Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00089/И |
Дугаар | 134/ШШ2024/00140 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 134/ШШ2024/00140
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,030,082 төгрө, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,046,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн Болдбаатар овогтой Даариймаа нь 2020 оны 11 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сар дуусталх хугацаанд *******-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,030,082 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,030,082 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,046,582 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
2.1. Шивээговь сумын *******-ны харъяа 10-4-52 тоотод оршин суугч******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоос өмнө төлөгдөх 1,046,582 төгрөгийг тус холбооны дансанд тушаасан нь үнэн. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.******* нь 2020 оны 11 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сар дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр болох 1,030,082 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,030,082 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,046,582 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс ..хариуцагч******* нь шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэлийн шаардлага болох 1,046,582 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,668 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******д холбогдох нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,030,082 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,046,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгчийн төлөөлөгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,668 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА