргэжилтэн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэт болгосоны дараа угсарч ашиглалтанд оруулах боломжтой талаар зөвлөгөө өгсөн. Нэхэмжлэгч А нь манай байгууллагад хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн дутуу эд ангийг шинээр худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдвэрлэж хүлээлгэж өгнө гэсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч огт шийдвэрлээгүй болно. Хариуцагч М******* ТББ-ын зүгээс санал санаачлан гарган гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчтэй харилцан санал солилцож асуудлыг шийдвэрлэх хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн шийдвэр өгөөгүй тул 2018 онд дутуу эд анги бүхий тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан өгөх хүсэлтийг гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь малын тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хадгалалтад хайнга хандсан, үрэгдүүлсэн, хууль зөрчсөн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хариуцагч М******* ТББ, О.Б******* нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа 2018 оноос 2021 он хүртэл үргэлжлэн явагдсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хариуцагч М******* ТББ нь тоног төхөөрөмжийн хадгалалтад хайнга хандсан нөхцөл байдал тогтоогдоогүй, А нь гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш 6 сарын дараа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхдөө эд анги дутуу буюу үйлдвэрийн тавцангууд нь байхгүй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, дээрхи тоног төхөөрөмжүүдтэй холбогддог үйлдвэрийн тавцангууд нь малын тоног төхөөрөмжинд угсрагдаагүй тохиолдолд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болно. Хариуцагч М******* ТББ нь малын тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг 2016 оны 02 дугаар сараас эхлэн хадгалж хамгаалж байгаа болно. Нэхэмжлэгч А нь хариуцагч М******* ТББ-д бүрэн цогц малын тэжээл үйлдвэрлэх үйлдвэрийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2017 оны 4 дүгээр улирлаас эхлэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн БАЗ-05-№01 дугаар гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж холбогдох байгууллагад гомдол гаргаж хариуцагчийг үйл ажиллагаа явуулах боломжит нөхцөл байдлыг огт олгоогүй болно. Иймд нэхэмжлэгч Х*******,*******ны нэхэмжлэлийн шаардлагын 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Тоног төхөөрөмж-ийн түрээсийн БАЗ-05-№01 дугаар гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бусад тооцуулах, үйлдвэрийн тавцан дутуу SZLH-320 маркийн тоног төхөөрөмжийг хүлээн авах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, шинжээчийн ажпын хөлс 2 200 000 төгрөг, томилолтын зардал 174 000 төгрөг нийт 175 974 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.

