Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2024/00142

 

                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,017,330.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Иргэн******* нь манай компанитай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Г-БЗГ/2022-50973 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,299,000 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Аpple Iphone 11 black 64 GB MHDA3Z/A загварын гар утсыг Пи Си Молл ХХК-иас худалан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд ёсоор хувьаарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч******* нь Т-БЗГ/2022-50973 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,004,598.28 төгрөг төлөх байснаас эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 325,000 төгрөгийн төлөлт төлж 2,679,598.28 төгрөг төлөөгүй 547 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачлагаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч******* нь Г-БЗГ/2022-50973 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,134,816.95 төгрөг, зээлийн хүү 980,852.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,970.50 төгрөг, нийт 3,190,639.83 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд, зээлдэгч*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,190,639.83 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт *******-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие нь Мөнхчулуун овогтой Бадамханд нь *******-тай гэрээ байгуулан 2,299,900 төгрөгийг 2,55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлээр авсан нь үнэн. Одоо нэхэмжиж буй 3,190,639.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1.******* нь манай компанитай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Г-БЗГ/2022-50973 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,299,000 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлсэн боловч Г-БЗГ/2022-50973 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,134,816.95 төгрөг, зээлийн хүү 980,852.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,970.50 төгрөг, нийт 3,190,639.83 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,001 төгрөгийн тавин хувь болох 33,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,190,639.83 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,001 төгрөгийн тавин хувь болох 33,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА