| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0987/З/Т |
| Дугаар | 128/ШШ2024/0033 |
| Огноо | 2024-01-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2024/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* УТҮГ,
РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.О, С.Д,
Гуравдагч этгээд: “А” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч
Б.О, өмгөөлөгч С.У, Д.Б,
Гуравдагч этгээд: “Х” ХХК, итгэмжлэгдсэн
төлөөлөгч: Г.С, У.С нарын хоорондын тусгай зшөөрлийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б, Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч “А*******” УТҮГ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ө аймаг дахь аймаг дундын “Х” отрын бүс нутагт “Х” ХХК-д MV-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл олгох тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот, “А” ХХК-д шилжүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ө аймаг дахь аймаг дундын Х отрын бүс нутагт “Х” ХХК-д MV-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын геологи уул уурхайн хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр тоот “А” ХХК-д олгосон кадастр хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай тус тус шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Ө аймгийн Б, Б сум, Т аймгийн Дэ, Э сумын нутаг дэвсгэрт 37,9 мянган га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч аймаг дундын “Х” отрын бүс нутгийг байгуулан, хилийн цэсийг баталсан. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 16 дугаар зүйлийн 16.1,16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.2 дахь хэсгүүд болон Засгийн газрын 2007 оны 187 тоот тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд улсын хэмжээнд нийт оторчид, малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэгжүүлэн ажилладаг. Ө аймаг дахь аймаг дундын "Х" отрын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоолыг 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоол, тогтоолын хавсралтаар батлагдсан отрын бүс нутгийн хил заагийн координатыг тус захиргааны даргын 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаартай албан бичгээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлэхээр хүргүүлж, аймаг дундын отрын бүс нутагт ашигт малтмалын чиглэлээр лиценз олгохгүй байх талаар шаардлагатай арга хэмжээ авч хамтран ажиллахыг мэдэгдсэн байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд тухайн үед улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 66 отрын бүс нутгийн хил заагийн координатыг 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шинээр бүртгэн авсан байна. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 1 тоот шийдвэрээр “Х” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлийг олгосон байдаг. Улмаар “Х” ХХК-нь “А” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр шилжүүлсэн байна. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MY-0 тоот тусгай зшөөрөл олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Улмаар тус захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын “Х” отрын бүс нутагт “Х” ХХК-д олгосон МҮ-0 ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл олгосон шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгох талаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Ашигт малтмал газрын тосны газар нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/848 тоот албан бичгийг тус захиргаанд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу эс зшөөрч нэхэмжлэл гаргаж байгаа болно. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1 тоот шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мал сүргийг байгалийн гэмтлийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан хамгаалах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Ө аймгийн Б, Б сум, Т аймгийн Дэ, Э сумын нутаг дэвсгэрээс 37,9 мянган газрыг авч улсын тусгай хэрэгцээнд авч Х отрын бүс нутгийн байгууллагын хилийн цэсийг тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Газар тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2,1, 16 дугаар зүйлийн 16.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1,1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2787 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг тус захиргаа хариуцсан оторчид малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэгжүүлэн ажилладаг. Гэтэл ашигт малтмал, газрын тосны газрын геологи уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр Х компанид ашиглалтын тусгай зшөөрөл олгосон байдаг. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр Х компаниас “А” компанид ашиглалтын тусгай зшөөрөл шилжүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл газрыг тусгай хэрэгцээнд авснаар ашигт малтмалыг ашиглалтын тусгай зшөөрөл олгохыг хуулиар хориглосон байдаг. Энэхүү тусгай зшөөрөл олгосныг хуульд нийцүүлэн хүчингүй болгох талаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/848 дугаартай албан бичгийг тус захиргаанд 7-ны өдрөөр 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт гомдол гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газар нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/848 тоо албан бичгийг тус захиргаанд ирүүлсэн бөгөөд үүнийг эс зшөөрөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хуулийн хугацаанд Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлэн мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь Ө аймаг дахь аймаг дундын х отрын бүс нутагт Х компани болон А компанид ашигт малтмалын тусгай зшөөрөл олгосон Ашигт малтмал газар геологи уурхай хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мөн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тус тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээ дэмжиж байгаа.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ө аймаг дахь аймаг дундын отрын бүс нутагт “Х” ХХК-д МҮ-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот, “А” ХХК-д кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг: Ө аймгийн Б, Б сумдын нутагт орших “Ц” нэртэй 4701.55 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ- 008 дугаартай тусгай зшөөрлийг төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12******* дугаартай шийдвэрээр “Х” ХХК-д анх олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зшөөрөлтэй талбайд зхөн уг тусгай зшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн “Х” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-008 дугаартай тусгай зшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зшөөрөл авах Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлжээ. Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасныг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-0 дугаартай тусгай зшөөрлийг “Х” ХХК-д олгожээ.
Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зшөөрлийг шилжүүлж болно” гэж заасныг үндэслэн “Х” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МY-0 дугаартай тусгай зшөөрлийг шилжүүлэх өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргажээ. Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ уг өргөдлийг хүлээн авч бүртгэсэн байна. “Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МY-0 дугаартай тусгай зшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан шаардлагыг хангаж байсан тул Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-0 дугаартай тусгай зшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.
Гурав: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, мөн хуулийн 14.6-т “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” байхаар хуульчилсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө аймгийн Б, Б сумдын нутагт орших Ц нэртэй 4701,55 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 008 дугаартай тусгай зшөөрлийг төрийн захиргааны байгууллагын Геологи уур уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12******* дугаартай шийдвэрээр Х компанид анх олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 24.1-д заасны дагуу хайгуулын тусгай зшөөрөлтэй талбай зхөн уг тусгай зшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн Х ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 00 дугаартай тусгай зшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зшөөрөл авах Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бүхий өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байдаг. Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан хуулийн шаардлага хангасан өргөдлийг хүлээж аваад мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3 дахь заасны дагуу хүсэлтэд дурдсан талбайд ашигт малтмал эрх хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсвэл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зшөөрлөөр нэгэнт олгосон талбайдаа ямар нэг байдлаар давхцал бий бол уурхай талбай олгож тусгай зшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 31.4.1-д заасан хугацаанд төлүүлэх гэж заасныг удирдлага болгон 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 0018352 дугаартай тусгай зшөөрлийг Х ХХК-д олгосон.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, компанийн тухай хууль, Их хурлын тухай хуульд заасны дагуу нэгдэж нийлэх хэлбэр бүр өөрчлөн байгуулагдсан бөгөөд шинээр бий болсон эрх хүлээн авагчид түүнчлэн толгой компанитай тусгай зшөөрлийг шилжүүлэх болно гэж заасныг үндэслэл болгон Х компани өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлийг шилжүүлэх өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасан. Захиргааны байгууллагын кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч бүртгэсэн байдаг. Х ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлийг шилжүүлэх өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.4-д заасан шаардлагыг хангаж байсан тул кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зшөөрлийг Ц компанид шилжүүлэн бүртгэжээ. Ашиг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зшөөрөл эзэмшигч ашигт малтмал, эрх хайх, ашиглах боломжгүй болсон тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зшөөрөл эзэмших нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. Мөн хуулийн 14.6-д нөхөн олговрыг энэ хуулийн 14.5-д заасан хугацаанд төлөөгүй бол тусгай зшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж тодорхой хуульчилсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Дөр. Гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны А*******ны нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ө аймаг дахь Х отрын бүс нутагт “Х” ХХК-д MV-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлийг олгох тухай Ашигт малтмалын газрын Геологийн уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот, “А*******” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Х, гуравдагч этгээдийн хувиар уг захиргааны хэрэгт оролцож байна.
