Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/01567

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 16 181/ШШ2024/01567

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 33 гудамж, 651в тоот хаягт оршин суух, З овогт С-н Д /РД:ОЮ67101813/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 1013 байр, 705 тоот хаягт оршин суух, И овогт Б-н А /РД:ОЮ81070719/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д,

Хариуцагч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч С.Ду миний бие Б.А 2022 оны 08 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Бэлх зуслангийн хашаанд байрлах өндөр хүчдлийн шонг буулгаж, шинээр өндөр хүчдлийн шон байрлуулж, нийт ажлын хөлсийг 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг байхаар аман байдлаар харилцан тохиролцсон.

Ажлын хөлсийг 2022 оны 08 сарын 02-ны өдөр 5821022403 Хаан банкны данс руу 12.000.000 төгрөгийг 4-н удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Б.А уг ажлыг 2022 оны 10 дугаар сард хийж дуусгаж, байрлуулсан шонг надад хүлээлгэн өгч ажлаа дуусгах байсан юм. Гэтэл ямар ч ажил хийгдээгүй бөгөөд А тохирсон ажлаа хийх боломжгүй болчлоо гэж хэлээд 2022 оны 11 сарын 13-ны өдөр манай эхнэрийн данс руу 1.500.000 төгрөг, 2022 оны 11 сарын 15-ны өдөр 5.100.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 6.600.000 төгрөг өгсөн.

Үлдэгдэл 5.400.000 төгрөгөө авъя гэхээр надтай холбоо барьдаггүй, үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл өгөөгүй байгаад гомдолтой байна. Иймд Б.А-с ажлын хөлсний үлдэгдэл 5.400.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү ү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Б.А-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.А нар шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,400,000 төгрөгийг хариуцагч Б.А дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Д-д төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Б.А нар шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,400,000 төгрөгийг хариуцагч Б.А дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,900,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Д-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-с улсын тэмдэгтийн хураамжид 50,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