2.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч М******* ТББ-тай 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээг байгуулсан. 2012 онд Монгол Улсын хилээр орж ирсэн тоног төхөөрөмжийг 2015 онд хүлээж авахаар тохиролцсон боловч тухайн тоног төхөөрөмжийг хүлээж авах ямар ч боломжгүй байсан юм. Яагаад гэвэл энэ 7-8 төрлийн тоног төхөөрөмж нь агуулахын ил задгай хураасан, хоорондоо холилдсон байсан учраас хүлээж авах боломжгүй байсан. Ингээд 2016 онд хариуцагч тухайн тоног төхөөрөмжийг буюу үйлдвэрийг үйлдвэрлэсэн Хятад улсын компаниудын нэг идэвхтнүүдийг урьж авчирч ялгаж салгах ажиллагаа хийсэн. Тэгэхэд тоног төхөөрөмж дутуу байснаас гадна хамгийн гол төхөөрөмжийг угсрах шаардлагатай зүйл нь дутуу байсан. Үүнтэй холбоотойгоор гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатай байна, өөрчлөлт орох боломжтой байна гэсэн саналаар бол энэ Х*******н яам буюу нэхэмжлэгч тал санал тавьсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оноос эхлээд гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх гэрээ. Ийм учраас тухайн тоног төхөөрөмжийг эхэндээ хүлээлгэж өгнө гэж байсан боловч бол сүүлдээ энэ шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад, Авлигатай тэмцэх газарт өгч 2017 оноос хойш бол ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй. 2017-2022 он хүртэл одоо цагдаа, прокурор, шүүхийн шатанд энэ хэрэг маргаан бол хянагдаад явж байна. Үүнтэй холбоотойгоор манай компанийн үйл ажиллагаагаа боломжгүй болсон. 2012 сарын 03 дугаар сарын 07-ны өдрийн энэ Сүхбаатар дүүргийн прокурорын 425 дугаар тогтоолд тодорхой дурдагдсан байгаа эд анги, иж бүрдэл дутуу гэсэн нөхцөл байна. Гэрээний нэг тал 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнээс өмнө 2017 оноос эхлээд татгалзчихсан хууль зөрчсөн байна. Танайх үйл ажиллагаа явуулж болохгүй, угсарч болохгүй гээд хууль хяналтын байгууллагаас тодорхой чиглэл өгсөн учраас ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мэдээж хэрэг энэ 2015 оны 05 дугаар сарын 1-ний гэрээний нэг тал нь өөрөө сайн дураараа татгалзаад байгаа учраас, манай зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн байгууллагын дарга солигдсон гэдэг шалтгааны улмаас хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байгаа. Тийм учраас бол манай зүгээс тоног төхөөрөмжийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу тоног төхөөрөмжөө буцаагаад ав. Тэгээд бусад төлбөр мөнгө, түрээсийн гэрээ гаргуулах, түрээсийн төлбөр гаргуулах, олох байсан орлого гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл анхнаасаа нэхэмжлэгч нь өөрөө энэ түрээсийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж хэлцэл гэж үзэж байгаа учраас ямар шалтгааны улмаас нэгэнт хүчин төгөлдөр бус гэж гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргаж байгааг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хариуцагч О.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг дундын хотын бэлчээр ашиглалтын захиргаанаас О.Б*******ыг хариуцагчаар татсаныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ байгуулсан гээд байгаа. Одоо тэр түрээсийн гэрээний нэг тал болох О.Б******* нь тухайн үед ажил үүрэг гүйцэж байхдаа нэхэмжлэгч талыг төлөөлж байсан, нэг ёсны нэхэмжлэгч талын төлөөлөгч байсан. Хоёдугаарт О.Б*******ыг ямар үндэслэлээр, ямар хууль зүйн үндэслэлээр хариуцагчаар оруулж ирээд байгааг нь бид нар одоо ойлгохгүй байгаа юм. О.Б******* гэдэг хүн ажил үүрэг гүйцэтгэхдээ тухайн гэрээ байгуулчихаад 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б-11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд Т.Сгийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг юм. Гэрээний шаардах эрх хэзээ хаана яаж үүсэж байгаа вэ гэхээр гэрээнд зааснаар 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тухайн тоног төхөөрөмж өөрөө ажиллаж, тэжээл үйлдвэрлэсэн байх шаардлагатай байгаа юм. Тэжээл үйлдвэрлэснийхээ 10-15 хувийн буюу 20 000 000 төгрөгийн тэжээлийг тухайн үедээ улсад тушаах маягаар тоног төхөөрөмжийг нэг ёсондоо лизинг маягаар худалдаж авах тийм зохицуулалттай гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээний шаардлага яг хаана үүсэж байна вэ гэхээр тухайн оныхоо 10 дугаар сарын 20-ны өдөр үүсэж байна. Энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д заасан зохицуулалтуудаас харагдаж байна. О.Б******* гэдэг хүн ажлаа хүлээлгээд өгчихсөн учраас тэрний дараагийн дарга болох аймаг дундын хот, хүний бэлчээр ашиглалтын захиргааны дараагийн дарга, эрх бүхий 2016 оны 08 дугаар сарын 31-ний Б-11 дугаартай Т.С сайдын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь нэг ёсондоо сонгуулиар буюу 2016 оны сонгууль болсны дараа манай байгууллагын даргыг өөрчлөх үйл явц явагдсан гэж өөрөө тайлбарладаг. Тэгээд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар 10 дугаар сарын 20-ны дотор шаардах эрх а үүссэн. М******* ТББ-аас та тэжээлээ өг эсвэл одоо гэрээ зөрчөөд байгаа учраас гэрээгээ цуцална, өгсөн авсан юмаа одоо бид нар эргүүлж авна, гэрээ чинь хүчин төгөлдөр бус байна гэдэг шаардлагыг аль 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн жилдээ биш юм аа гэхэд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үүссэн гэж үзэж болохоор байна. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар шүүхэд хандаагүй 2021 он хүртэл шүүхэд хандаагүй байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй яригдана гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа, гэрээтэй холбогдолтой үүргийн харилцаанд 3 жил гэж заасан байдаг. Түрээсийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оноос бодвол 2018 он, 2016 оноос гэж бодвол 2019 онд, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тэгээд цагдаад хандсан чинь сонгон шалгаруулалтгүйгээр зарлачихсан. Ийм учраас О.Б******* буруутай гэж юм яриад байх юм. Цагдаагийн байгууллага хүний гэм бурууг тогтоодог юм уу, эсвэл прокурорын байгууллага хүний гэм бурууг тогтоодог юм уу, эсвэл эрүүгийн хэргийн шүүх хүний гэм бурууг тогтоодог юм уу, хууль ёсны гэхээр нь наад захын мэдэгдэхүүн гэж үзэж байна. О.Б*******ыг гэм буруутай гэж үзэж байгаа бол гэм буруутай эсэхийг шүүх хурлаар шийднэ, шүүхээс гэм буруутай эсэхийг тогтооно. О.Б******* гэм буруутай гэж эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдсон нөхцөлд хохирол, гэм хорын асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Тэгээд одоо нэхэмжлэлийн шаардлагыг нь болохоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ямар этгээдийн зөвшөөрлийг авах ёстой байсан болоод аваагүй гэдэг асуудал яригдаж байгаа юм бэ, нэг ёсондоо 2015 оноос хойш 9 жилийн дараа ийм үндэслэл гаргаж ирж байгаа. Ямар баримтаар, юунд үндэслэж гаргаж ирж байгааг, нэхэмжлэгч ахиад тайлбарлах байх гэж бодож байна. Тэгээд нэхэмжлэг дахин тайлбарлах байх, нэхэмжлэлийн шаардлагын тухайд үүргийн харилцаа хаана үүссэн юм бэ, а, М******* ТББ хооронд л гэрээний эрх үүргийн харилцаа үүсээд байна шүү дээ, хувь хүн О.Б******* гэдэг хувь хүнд ямар нэгэн гэрээний эрх үүрэг байхгүй шүү дээ, хоёр хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээ хэлцэл 2 хуулийн этгээдийнхээ хооронд эрх, үүрэг хариуцлагынхаа асуудлыг ярих ёстой гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь О.Б*******д байхгүй тоног төхөөрөмжийг яаж О.Б*******аас буцаан авхуулах талаар би ойлгохгүй байна. О.Б******* М******* ТББ очоод тоног төхөөрөмжийг хурааж аваад аваачиж өгнө гэж байхгүй шүү дээ. Үүнтэй адилхан 2 хуулийн этгээдийн хоорондох харилцааг иргэн О.Б******* гэдэг хүнтэй хольж хутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М******* ТББ, а нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Үүнтэй талууд маргахгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас энэ М******* ТББ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ад 2/121 дугаартай албан бичиг хүргүүлж байсан байна. Дээрх бичигт ерөнхийдөө өөрсдийн нөөцийг ашиглан компанитай дахин холбогдох, үйлдвэрийн бай металл эдийг тоног төхөөрөмжийг угсрах металл эдэн суурь бэлдэн тэжээлийн үйлдвэрийг хэвийн ажиллуулахад шаардагдах хөрөнгө оруулалтыг бид санхүүжүүлэхэд бэлэн бөгөөд одоо үйлчилж байгаа гэрээ хуулийн шаардлагад нийцүүлэн үргэлжлүүлэн гэрээ цуцалж байгаагаараа уламжилж байна гээд 2016 онд ингээд тухайн тоног төхөөрөмжийг авч ашиглаж байгаа, цаашдаа энэ гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж байсан байна. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбар байгаа. М******* ТББ нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны үед дутуу эд ангийг буцаан өгөх талаар хэлж байсан гээд, гэвч 2018 онд а хүргүүлж байсан албан бичиг байдаггүй. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан албан бичгээс агуулгын хувьд зөрүүтэй байгаа. Тэгэхээр 2016онд гаргаж байсан тайлбарын үндэслэл, үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр М******* ТББ-аас аны хооронд байгуулагдсан гэрээ нь хот суурин газруудын иргэн, аж ахуйн нэгжүүдийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх гол зорилгоор тоног төхөөрөмжөө хүргүүлж байгаа гэрээ байна. Гэрээний зорилго нь өөрөө иргэн, аж ахуйн нэгжүүд, байгууллагууд руу чиглэсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байна гэдэг нь бол харагдаж байна. Гэтэл байгуулагдсан цагаас хойш одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд М******* ТББ-аас гэрээгээ цуцалъя гэдэг юм уу, эсвэл энэ түрээсийн гэрээтэй холбоотой энэ харилцааг үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Дээрх тоног төхөөрөмжийг бид ашиглахгүй байна, орлого олохгүй байна ч гэдэг юм уу, ийм байдлаар ерөөсөө хандсан зүйл хэрэгт байхгүй. Тэгэхээр өөрсдөө 2 талын хүсэл сонирхлын дагуу хийгдсэн гэрээ нь өнөөдрийг хүртэл ийм, өнөөдрийг хүртэл шүүхийн шатанд ингээд иртлээ М******* ТББ байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай болох нь тогтоогдсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь өөрөө эргээд төр болоод хот суурин газруудын иргэн, аж ахуйн нэгжүүдийг малын тэжээлээр хангах, нийтийн ашиг сонирхлын зөрчигдөж байна харж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжтой байна. Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар тодорхойлохдоо прокурорын тогтоолд үндэслээд буруутай этгээдээр нэмж О.Б*******ыг хариуцагчаар тодорхойлсон. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол байсан. Энэ тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хаасан тогтоол, хэрэг бүртгэх хэргийг хаасан тогтоол байсан. Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ гэдэг тогтоолоос харахад сонгон шалгаруулалт зарлахгүйгээр малын тэжээлийн үйлдвэрийг бусад тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч эрүүгийн хариуцлага хүлээх буюу эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг агуулгаар хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр, дүгнэж хэрэгсэхгүй болгоогүй гэж үзэж байна. Тэгэхээр тогтоолд үндэслээд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа тодорхойлж орж ирсэн юм болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар энэ хэрэг өнөөдрийн шүүх хуралдааны хүртэлх хугацаанд нэлээдгүй цаг хугацааг авсан. Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаад дахиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зэргээр нэлээдгүй ажиллагаа хийгдсэн удаашралтай байсан. Тэгэхээр энэ хугацаанд хариуцагчийн зүгээс ч гэсэн бид нар эвлэрэн хэлэлцье гэдэг санал тавиад байдаг боловчиг яг өөрсдөө идэвхтэй байр сууриа илэрхийлээд энэ жилүүдэд ингээд энэ асуудлаа шийдвэрлэх талаас идэвхтэй яваагүй байна гэж харж байна. Нэгэнт байгуулсан гэрээгээр анд тооцуулах, цаашид түрээсийн гэрээний орлогоо нэхэмжилж байна гэж гуравдагч этгээд буюу Төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокуророос ийм тайлбарыг гаргаж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х******* хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар Ажилд түр томилох тухай тушаал, Д.Э*******т олгосон итгэмжлэл, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/401 тоот хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2022/21711 дүгээр Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 415 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Ж.Т*******ын шүүхэд гаргасан хариу тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтооол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/3729 тоот албан бичиг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаар Тэжээлийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг олгох хуваарь батлах тухай тушаал, Малын тэжээлийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн иж бүрдэл олгор үнэ, хуваарь, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Малын тэжээлйин үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж худалдан авах ТШ/12/01/06 МТҮ дугаартай тендер /Малын тэжээлийн үйлдвэрийн нийлүүлэх гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ҮХААЯамнаас зарласан ТШ/12/01/06МТҮ тоот тендерт шалгарсан Хас цахим эрдэнэ тамга ХХК-иас бараа хүлээлгэн өгсөн тухай акт, хавсралт, Хас цахим эрдэнэ тамга ХХК-ийн 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Барааны техникийн тодорхойлолт, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах, түрээслүүлэхэд тавих нөхцөл, шаардлага, Аны даргын ажлын байрны тодорхойлолт, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №699/10 тоот Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ, Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан /хэргийн 3-14, 130-131, 144-181-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Б*******аас Ж.Т*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б-11 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 114, 118, 132-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Мноос Л.Б*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Досей ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-1/443 дугаар Мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 31, 124-125, 127-129, 133-134, 190-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээдээс Ш.С*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 119-120-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №204 дүгээр Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ж.Б*******өөс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Ү.Д, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №699/10 тоот Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаар Тэжээлийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг олгох хуваарь батлах тухай сайдын тушаал, Малын тэжээлийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн иж бүрдэл олгох үнэ, хуваарь /хэргийн 41-72, 184-185-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х*******,*******ны нэхэмжлэлээс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тоног төхөөрөмжийг буцаан хүлээн авах шаардлагыг хангаж, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2 200 200 төгрөг, шинжээчийг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ТББ-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь хууль зөрчсөн, төрийн өмчийг түрээслэх журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмжийг буцаан авч, уг хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан буруутай этгээдүүд болох хариуцагч О.Б*******, М ТББ нараас тоног төхөөрөмжийг түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд 2 200 200 төгрөг, шинжээчийг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч М******* ТББ нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, тоног төхөөрөмжийг буцаан хүлээлгэн өгөхөд татгалзаагүй боловч хүчин төгөлдөр бус гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөөгүй, зориулалтын дагуу ашиглах боломж бололцоо олгоогүй тул хохиролд тооцон гаргуулахаар шаардсан 175 974 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч О.Б******* нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгууллагыг төлөөлөн М******* ТББ-тай байгуулсан, ажил үүргийнхээ хүрээнд гэрээнд гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн буруутай этгээд гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Х*******,******* нь хариуцагч М******* ТББ-тай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр малын тэжээлийн үйлдвэр гэх хөрөнгийг 2015 оны 5 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл 84 сарын хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар байна, гэрээг байгуулсан талаараа маргаагүй байна.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдоно гэж тайлбарласан.

7.1.Хариуцагч М******* ТББ-ын төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч уг тоног төхөөрөмжийг зохих ёсоор бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй тул зориулалтын дагуу ашиглаагүй, хадгалагдаж байгаа тул буцаан хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэсэн.

7.2.Хариуцагч О.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнд байгууллагыг төлөөлөн гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж маргасан.

 

8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

8.1.Өөрөөр хэлбэл "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бол "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ.

Мөн "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.

 

8.2.Хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд ...хавтаст хэрэгт авагдсан баримтаар О.Б******* нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Мтой тоног төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулахдаа төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам болон Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг зөрчиж түрээслэгчийг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр SZLH-320 маркийн 217 000 000 төгрөгийн үнэтэй малын тэжээлийн үйлдвэрийг бусдад тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон байна гэжээ.

8.3.Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээний 1-т түрээслүүлэгч, түрээслэгч нар Монгол улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/77 дугаар тушаал, холбогдох бусад хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана гэж заасан байна.

8.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно, 28 дугаар зүйлийн 28.1-д Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно, 28.2-д Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ гэжээ.

8.5.Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмын 8-т Төрийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцоно. Харин төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна, 9-т Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөл авна гэж тус тус заажээ.

8.6.Мөн 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн өмчийн хороо, Аймаг дундын бэлчээр ашиглалтын захиргааны хооронд байгуулсан Төрийн өмчийг эзэмшүүлэх №699/10 дугаартай гэрээний 2.7-д өмч эзэмшигч байгууллагын илүүдэлтэй эд хөрөнгийг түрээслүүлэх түрээсийн гэрээг хянан баталгаажуулна, 3.12-д илүүдэлтэй байгаа эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх тохиолдолд Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд талбайн түрээсийн орлогын 20 хувийг Төрийн өмчийн хорооны төрийн сан дахь 900008005 тоот дансанд сар бүр төвлөрүүлнэ гэж харилцан тохиролцжээ.

 

8.7.Нэхэмжлэгч нь хариуцагчтай түрээсийн гэрээг байгуулахдаа Иргэний хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх боловч зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу гэрээг хийхдээ холбогдох этгээдийн зөвшөөрлийг авах шаардлага зөрчигдсөн гэх тайлбар нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэснийг зөрчсөн байна гэж үзэв.

8.8.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Х*******н хөнгөн үйлдвэрийн яамны харьяа А, хариуцагч М******* ТББ хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзэв.

8.9.Хариуцагч О.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээтэй холбоотой шаардах эрхийн хугацаа өнгөрсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч нь гэрээтэй холбоотой маргаж, эрүүгийн журмаар гомдол гаргасан гэж тайлбарласан, энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М*******ны тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******ын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Монголын үхэр үржүүлэгдчийн нэгдсэн холбоо ТББ-гаас гэрээний дагуу шилжүүлсэн SZLH-400 маркийн малын тэжээлийн үйлдвэрийг буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь уг малын тэжээлийн үйлдвэрийг буюу тоног төхөөрөмжийг эзэмшиж, ашиглаагүй хадгалж байгаа тул буцаан өгөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.