Х, нь тухайн маргаан бүхий МҮ-0 дугаартай ашиглалтын тусгай зшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээний үндсэн дээр төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барьцаалсан хууль ёсны барьцаалагч юм. Тодруулбал, “А” ХХК нь тус банктай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/91******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 26,000,000.00 ам.долларын зээлийг жилийн 10 хувийн хугацаатайгаар авсан бөгөөд улмаар уг гэрээнд нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр Зээлийн гэрээг өөрчлөн байгуулж, зээл төлөх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийг дуустал хугацаагаар харилцан тохиролцсон байна. Талууд уг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗБГ/91******* дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд дээр дурдсан маргаан бүхий MV-0 дугаартай, 4701.55 м.кв талбай бүхий ашиглалтын тусгай зшөөрлийг банк барьцаалан авсан. “А” ХХК-ийн дээрх Зээлийн гэрээний хүрээнд авсан зээл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1,978,078,561.04 төгрөг, зээлийн хүү 5*******,329,705.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,136.98 төгрөг нийт 2,555,638,403.11 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх ба зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа ашиглалтын тусгай зшөөрлөөс банк тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгүүлэх эрх нь өнөөдрийг хүртэл хэвээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрт орших аймаг дундын 2032.6 га талбайтай “Х” отрын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авсан байх ба нэхэмжлэгчээс хариуцагчийн тухайн тусгай хэрэгцээний газартай давхцуулан “А” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарган маргаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор маргаан бүхий уул уурхайн тусгай зшөөрөлд хамаарах талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12******* дугаартай шийдвэрээр “х” ХХК-д хайгуулын зориулалтаар олгосон байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ашиглалтын тусгай зшөөрлийн эрхийг олж ав улмаар “х” ХХК нь өөрчлөн байгуулагдах замаар нэгдэн нийлэх, нэрээ өөрчлөх зэргээр “А” ХХК болж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д гэж зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авснаар уул уурхайн тусгай зшөөрлийг ашиглах боломжгүй нөхцөл байдал усан байх, шийдвэр гаргасан ээд нь нөхөн олговрыг олгосон байх шаардлага тавигдана. Хэрэв уг нөхцөл байдал үүсээгүй, нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар тусгай зшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй юм. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, “А” ХХК-д олгосон MV-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл нь улсын тусгай хэрэгцээнд авагдсан газартай давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, Монгол Улсын Засгийн газраас тусгай зшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр олгосон үйл баримт байхгүй зэргээс үзэхэд Ашигт малтмалын газрын Геологийн уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот, “А” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тоот шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байна. Харин барьцаалуулагч “А” ХХК нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол барьцаалагч Х, нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу өөр хуулийн этгээдэд шилжүүлэх санал гаргах эрхтэй бөгөөд ийм нөхцөл байдал үүсээгүй болохыг үүгээр мэдэгдье. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байгаа. Маргаан бүхий 0 дугаартай ашиглалтын тусгай зшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээний үндсэн дээр төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж барьцаалсан. Тодруулбал, “А” ХХК нь тус банктай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 9******* дугаартай зээлийн гэрээг байгуулсан.
Зээлийн гэрээгээр 26 сая ам долларын зээлийг жилийн 10 хувийн хүүтэй авсан бөгөөд улмаар уг гэрээнд нийт 7 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээг өөрчлөн байгуулж зээл төлөх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар харилцан тохирч байгуулсан байдаг. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Зб9******* тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж дээр дурдсан маргаан бүхий 0 дугаартай 4701 м.кв талбай бүхий ашиглалтын тусгай зшөөрлийг барьцаалан авсан байдаг. “А” ХХК-ийн зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар 1 тэрбум 28 сая төгрөг, зээлийн хүү 324 сая төгрөг байгаа.
Нийт 1 тэрбум 452 сая зээлийн үлдэгдэлтэй байгаа ба зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд банк барьцаанд байгаа ашиглалтын тусгай зшөөрлийг тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой. Өнөөдрийг хүртэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор маргаан бүхий ашиглалтын тусгай зшөөрөлд хамаарагдах талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө буюу 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12******* дугаартай шийдвэрээр “Х” ХХК-д хайгуулын зориулалтаар олгосон байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-д зааснаар ашиглалтын тусгай зшөөрлийн эрхийг олж авсан байдаг. Улмаар “Х” ХХК нь өөрчлөн байгуулагдах замаар нэгдэн нийлээд “А” ХХК болж үйл ажиллагаа явуулсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй, нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д зааснаар тусгай зшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “А” ХХК-д олгосон тусгай зшөөрөл нь улсын тусгай хэрэгцээнд авагдсан газартай давхацсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эсвэл Монгол Улсын Засгийн газрын тусгай зшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр олгосон үйл баримт байхгүй зэргээс үзэхэд холбогдох шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.3. Гуравдагч этгээд “А” ХХК тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай “А*******” ХХК нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй "А*******”-ны нэхэмжлэлтэй, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс"-д холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Манай компани нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 сарын 11-ний өдрийн 2220 дугаартай “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай" захирамжийн дагуу 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэхүү хүсэлтийг гаргаж байна. Уг нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд болон бусад шаардлагуудыг хангаагүй байхад шүүгч нь 2022 оны 3 сарын 02-ны өдрийн 1937 дугаартай "Захиргааны хэрэг үүсгэх тухай" захирамжид “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй" хэмээн дүгнэж захиргааны хэрэг үүсгэсэн байна. Иймд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзуулахаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Шүүгч дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй талаар. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой. Харин захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах тохиолдолд хэд хэдэн хуулийн шаардлага тавигддаг. Нэхэмжлэгч “А*******”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 7 сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор “аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад дараах хуулийн шаардлагыг заавал хангасан байх шаардлагатай. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" нэхэмжлэл гэж үзэхээр заасан. Өмнө дурдсанчлан, ЗХШ нь хүн хуулийн этгээдийн субьектив эрхийг хамгаалах зорилготой бөгөөд захиргааны байгууллага хоорондын маргаан нь хэн нэгний субьектив эрхэд бус тэдгээр байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болох нөхцөл буюу обьектив эрхийг хамгаалах тухай байдгаараа ялгаатай. Иймд ЗХШХШТХ-иар зхөн “хуульд тусгайлан заасан тохиолдолд" захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч захиргааны байгууллагад шүүхэд нэхэмжлэл гаргах эрх аль ч хуулиар олгогдоогүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
4.4. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмгөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан буюу аймаг дундын отрын бэлчээрийн газартай давхцалтай гэдэг үндэслэлийг дурддаг. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн талбайд улсын тусгай хэрэгцээнд авахаас 6 жилийн өмнө буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12******* дугаар шийдвэрээр нийтдээ 4701,55 гектар талбайд хайгуулын тусгай зшөөрөл авсан. Хайгуулын тусгай зшөөрлийн ажлыг хийгээд 6 жил болж байх хугацаанд буюу Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарахаас өмнө хангалттай хайгуулын ажлаа хийгээд төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх ёстой байсан баримтуудаа хангалттай гаргаад хуульд заасан үүргээ хэрэгжүүлээд явж байсан. Ийнхүү хэрэгжүүлж яваад хайгуулын тусгай зшөөрлийн хугацаа нь дуусахтай зэрэгцүүлээд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д зааснаар тухайн хайгуулын тусгай зшөөрөл бүхий талбайд зхөн тусгай зшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зшөөрөл хүсэх эрхтэй гэсэн хуулиар олгосон давуу эрхийн хүрээнд ашиглалтын тусгай зшөөрөл хүссэн. Энэхүү хүсэлтдээ хуульд заасны дагуу хавсаргах ёстой бүх шаардлагатай баримтуудыг хавсаргасан, хувийн хэргүүд нь хэрэгт нотлох баримтаар ирсэн байгаа. Энэ хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зшөөрлийг авсан. Нэхэмжлэгчийн зүгээс маргаад байгаа улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэж үзэж байгаа газар нь гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зшөөрөл явуулах нийтдээ 4701,43 га талбай байгаа. Хавтаст хэрэгт болохоор 4701 га талбайгаас 1245 га газар нь давхцаж байгаа талаар баримт байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс юу гэж үзээд байна гэхээр 50 хүрэхгүй хувь нь давхцаж байхад холбогдох хэсэгт нь биш тухайн тусгай зшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаад байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Тэгэхээр зхөн тодорхой хэсгийн давхцалтай гэдэг үндэслэлээр тухайн ашиглалтын 4701,43 га талбайг бүхэлд нь хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.1-56.1.8-д тусгай зшөөрлийг хүчингүй болгуулах хуульд заасан үндэслэлүүдийг тодорхой дурдсан байгаа. Газрын төлбөр төлөөгүй юм уу, тусгай зшөөрлийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх мэт хуулийн тодорхой шаардлагууд хангагдсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох нөхцөл байдал маань өөрөө үүсэх ёстой байтал энэ хуульд заасан нөхцөл шаардлага үүсээгүй байна гэж үзэж байгаа.
Сая хариуцагчаас хэлсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д заасан хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл улсын тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй бол ашиглалтын тусгай зшөөрөл олгоно гээд энэ эрхийнхээ хүрээнд хариуцагчаас тусгай зшөөрлийг олгосон. Тухайн үед буюу хайгуулын тусгай зшөөрлийг ашиглалтын тусгай зшөөрөл болгохоор гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргах үед А*******ны яриад байгаа тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоол гараагүй байсан. Өөр бусад тусгай зшөөрөл эзэмшигчийн талбайтай давхцалтай ч юм уу, ашиглалтын тусгай зшөөрөл олгохоос татгалзах үндэслэл байгаагүй учраас хариуцагч байгууллагаас олгосон байгаа. Мөн дээрээс нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д зааснаар “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрлөөр олгосон талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тусгай зшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх боломжгүй болсон тохиолдолд үүнтэй холбоотой нөхөн олговрын асуудлыг нэг жилийн дотор шийдүүлнэ”, 14.6-д “Тусгай зшөөрөл эзэмшигч нь нөхөн олговор аваагүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэдэг үндэслэлүүдээр гуравдагч этгээд нь тухайн талбай дээр ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явах хангалттай эрхтэй байна. Магадгүй нөхөн олговрын асуудал авчихсан ч юм уу тухайн тусгай зшөөрөл бүхий талбайгаа бүхэлд нь ашиглах боломжгүй ийм нөхцөл байдлууд үүсээгүй учраас гуравдагч этгээдийн зүгээс нөхөн олговор гаргахтай холбоотой аливаа хүсэлт гаргаж байгаагүй. Нэгэнт нөхөн олговор аваагүй учраас хуулийн 14.6-д зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явах эрхтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна”” гэв.
4.5. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамны харьяа А*******наас 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны 1/848 гэсэн дугаартай албан бичгийг хавсаргадаг. Энэ албан бичиг нь ямар албан бичиг байна вэ гэхээр танай ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн агуулгатай. Нэгдүгээрт, эндээс юу гэж үзэхээр байна гэхээр нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй байна гэж үзэхээр байгаад байгаа юм. Яагаад вэ гэхээр энэ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг. Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар тодорхойлогддог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаад байгаа акт буюу ашиглалтын тусгай зшөөрөл олгосон 2013 оны Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тусгай зшөөрөл олгох нарийвчилсан дүрэм журмуудаар нийтэд зарлан мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, 2015 онд ашиглалтын тусгай зшөөрөл олгоход тэр шийдвэр гаргаснаас 7 хоногийн дотор ашиглалтын тусгай зшөөрөл олгогдсон талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийнхөө сайтад нээлттэй мэдээлэлтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 2 дугаар сард тухайн нэхэмжлэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ ашиглалтын тусгай зшөөрөл олгосон болон ашиглалтын тусгай зшөөрөл олгосон талаар нийтэд мэдээлсэн үйл баримт 2015 онд гарсан байдаг. Нийтэд илэрхий баримт учраас нотлох шаардлагагүй, Ашигт малтмалын газрын сайт руу ороод тэр тусгай зшөөрөл мэдээлэл хэсэгт нь олгосон огноо дараалалтайгаа бүгдээрээ мэдээлэл нь байж байгаа. Хуулийнхаа дагуу хэзээ олгосон талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй учраас энэ мэдээллийг яриад байгаа юм. Гэтэл гэв гэнэт А******* 2022 онд нэхэмжлэл гаргадаг. Энэ нэхэмжлэл гаргаж байгаа цаг хугацаа нь төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй цаг хугацааны хувьд давхацдаг. Тэгэхээр үүнийг гуравдагч этгээдийн зүгээс юу гэж үзээд байна гэхээр энэ төрийн байгууллага нь Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн олгосон тусгай зшөөрлийг 2015 онд мэдсээр байж 2022 онд төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргаад яваад байгааг мэдээд, тэрийг дагаад Ашигт малтмалын газарт “Хамтран ажиллах тухай” гэдэг албан бичиг явуулаад “Танай энэ хүсэлтийг чинь шийдвэрлэх боломжгүй байна” гэдэг хариу ирүүлэхээр нь түүнийг нь үндэслээд шүүхээр маргаад явдаг байж болохгүй. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчихсэн, дуусчихсан, илэрхий асуудал юм. Үүнийг яагаад шүүх дээр ярьж байгаа юм бэ гэхээр шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар дээд шатны байгууллагад ч юм уу, өөрт нь гомдол хүсэлт гаргасан байна уу, журмын дагуу гомдлоо шийдвэрлүүлсэн байна уу гэдгийг хянадаг. Энэ хүрээнд тухайн ирүүлсэн хамтран ажиллах хүсэлт болон хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж дүгнэсэн юм уу гэж харагдаад байгаа. Эндээс болохоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа өөрөө журмын дагуу явагдаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байсан асуудал дээр шүүх өөрөө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журмын дагуу явагдаагүй, захиргааны хэрэг үүсгэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг ямар нэгэн байдлаар захиргааны байгууллагаас өөр нэг захиргааны байгууллагатай хамтран ажиллах албан бичигт нь өгсөн хариу албан бичгийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ч юм уу зогссон, энэ албан бичгээс нь хойш хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой гэсэн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журмын дагуу явагдсан уу үгүй юү гэдгийг шүүх өөрөө дүгнэх эрхийг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээж авах тэр үндэслэл шалгах процесс дотор нь тодорхой хуульчилсан байдаг.
Журмын дагуу явагдах гэдэг нь хөөн хэлэлцэх хугацаа дотроо энэ нэхэмжлэлээ гаргаж байна уу, хөөн хэлэлцэх хугацаа дотроо энэ гомдол, нэхэмжлэл гаргаж маргасан байна уу гэдэг асуудлыг зайлшгүй шалгах ёстой байдаг. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хариу болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж тайлбарлаж байгаа нөхцөл байдлыг Захиргааны хэргийн шүүх шалгах ёстой байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нөхцөл байдлуудыг нь шалгах үүрэгтэй байдаг. Тийм учраас энэ дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журмын дагуу хийгдээгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ийм нэхэмжлэлийг хүлээж аваад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журмын дагуу хийгдээгүй байхад хэрэг үүсгэсэн байна гэж үзэхээр нөхцөл байдал байгаа юм.
Хоёрдугаарт, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг процесс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байдаг. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яагаад байдаг вэ гэхээр мэдээж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн тэр бодит нөхцөл байдлыг тогтоох маргааныг үнэн бодитоор дүгнэлт өгөх, шийдвэрлэх цаг хугацаа, нөхцөл байдлын боломжийг ингэж хөөн хэлэлцэх хугацаагаар тодорхойлж хязгаарлаж өгдөг. Энэ нь өөрөө 2015 онд ашиглалтын тусгай зшөөрөл олгогдсон гэдэг нийтэд илэрхий үйл баримт дээр нэхэмжлэл гаргахгүй 7 жил явсны дараа нэхэмжлэл гаргаад тэр тусмаа ашиглалтын тусгай зшөөрлийг нь хүчингүй болгуулъя гээд явахыг нь эрх зүйт төр, ялангуяа захиргааны хэргийн шүүх дээр хүлээн зшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр энэ байгууллага 2015 онд ашиглалтын тусгай зшөөрөл авснаас хойш ашиглалтын тусгай зшөөрлийн төлбөрт нийтдээ 680 орчим сая төгрөг төлчихсөн байдаг. Ихэнх нь ашиглалтын тусгай зшөөрөл олгосноос хойш төлбөр нь хэд дахин нэмэгдчихдэг. Ашиглалтын тусгай зшөөрөл олгоод 7 жилийн хугацаанд төлбөрөө төлөөд тайлан төллөгөөгөө өгөөд хуульд заасан үүргээ биелүүлээд явж байхад өөр байгууллагаас гарч ирээд нэхэмжлэл гаргаад, 7 жил төлбөр төлсөн эдийн засгийн ашиг сонирхол, тусгай зшөөрөл эзэмшигчийн ирээдүйд олох орлого ашиг сонирхлыг ингээд шууд зөрчөөд, хязгаарлаад, хөндөөд явдаг нөхцөл байдал байж болохгүй. Энэ ч утгаараа өөрөө хөөн хэлэлцэх хугацааны асуудлын цаад зорилго нь 2015 онд хэрвээ ийм нөхцөл байдал байгаа бол 7 жил тусгай зшөөрлийн төлбөр төлүүлэхгүйгээр нэхэмжлэл гаргах ёстой гэдэг агуулгаар энэ хөөн хэлэлцэх хугацааг ингэж хуулиар хязгаарлаж өгдөг. Гэтэл ингээд нийтдээ 2004 онд ашиглалтын тусгай зшөөрөл олгосноос хойш 8 жилийн хугацаанд тусгай зшөөрөл эзэмшигч энэ тусгай зшөөрлөө ашиглана, үр шимийг нь хүртэнэ гээд итгээд явж байсан үйл ажиллагаа дээр хэзээ ч хамаагүй нэг захиргааны байгууллага орж ирээд нэхэмжлэл гаргаад хүчингүй болгоод ингээд явж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны үндсэн зорилгыг алдагдуулахаас гадна Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар товчхон тайлбарлая. Гуравдагч этгээдийн хувьд хөндөгдөөд байгаа ашиг сонирхол нь ноцтой боловч хууль зүйн асуудал дээр нь маш энгийн маргаан байна гэж хараад байгаа юм. Үүнд Ашигт малтмалын газар өөрөө тодорхой тайлбараа хийх байх. Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын газрын үйл ажиллагаагаа явуулж ирсэн практик, дотоод дүрэм журмуудын хүрээнд тогтчихсон асуудал байгаа. Тусгай зшөөрөл эзэмшигчийн юм уу эсвэл газар эзэмшигчийн газрыг тусгай хэрэгцээнд авч болно. Тусгай хэрэгцээнд авах шийдвэр 2010 онд гарсан байдаг. Энэ үед тусгай зшөөрөл эзэмшигч нь ганцхан “Х” ХХК биш хэд хэдэн тусгай зшөөрөл эзэмшигчийн тусгай зшөөрөлтэй давхцуулаад тусгай хэрэгцээнд авсан юм билээ. Энэ газрыг анх 2009 онд Засгийн газрын тогтоол гарч отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан асуудал гарсан. Отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах хамгийн анхны тогтоол 2009 онд гарсан байгаа. Өнөөдөр ярилцаад энэ маргаанд яригдаад байгаа 64 дугаартай тогтоол ердөө л 2 дахь тогтоол юм. Хамгийн анхны нэгдүгээр тогтоол гарах үед юу болж байсан гэдгийг хуулийн салбарынхан мэдэж байгаа. Отрын бэлчээр ашиглалтын зориулалтаар ялангуяа Дорнод аймагт маш их том хэмжээний газрыг тусгай хэрэгцээнд авсан, 2010 онд мөн тусгай хэрэгцээнд авсан тогтоол нь гараад явсан. Анх энэ тусгай хэрэгцээнд авсан тогтоол гарах үед яригдаж байсан асуудлыг тодруулахаар энэ хэрэг дээр хүсэлт өгөөд нотлох баримт авъя гээд хүсэлт гаргаад хангагдаагүй юм байна лээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг нийтэд илэрхий албан бичиг байгаа юм. Тэр албан бичгээр ийм газар энэ тусгай хэрэгцээнд авах гэж байгаа, газар дээр чинь ийм тусгай зшөөрөл өмнө нь олгогдоод байгаа, тусгай зшөөрөлтэй давхцаад байна, энэ асуудлыг ингээд шийдвэрлэе ээ, урьдчилж тохиролцох ийм хуультай байна, энэ тохиролцсоны дагуу оруулж ир гээд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас газрыг тусгай хэрэгцээнд авах тогтоолын төсөл боловсруулж оруулж ирсэн. Төсөл боловсруулагч буюу Хүнс, хөдөө аж ахуйн яам руу буцаасан албан бичиг байж байдаг. Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоол гарахад ч гэсэн энэ асуудал яригдсан байдаг. Энэ асуудал яригдаад ямар хүрээнд ямар үйл баримтууд болчихсон бэ гэхээр тухайн үедээ тусгай зшөөрөл эзэмшигчдийн оролцоог ямар нэгэн байдлаар хангадаг ч юм уу, урьдчилж тохиролцдог ч юм уу, эсвэл нөхөн олговор олгодог ч юм уу тийм процесс явагдаагүй байдаг. Явагдаагүй үндсэн шалтгааныг нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нь тодруулах ёстой. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаагүй биш тодруулсан. Шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нотлох баримт гаргуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу албан бичиг явуулсан юм байна лээ. Албан бичигт өмнө олгогдчихсон байсан тусгай зшөөрлийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр, тэмдэглэл гарсан эсэх гээд тодорхой байж байгаа. Тэгэхээр энэ асуудал өнөөдрийн энэ шүүх хуралдаан дээр тодорхой болоогүй байгаа. Тусгай зшөөрлүүдийн асуудлыг яаж шийдвэрлэсэн юм бэ, яаж шийдвэрлэсэн талаар шийдвэр, тэмдэглэл, хууль зүйн дүгнэлт гарсан байдаг юм уу гэх мэт тодорхой баримт бичиг байх ёстой гээд шүүхээс нотлох баримт шаардсан боловч шаардсан баримт Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирээгүй. Өнөөдөр шүүх хуралдаан дээр энэ нөхцөл байдал тодорхой биш байна. Тусгай зшөөрөлтэй нь ингээд давхацчихсан байсан, тусгай хэрэгцээнд авахаас нь өмнө Ашигт малтмалын газраас мэдээлэл авдаг. Ийм тусгай зшөөрөлтэй давхцалтай байна гээд албан бичиг ирүүлдэг. Тэр албан бичгийн дагуу ямар үйл ажиллагаа хийсэн юм, ямар гарц гаргалгаа хийсэн юм, нөхөн олговрын асуудлыг яаж шийдвэрлэхээр тохиролцсон юм, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ талаар юу болсон юм гэдэг нөхцөл байдал өнөөдөр яг энэ хэрэг дээр тодорхойгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэг шийдвэрлээд яг ямар үр дагавар гарах юм бэ гэдэг талаар өнөөдрийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн хувьд таавар байна. Яг тухайн үедээ энэ хайгуулын тусгай зшөөрлийг эзэмшиж байсан факт нь үнэн. Тухайн үедээ нөхөн олговор олгох ёстой гэдэг журам Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байсан гэдэг нь энэ хууль тогтоомжид тодорхой үнэн. Энэ асуудал дээр хийсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гарц гаргалгаа яг юу байх юм гэдэг нь тодорхой биш, шүүхээс өөрөө энэ талаараа ингээд баримт ирүүлээч гэхэд ирүүлээгүй. Ийм тодорхой бус нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт явагдаж байсан тэр процессын талаарх үйл баримт, тайлбар уг нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хавтаст хэргийн хүрээнд үүсчихсэн байгаа нөхцөл байдал юу вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д зааснаар тусгай хэрэгцээнд тусгай зшөөрлийн талбайг авсан нэг жилийн дотор нөхөн олговор төлөхөөр тодорхой хуульчилсан хууль байгаа. Мөн хуулийн 14.6-д нөхөн олговрыг төлөөгүй бол үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх буюу тэр ашигт малтмалын тусгай зшөөрлийн эрхийг үргэлжлүүлэн эдлүүлнэ гэдэг тодорхой хуулийн зохицуулалтын хүрээнд мэтгэлцээн болчхоод байна. Энэ зохицуулалтуудын агуулга, зорилго, хөрөнгө оруулагчийн тусгай зшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэдэг зорилгоор хууль тогтоогч анх оруулсан нь мэдээж ойлгомжтой. Ашиглалтын тусгай зшөөрөл, хайгуулын тусгай зшөөрлийн алиныг нь ч олгочихсон явж байгаа бол үүн дээр Монголын төр ямар нэг байдлаар тусгай зшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Үүн дээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн тусгай зшөөрлийн эрхийг нь бүрэн ч бай, хэсэгчлээд ч бай хязгаарласан ямар нэгэн шийдвэр гаргасан бол урьдчилан тохиролцох, хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь яаж сэргээх юм, яаж нөхөн эдлүүлэх юм, тэр процесс хуулийн дагуу явагдсан байхыг л хууль тогтоогч шаардаж байгаа. Ийм процесс явагдаагүй, нөхөн олговор аваагүй бол тусгай зшөөрөл эзэмшигчийн эрх нь үргэлжилнэ шүү. Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа тусгай зшөөрөл эзэмшиж байгаа эрх чинь хэвийн шүү гэдгийг хууль тогтоогч үүн дээр ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн эрх зүйн хамгийн том хамгаалалт болгож оруулж өгсөн. Ямар нэгэн байдлаар Монгол Улсад ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулж байгаад тэрийг нь төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагааны улмаас үйл ажиллагаа нь зогсож байгаа бол тэрэнд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч тусгай зшөөрөл эзэмшигч хохирох ёсгүй гэдэг тодорхой концепцитой хууль тогтоомжтой. Гэтэл яг бодит байдал дээр ямар нэгэн тусгай зшөөрөл эзэмшигчид нэг жилийн дотор нөхөн олговор олгох байтугай ямар нэгэн яриа хэлцэл хийсэн, тэр байтугай 2010 оны энэ тогтоолыг мэдэгдсэн үйл хөдлөл ерөөсөө байдаггүй. 2010 оны газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тогтоол байдаг юм байна гэдгийг тухайн маргаан шүүх дээр ирээд хэлэлцэгдэж байх явцад л олж мэдэж байгаа. Тусгай зшөөрлийн маргаан ингэж үүсээд шүүх дээр ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй байсан бол хэзээ мэдэх байсан юм. Энэ газрын тусгай зшөөрлийг нь хэсэгчлээд тусгай хэрэгцээнд авчихсан байгааг огт мэдээгүй, мэдэгдэлгүйгээр бараг 2012 оноос хойш 10 хэдэн жил явж байдаг. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хугацаа тоолоод хугацаа дуусчихсан нэхэмжлэл гаргаад явж байгаа. Засгийн газрын холбогдох асуудал дээр энэ маргаан яваад байж байгаа. Үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх гэж байдаг. Хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигчийн үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд юу хамаардаг вэ гэхээр хайгуулын тусгай зшөөрлийн талбайн хаана ч ашиглалтын тусгай зшөөрлийн өргөдөл гаргах онцгой эрх хамаардаг. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зшөөрлийг эзэмшээд уг тусгай зшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулж байсан компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулиар олж авсан онцгой эрх ерөөсөө энэ талбай дээрээ ашиглалтын тусгай зшөөрөл авах, ашиглалтын тусгай зшөөрлийн өргөдөл гаргах энэ эрхийг нь өөрөө баталгаажуулаад Ашигт малтмалын газраас онцгой эрхийнхээ хүрээнд танайх ашигт малтмалын хайгуулын тусгай зшөөрлийн талбайнхаа хүссэн газраа ашиглалтын тусгай зшөөрөл хүсэх эрхтэй байна гэдэг албан бичгийг удаа дараа ирүүлж байсан нь хавтаст хэрэг дотор байж байгаа. Өнөөдөр ч гэсэн Ашигт малтмалын газраас өгч байгаа хариу тайлбар дээр ч тэр энэ үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж байгаа. Хуулийн этгээдийн хувьд мэдээж энэ чинь хайгуулын тусгай зшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхийн дотор очоод ганцаараа багтахгүй шүү дээ. Хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан бүх эрхүүд үргэлжилж эдлэх эрхтэй гэсэн агуулгатай. Тэгэхээр энэ хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигчийн эрх дотор ашиглалтын тусгай зшөөрөл хүссэн өргөдөл гаргах авах энэ онцгой эрх юм. Энэ өөрөө онцгой эрх гэж хууль тогтоогч оруулж өгсөн. Үндсэн нөхцөл шалтгаан нь болохоор энэ хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигчийн хувьд яг энэ талбайгаа ашиглалтын тусгай зшөөрөл болгоно гэдэг баттай итгэл үнэмшил хууль тогтоогчийн зүгээс олгох ёстой. Би энэ дээр ингээд хайгуул хийгээд үр дүнг нь үзээд нөөц нь ямар ч тогтоогдсон бай үүний үр дагавар хайгуулын үр дүнгээр гарч ирж байгаа. Үр дүнг нь ямар ч байсан хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигчийн хувьд хэнтэй ч хуваалцахгүй, хэн ч булаацалдахгүй эрх байх юм шүү гэдгийг онцгой эрх гэдгээр Ашигт малтмалын тухай хууль дээр нь тодорхой зохицуулчихсан. Энэ онцгой эрхийг үргэлжлүүлэн хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заачихсан. Тэгэхээр энэ онцгой эрхийн хүрээнд танай компани өргөдөл гаргах эрхтэй байна гэдэг албан бичгийг хүргүүлээд, манайхаас хүсэлт гаргаад хүсэлтийн хариу албан бичгийг Ашигт малтмалын газраас ирүүлсэн байдаг. Ашигт малтмалын газарт хуульд заасан баримтуудаа бүгдийг нь бүүлээд ашиглалтын тусгай зшөөрөл авах өргөдлөө гаргаад ашиглалтын тусгай зшөөрөл авах өргөдөл дээр ямар нэгэн байдлаар дутуу хууль бус гэдэг үндэслэл маргаан байдаггүй. Энэ онцгой эрхийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зшөөрлийг олгосон үйл ажиллагаанд ч тэр Ашигт малтмалын газраас тухайн хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтуудын хяналтын хуудас, маягтууд дээр бүгдэд нь маш тодорхой заачихсан байдаг. Энэ талбай нь хязгаарлалттай талбайтай давхцалтай байна, энэ нь болохоор 2010 оны шийдвэрээр хязгаарласан боловч нөхөн олговрын талаар тохиролцоогүй нөхөн олговор олгогдоогүй үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах эрхтэй юм байна гэдэг тайлбар маягтын хяналтын хуудсан дээр нь тодорхой заачихсан. Тухайн үеийн хууль зүйн нөхцөл байдлыг бүгдээрээ мэдэж байсан. Энэ дээр хэн ч нууж хаасан ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэдгийг нь нууж байгаад тусгай зшөөрөл олгочихсон юм байхгүй. Хууль тогтоомжийн хувьд энэ өөрөө гарц гаргалгаа буюу тусгай зшөөрөл эзэмшигч хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах Үндсэн хууль тогтоомжийн зорилго агуулгад өөрөө ашиглалтын тусгай зшөөрөлд олгосон шийдвэр гаргах тэр гарц гаргалгаа хууль зүйн үндэслэл нөхцөл боломж нь байсан учраас ашиглалтын тусгай зшөөрөл олгосон байна.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2003 оны газрыг тусгай хэрэгцээнд авах тогтоол байдаг. Тэр тогтоолоор процессыг нарийвчлаад өгчихсөн байдаг. Тэр журмаар ашиглалтын тусгай зшөөрөл эсвэл газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа бол нэг жилийн өмнө нөхөн олговрын талаар урьдчилан тохиролцоно гээд тодорхой зохицуулаад өгчихсөн байгаа. Нөхөн олговрын асуудлаар урьдчилан тохиролцсон талаар үйл баримт нотлох баримт огт байдаггүй. Яагаад тохиролцоогүй талаар ч мэдэхгүй бөгөөд тэр талаар тусгай зшөөрөл эзэмшигчийн хувьд мэдэх юм байхгүй. Энэ үйл ажиллагаа огт хэрэгжээгүйгээрээ өнөөдрийн хууль зүйн үр дагавар, нөхцөл байдал үүссэн. Үүнийг хууль тогтоогч гарц гаргалгааг нь тодорхой тайлбарлаад үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байна гэдэг байдлаар бодвол Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр тайлбарлаад, тайлбарлагдаад, тийм агуулгаар хэлэлцэгдээд, дүгнэлт нь тэгж гараад ямар нэгэн байдлаар нөхөн олговрын асуудлаар тохиролцохгүйгээр, нөхөн олговор олгохгүйгээр нэгэнт бид нар нөхөн олговор олгохгүй бол жилийн дараагаас үйл ажиллагаа үргэлжлүүлэх эрх нь үргэлжлээд сэргээд явчих юм гэдэг агуулгаар энэ тогтоолоо баталсан юм байна гэж харагдаад байгаа юм. Тийм учраас ашиглалтын тусгай зшөөрөл олгох хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хууль дээр тодорхой байна гэж харагдаж байна.
Гуравдугаарт, тухайн ашиглалтын тусгай зшөөрөл олгосон шийдвэр гаргаж байгаа буюу хайгуул хийгээд тодорхой үр дүнгүүд гаргачихсан буюу хайгуулын ажлын зардлыг нь хяначихсан төрийн захиргааны хариуцсан байгууллага Ашигт малтмалын газар дээр өргөдөл очоод хянагддаг. Энэ өргөдлийн хүрээнд хяналтын хуудсуудыг бүгдийг нь үзэх юм бол ямар ч зөрчилгүй, ашигт малтмалын тусгай зшөөрөл олгохоос татгалзах үндэслэл нөхцөл байдал огт тогтоогдоогүй талаар баримтууд харагддаг. Нөгөө талаасаа А******* гэдэг төрийн байгууллагаас гаргаад орж ирж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлага нь тусгай зшөөрлийг хүчингүй болгуулах гэдэг шаардлага гаргаад байгаа. Ямар нэгэн актыг хүчингүй болгуулах процесс тухайн салбарыг зохицуулсан материаллаг хуулийнхаа хүрээнд гарсан актыг хүчингүй болгох ч юм уу цуцлах тэр агуулгыг тодорхойлсон бол хуулийнхаа дагуу явдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд ашиглалтын тусгай зшөөрлийг хүчингүй болгуулах гэсэн ойлголт байхгүй. Зхөн цуцлах л гэдэг ойлголт байгаад байгаа юм. Ашигт малтмалын газар, төрийн захиргааны байгууллагаас ч бай энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл болох цуцлах үндэслэл буюу ашигт малтмалын тусгай зшөөрлийг хэсэгчлээд ч бай, бүхэлдээ ч бай ямар нэгэн байдлаар ашигт малтмалын тусгай зшөөрөл эзэмшигчийн эрхийг нь хөндөж байгаа үгүйсгэж байгаа. Тийм шийдвэр гарахаар хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр хязгаарлагдана гээд Ашигт малтмалын тухай хууль дээр заасан. Энэ 56 дугаар зүйлд заасан тусгай зшөөрөл цуцлах буюу анх гарсан захиргааны актыг үгүйсгэх нөхцөл байдал огт тогтоогдохгүй байгаа. Энэ нь төрийн байгууллагын зүгээс бэлчээр ашиглалтын захиргаа гэдэг байгууллагын гаргасан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан, өөрийнх нь яг ямар чиг үүргийнхээ хүрээнд гаргаад байгаа гэдэг нь тодорхойгүй, чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүй болчхоод байгаа гэдэг нь тодорхойгүй, мөн гэрчилгээ бичиж өгөх гэсэн чинь ямар байгууллага болохгүй гээд гэрчилгээгээ бичиж өгч чадахгүй отрын бэлчээрийг ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүсчхээд байгаа нь тодорхойгүй, энэ нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй ийм асуудалд гуравдагч этгээд буюу тусгай зшөөрөл эзэмшигчийн эрхийг ингэж хөндөж зөрчих хуульд заасан үндэслэл нөхцөл байдал хуулийн хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “А*******” УТҮГ-аас “Ө аймаг дахь аймаг дундын Х отрын бүс нутагт “Х” ХХК-д MV-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр тоот, тус зшөөрлийг “А” ХХК-д шилжүүлсэн мөн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай тус тус шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “... Ө аймгийн Б, Б сум, Цн нутаг дэвсгэрт 37000 мкв газрыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр отрын бүс нутгаар тогтоосон байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тус талбайд ашиглалтын тусгай зшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасныг зөрчиж байгаа” гэх агуулгаар маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны А*******наас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “... MV-0 тоот тусгай зшөөрлийг хуульд нийцүүлэн хүчингүй болгох” хүсэлт гаргасан байх ба тус газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/848 тоот албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хугацаанд нөхөх олговрыг төлөөгүй бол тусгай зшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.
3.2. Үүний дараа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Ө аймаг дахь аймаг дундын “Х” отрын бүс нутагт “Х” ХХК-д MV-0 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл олгох тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот, “А” ХХК-д шилжүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
3.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ашигт малтмал газрын тосны газрын даргын хариуг авснаас хойш 6 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэл нь “ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэсэн шаардлагыг хангасан байхаар зохицуулсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “манай байгууллага нь отрын бэлчээрийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна, ... энэ нэхэмжлэлийг нийтийн эрх ашгийг төлөөлөн гаргаагүй” гэх агуулгаар тайлбарласан.
3.5. Мөн гуравдагч этгээдээс анх 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “... хуулийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” хүсэлт гаргаж, үндэслэлээ "...захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болох нөхцөл байдал буюу обьектив эрхээ зхөн хуульд заасан тохиолдолд нэхэмжлэл гаргаж хамгаалах эрхтэй” гэх агуулгаар тайлбарласныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4803 дугаар захирамжаар шийдвэрлэсэн бол мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн мөн өдрийн 5971 тоот захирамжаар “... хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилго, Засгийн газраас шилжүүлэн авсан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болж, эрх зөрчигдлөө гэж маргаж байгаа тохиолдолд түүнийг захиргааны байгууллагын хувьд хуульд тусгайлан заасан бол нэхэмжлэл гаргах шаардлагыг хангасан гэж үзнэ” хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.7. Хэдийгээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийн үндэслэлээ “... Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг тайлбарласанд нэхэмжлэгч хамаарахгүй, нэхэмжлэгч нь нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн тайлбарлах боловч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаагүй гэдгээ шүүх хуралдаанууд дээр удаа дараа тайлбарласан болон гуравдагч этгээдээс дурьдаж буй Дээд шүүхийн 30 дугаар тогтоол гарсны дараа шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн зэргээс үзвэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь өмнө гаргасан хүсэлтээ дахин гаргасан, уг асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
3.8. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаагүй гуравдагч этгээдийн тайлбарласан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах, маргах эрхийг хязгаарлах боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүйгээр хэргийг хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн болно.
4. Маргааны үйл баримтын тухайд:
4.1. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны дарга/тухайн үеийн нэршилээр/-ын 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12******* дугаар шийдвэрээр Ө аймгийн Б, Б сумын Ц нэртэй 48548 га талбайд хайгуулын тусгай зшөөрлийг “Х” ХХК-д анх олгожээ.
4.2. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай тогтоолоор “... Ө аймгийн Б, Б сум, Т аймгийн Дэ Э сумдын нутаг дэвсгэрт 37917 га газрыг Тийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээ”-нд авсан байна.
4.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 43 тоот албан бичгээр “... Засгийн газрын тогтоолоор байгуулсан “А*******”-ны харьяалалд одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулдаг улсын тусгай хэрэгцээний отрын 6 бүс нутаг байдаг ба тэдгээрийн байршлын координат”-ыг хавсаргаж хүргүүлсэн.
4.4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай шийдвэрээр Ө аймгийн Б, Б сумын нутагт Ц нэртэй 4701.55 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын MV-0 тоот ашиглалтын тусгай зшөөрлийг “Х” ХХК-д 2045 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар олгожээ.
4.5. Мөн “Ц” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан "“Х” ХХК-ийг нэгтгэх замаар тусгай зшөөрлийг шилжүүлэн авсан” гэх хүсэлтийг үндэслэн мөн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр дээрх тусгай зшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.
4.6. “Ц” ХХК нь дээрх тусгай зшөөрлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ91******* тоот гэрээгээр “У*******/одоогийн Х/” ХХК-д барьцаалсныг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр бүртгэсэн.
4.7. “А” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 86/2018 тоот албан бичгээр “Ц*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр хуулийн этгээдийн оноосон нэрийг “А” ХХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэж, хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэс 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн тул MV-0А дугаартай тусгай зшөөрлийн эзэмшигчийн нэрийг “А” ХХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тус ашиглалтын тусгай зшөөрөл бүхий гэрчилгээг “А” ХХК-ийн нэр дээр дахин бичиж олгожээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
5.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны дээрх 4.3-т дурьдсан албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газар 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч мэдээллийн санд бүртгэсэн болох нь тус газраас ирүүлсэн “Тусгай газрын дэлгэрэнгүй/Талбайн код: SS*******/” баримтаар тогтоогдов(2хх-9-10 дахь талд).
5.2. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй “А” ХХК-ийн MV-0 тоот ашиглалтын тусгай зшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан “Тийн бүсийн аймаг дундын отрын бэлчээр”-ийн Х хэсэгт хамаарах талбайтай хэсэгчлэн буюу 1245,76га талбайгаар давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1752 тоот, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/1061 тоот албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, мөн ашигт малтмал ашиглах тусгай зшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдов.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13-т “Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газар”-ыг тусгай хэрэгцээний газар гэж тодорхойлсон байх ба Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр заажээ.
7. Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “аймаг дундын отрын бэлчээр” нь Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахаар, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” талбайд ашиглалтын тусгай зшөөрөл хүссэн өргөдлийг тухайн талбайд хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигч нь гаргах эрхтэйгээр хуульчилжээ.
8. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “Х” ХХК-иас гаргасан ашиглалтын тусгай зшөөрөл авах хүсэлтэд дурьдсан талбай нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй болохыг мэдэж байсан атлаа маргаан бүхий 1 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг 24.4.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох төдийгүй нь уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй хууль бус шийдвэр болсон байх ба үүний улмаас нэхэмжлэгч байгууллага нь хууль тогтоомжоор хүлээсэн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн байна. Тодруулбал,
8.1. Ашигт малтмал ашиглах тусгай зшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолтод “... Шүүлтийн үр дүн: Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, шалтгаанууд: тусгай хэрэгцээний газартай давхцалтай ...” гэснээс үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлт гаргасан талбай нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай болохыг мэдэж байсан атлаа хуульд заасан хориглолтыг зөрчиж ашиглалтын тусгай зшөөрөл олгосон гэж үзэхээр байна.
8.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн а-275 дугаар тушаалаар батлагдсан “А*******ны дүрэм”-ийн 1.1-т тус захиргааны чиг үүргийг “... Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээр, малын хашаа хороо, худаг, уст цэгийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах болон шинээр барьж байгуулах, с тэжээлийн аюулгүйн нөөц бүүлэх, малчдыг отроор өлжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан газар мөн” гэж, үндсэн үйл ажиллагааг 5 дугаар зүйлийн 5.2-т “бэлчээрийг зохистой ашиглуулах, хамгаалах, сайжруулах, ... отор нүүдэл, өлжих мал сүргийн тоог аймаг, сумдаар тогтоож, зшөөрөл олгох, ...” зэргээр нэрлэн зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зшөөрлийн улмаас нэхэмжлэгч нь хууль тогтоомжоор шилжүүлэн авсан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэж үзэх үндэслэлтэй(https://otor.gov.mn/posts/292) .
8.3. Өөрөөр хэлбэл, бэлчээр нь ургамлын нөмрөг бүхий мал амьтан бэлчээх зориулалттай газар тул уг газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах нь нэхэмжлэгч байгууллагаас бэлчээр хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ашиглалтын талбай тусгай хэрэгцээний газартай давхцах боломжтой” гэх агуулга бүхий талбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “ашиглалтын тусгай зшөөрөл авах үед Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас байгаль орчныг хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн болохыг тодорхойлж байсан, ... Ө аймгийн Б сумын Засаг даргаас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/185 тоот албан бичгээр ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлсэн болохыг тодорхойлж байсан тул ашиглалтын тусгай зшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлан маргах боловч эдгээр бичгүүд нь тусгай зшөөрөл хүссэн өргөдлийн иж бэлд хамаарахаас бус хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн “тусгай хэрэгцээний газартай давхцсан бол тусгай зшөөрөл олгохоос татгалзах үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.
10. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “тусгай хэрэгцээнд авахаас өмнө манай компанид хайгуулын тусгай зшөөрөл олгогдсон байсан” хэмээн маргасан ба энэ нь дээрх үндэслэх нь хэсгийн 4 дэх хэсэгт заасан үйл баримтаар тогтоогдож байх боловч хариуцагч захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тул хүчин төгөлдөр хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд тусгай хэрэгцээнд авсан талбайг тусгай зшөөрлийн талбайгаас хасах, тусгай хэрэгцээний талбайд ашиглалтын тусгай зшөөрөл олгохгүй байх үүрэгтэй.
11. Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “хайгуулын тусгай зшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зшөөрөл эзэмшигчтэй урьдчилан тохиролцоогүй, нөхөн олговор олгоогүй, “нөхөх олговор олгоогүй” хэмээн тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.
12. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасан нь нөхөх олговор олгохтой холбоотой харилцаа үүсэж шийдвэрлэгдсэний дараа тохиролцсон нөхөх олговрыг олгоогүй тохиолдолд хэрэгжихээр байх ба гуравдагч этгээдээс хайгуулын тусгай зшөөрлийн талбайг хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор авахаар хүсэлт гаргасан, шийдвэрлүүлсэн, түүнчлэн нөхөх олговрыг олгоогүйтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын тайлбарлаж буй өрсөлдөх хэм хэмжээ гэх “тусгай хэрэгцээний газар болон хайгуулын талбайд ашиглалтын тусгай зшөөрөл авах онцгой эрх гэх ойлголтууд”-ын хувьд энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 болон 7 дахь хэсэгт дурьдсан хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу улсын тусгай хэрэгцээний газарт ашигт малтмалын ашиглах үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл огт байхгүй байх тул тусгай зшөөрөл эзэмшигч нь хайгуул явуулсан талбайдаа ямар ч тохиолдолд ашиглалтын тусгай зшөөрөл авах онцгой эрхтэй гэж үзэхгүй.
14. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн дагуу хайгуулын тусгай зшөөрөл эзэмшигч нь хайгуул хийсэн талбайдаа ашиглалтын тусгай зшөөрөл хүсч өргөдөл гаргах давуу эрх нь тухайн талбайд мөн өөр хуулийн этгээдээс ашиглалтын тусгай зшөөрөл хүсч өргөдөл гаргасан тохиолдолд хайгуулын тусгай зшөөрлийг эзэмшиж буй хуулийн этгээдэд ашиглалтын тусгай зшөөрөл олгогдох давуу эрх бөгөөд энэ нь мөн тусгай хэрэгцээний талбайтай давхцаагүй байх зэрэг хуулийн өөр шаардлагаар хязгаарлагдсан байх тул гуравдагч этгээдийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
15. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно” гэж, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус заажээ.
16. Маргаан бүхий захиргааны актууд нь гуравдагч этгээдийн хувьд ашиглалтын тусгай зшөөрөл олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас дээрх актуудыг хүчингүй болгоогүй байх тул дээр дурьдсан Захиргааны ерөнхий хуулийн 48.3 дахь зохицуулалт хэрэглэгдэхгүй.
17. Харин маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар хүлээсэн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн сөрөг нөлөөлөл бүхий байх тул хуулийн 48.2 дахь заалтын дагуу захиргаа хүчингүй болгох үүрэгтэй атал хүчингүй болгоогүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж маргаан бүхий актуудын тусгай хэрэгцээний газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
18. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оаас хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, баримтыг ирүүлсэн боловч түний томилолттой гэх шалтгаан бүхий хүсэлтүүдийг шүүхээс өмнө нь 3 удаа хүлээн авч хуралдааныг хойшлуулж байсны зэрэгцээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс мэдэгдэхэд за гэсэн, ямар нэг ажил давхацсан талаарх тайлбар гаргаагүй атлаа 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой мэдэгдэх хуудсыг ирүүлж хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн түүнийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлснийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.1-т тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрийн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан “Тийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн хилийн зааг”-тай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