9.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 217 000 000 төгрөгний үнэ бүхий SZLH-400 маркийн малын тэжээлийн үйлдвэрийг буцаан авахаар шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт болох 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн актад тоног төхөөрөмжийн нэр SZLH-400 маркийн малын тэжээлийн үйлдвэр, 1ширхэг, үнэ 217 000 000 төгрөг, шинэ, нийлүүлсэн он 2013 гэсэн байх боловч хэрэгт авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 тоот прокурорын тогтоолд ...SZLH-320 маркийн 217 000 000 төгрөгний үнэтэй малын тэжээлийн үйлдвэрийг бусад тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон байна, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланд ...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SZLH-320 маркийн малын тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийн ашиглалт хамгаалалтын өнөөгийн байдал болон зах зээлийн үнэлгээний талаар дүгнэлт гаргав гэжээ.

9.2.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь хариуцагчид байгаа малын тэжээлийн үйлдвэрийг гэрээний зүйл болох малын тэжээлийн үйлдвэр болох талаар маргаагүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дээрх SZLH-320 маркийн малын тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжтой, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл байхгүй гэж дүгнэсэн байна.

9.3.Иймд хариуцагч М******* ТББ-гаас тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний зүйл болох малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х******* хангөн үйлдвэрийн яамны Анд хүлээлгэн өгөхийг даалгахаар шийдвэрлэв.

 

10.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч М******* ТББ болон хариуцагч О.Б******* нараас тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2 200 200 төгрөг, шинжээчийг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан.

10.1.Хариуцагч М******* ТББ-ын төлөөлөгч нь гэрээ байгуулахад буюу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзэх үндэслэлгүй, гэрээг нэхэмжлэгч өөрсдөө санал тавьж байгуулсан, зохих этгээдээс зөвшөөрөл авсан эсэх талаар бидэнд мэдэгдээгүй тул хохирол төлөхгүй, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөөгүйгээс зориулалтын дагуу ашиглаагүй тул орлого олоогүй гэж, хариуцагч О.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг ажил үүргийнхээ дагуу байгууллагыг төлөөлөн байгуулсан тул хохирол нөхөн төлөхгүй гэж мэтгэлцсэн.

10.2.Нэхэмжлэгч нь хариуцагч Үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо ТББ-д малын тэжээлийн үйлдвэрийг хүлээлгэн актаар бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гэдэг боловч уг тоног төхөөрөмжийг хариуцагч нь ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангийн дүгнэлтэд ...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SZLH-320 маркийн малын тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж нь ашиглагдаагүй хадгалалтын байдалтай байв, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SZLH-320 маркийн малын тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжид хадгалалтын явцад эвдрэл гэмтэл үүсээгүй, харин холигчийн гинжин дамжуулагч байхгүй байсан, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SZLH-320 маркийн малын тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглалтад оруулахад суурилуулах шаардлагатай гэсэн байх тул түрээслэн олох байсан орлого гэж 173 600 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд 2 200 000 төгрөг, үзлэг хийсэн албан томилолтын зардалд 174 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч энэ талаарх баримтыг буюу төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн гэрээг байгуулахад хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10.3.Мөн хариуцагч О.Б******* нь буруутай этгээд болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор нотлогдоно гэсэн боловч уг тогтоолоор О.Б*******ыг гэм буруутайд тооцсон гэх үндэслэлгүй, гэрээг байгуулахдаа хариуцагч О.Б******* нь Аны даргаар ажиллаж байсан байх бөгөөд гэрээг байгууллагыг төлөөлж байгуулсан байх тул түүнээс хохирол шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

10.4.Иймд хариуцагч нараас хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж хохиролд нийт 175 974 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс хохиролд нийт 175 974 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х*******,******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч М******* ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 242 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 59.1.8-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг

хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Х*******,*******нд буцаан хүлээлгэн өгөхийг хариуцагч М******* ТББ-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т зааснаар тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173 600 000 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2 200 200 төгрөг, шинжээчийг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174 000 төгрөг, нийт 175 974 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х*******,******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч М******* ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 242 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН