| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/05404/И |
| Дугаар | 183/ШШ2024/02027 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/02027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С дүүрэг, **** тоотод байрлах, А******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, *** тоотод оршин, Б******* овогт З.Б /РД:********/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 34 271 785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч З.Б*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 22 101 700 төгрөг, ашиглалтын зардалд 12 170 085 төгрөг, нийт 34 271 785 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч А******* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд С******* дүүрэг, *******,*******,, тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч худалдан авагч талаас 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283 898 300 төгрөгийг төлсөн бөгөөд 306 000 000 төгрөгөөс үлдэгдэл 22 101 700 төгрөгийг төлөөгүй юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/MA2023/00019 дугаартай магадлалын Хянавал хэсэгтээ "...Хэрэгт Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283 898 300 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй, ...Мөн Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөс 283 898 300 төгрөгийг төлж, 22 101 700 төгрөгийг төлөөгүй дутуу байгаа...,105 тоотын үнийн үлдэгдэл 22 101 700 төгрөгийг шаардан нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм гэж тус тус дүгнэсэн болно. Давж заалдах шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00019 дугаартай магадлалын Хянавал хэсэгтээ "...Маргааны зүйл болох 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон" гэж дүгнэсэн. Дээрх хүчин төгөлдөр магадлал болон С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр (2017 оны 07 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх) 12 751 939 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Эийн эрх залгамжлагч 3.Б*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин (2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх) нийт 12 170 085 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Эийн эрх залгамжлагч 3.Б******* нь төлөөгүй, сайн дураар төлөх сонирхолгүй, мөн энэхүү хугацааны ашиглалтын зардлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч нь 2023 оны 05 дугаар Сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/09427 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" захирамжийн Үндэслэх хэсэгтээ "...Ашиглалтын зардал 12 170 085 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй. Учир нь шүүхийн шийдвэр болон магадлалаар маргаан бүхий С******* дүүрэг, *******,*******,, тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг А******* ХХК-д даалгасан байхад ашиглалтын зардал (2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх) 12 170 085 төгрөгийг нэхэмжилсэн нь тодорхойгүй, мөн А******* ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн байна" гэжээ. С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь А******* ХХК-ийн нэхэмжилсэн (2017 оны 07 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх) 12 751 939 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Эийн эрх залгамжлагч 3.Б*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин энэхүү нэхэмжлэлээр нэхэмжилж буй (2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх) 12 170 085 төгрөгийн ашиглалтын зардлыг шүүхээр шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн гэх ашиглалтын зардал нь 2017 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардал бөгөөд одоо нэхэмжилж буй ашиглалтын зардал нь энэхүү хугацаанаас хойших буюу 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх ашиглалтын зардал билээ. Тэгэхээр шүүхээр шийдвэрлэсэн гэх 12 751 939 төгрөгийн ашиглалтын зардал болон одоо нэхэмжилж буй 12 170 085 төгрөгийн ашиглалтын зардал нь цаг хугацаа болон үнийн дүнгийн хувьд ялгаатай байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 22 101 700 төгрөг, С******* дүүрэг, *******,*******,, тоотын (2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх) ашиглалтын зардал 12 170 085 төгрөг, нийт 34 271 785 төгрөгийг хариуцагч З.Б*******ээс гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Э нь нас барсан тул түүний эрх залгамжлагчаар З.Б******* оролцсон. Тийм учраас З.Б*******ээс шаардаж байгаа. А******* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд С******* дүүрэг, *******,*******,, тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч худалдан авагч талаас 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283 898 300 төгрөгийг төлсөн бөгөөд 306 000 000 төгрөгөөс үлдэгдэл 22 101 700 төгрөгийг төлөөгүй юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/MA2023/00019 дугаартай магадлалын Хянавал хэсэгтээ "...Хэрэгт Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283 898 300 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй. Мөн Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөс 283 898 300 төгрөгийг төлж, 22 101 700 төгрөгийг төлөөгүй дутуу байгаа...,105 тоотын үнийн үлдэгдэл 22 101 700 төгрөгийг шаардан нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм гэж тус тус дүгнэсэн болно. Давж заалдах шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00019 дугаартай магадлалын Хянавал хэсэгтээ "...Маргааны зүйл болох 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эзэмшиж ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон" гэж дүгнэсэн. Дээрх хүчин төгөлдөр магадлал болон С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дугаар шийдвэрээр 2017 оны 7 дугаар сараас, 2022 оны 8 дугаар сар хүртэлх зардал 12 751 939 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Эийн эрх залгамжлагч 3.Б*******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь үүнээс хойших буюу 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх нийт 12 170 085 төгрөгийн ашиглалтын зардлыг Б.Эийн эрх залгамжлагч 3.Б******* нь төлөөгүй, сайн дураар төлөх сонирхолгүй, мөн энэхүү хугацааны ашиглалтын зардлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Тийм учраас нийт 34 271 785 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00019 дүгээр магадлалаар ...22 101 700 төгрөгийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй тухай дурдсан боловч дээрх шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хавсаргаагүй байх тул энэ шаардлага дээр тайлбар өгөх боломжгүй буюу шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсаны дараа тайлбараа өгөх шаардлагатай байна. Нэхэмжлэгч ашиглалтын зардлыг буруу тооцож шаардсаны улмаас бидний хооронд маргаан үүссэн. Бидний зүгээс баталгаатай тоолуур тавиулья, тоолуурын заалтаар ашиглалтын зардлаа төлье гэж удаа дараа ярилцсан боловч нэхэмжпэгчийн зүгээс би та нарт техникийн нөхцөлөө зараагүй, өөрсдөө техникийн нөхцөлөө ав гээд дулаан, цахилгаан, халуун хүйтэн усны хэрэглээг хязгаарласан. Нэхэмжлэгч 2022 оны 9 сараас 2023 оны 6 сар хүртэлх ашиглалтын зардал 12 170 085 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд өмнөх жилүүдийн ашиглалтын зардлыг хүснэгтлэн гаргаж нийт 10 сарын хугацааны ашиглалтын зардлыг 12 170 085 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. Хүснэгтээс харахад сүүлийн 2 жилээр тооцож үзэхэд 2021 онд ашиглалтын зардал 1 891 929 төгрөг, 2022 оны 1 сараас 8 сар хүртэлх 2 850 013 төгрөгөөр тооцоолжээ. Дээрх тооцоогоор 2022 оны зардлыг тооцож үзэхэд 4 сая гаран төгрөгийн ашиглалтын зардал гарсан байхаар тооцоолсон атлаа 2022 оны 9 сараас 2023 оны 6 сар хүртэл буюу 10 сарын хугацаанд ямар тооцоог үндэслэж 12 170 085 төгрөгийн ашиглалтын зардал нэхэмжилсэн нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч З.Б*******ээс нэхэмжилж байгаа бол дулааны тарифыг аж ахуйн нэгжээр тооцож нэхэмжлээд байгаа юм уу, эсвэл дулааны тарифаар тооцож нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний илүү төлбөр болон ашиглалтын зардлыг нэхэмжилж байгаа. Гэтэл нэхэмжлэл дээрээ хавсаргаад өгчихсөн ашиглалтын зардалд тооцсон задаргаа байгаа. Энэ задаргааг тооцоод үзэхээр 2017 оны 7 дугаар сараас, 2022 оны 8 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаанд 12 000 751 төгрөгөөр гарсан байгаа. Энэ задаргаанд огноо, дугаар, мөнгөө биччихсэн байдлаар л жагсаалт гаргаад байгаагаас тухайн үед мөрдөгдөж байсан тариф байсан бэ, Ула хотын айл өрх борлуулах дулааны тарифаар юм уу, Ула хотын үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагад борлуулах тарифаар тооцож нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ байгууллагаар нэхэмжилж байгаа бол халаалтаа м.кв нь тооцсон юм уу, халаалтын хэрэгцээний хугацаа нэгжээр тооцсон юм уу гэдэг энэ тооцоолсон тооцоолол нь үндэслэлгүй, тодорхойгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага болох 34 271 785 төгрөгийг хүлээх зөвшөөрөхгүй байна гэв.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Т.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Энэ хэргийн хүрээнд нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардаад байгаа. Маргааны зүйл болох гэрээнд яг хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь харагдахгүй, ийм гэрээ байгаа учраас хүлээх зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр таамгаар ч юм уу, хүнээс 22 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, хэргийг нь татуулаад ч юм уу, хэрвээ хэрэгтэй гэж үзэж байгаа бол нэхэмжлэл гаргах эрхээ нотлохын тулд энэ гэрээний нэг тал гэдгийг нотлохын тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Тэгэхээр ямар гэрээний дагуу хэний хооронд байгуулсан ямар гэрээний дагуу хэнд нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн З.Б*******ийг хариуцагчаар татсан боловч З.Б******* нь хариуцагч эсэх, эрх залгамжлагч мөн эсэх талаар баримт авагдаагүй. С******* дүүргийн шүүхэд тусдаа өөр маргаанд гараар бичиж өгсөн хүсэлтээр эрх залгамжлагч мөн гэдэг. Түүгээр эрх залгамжлагч мөн гэдэг нь нотлогдохгүй шүү дээ, нотариатаар ч юм уу өөр бусад баримтаар яг хариуцагч мөн гэдгийг тодорхойлоогүй байна гэж үзэж байна. Мөн ашиглалтын зардлыг нэхэмжилж байгаа. Хавтаст хэргийн 21-28 дугаар хуудсанд авагдсан байсан. А ХХК нь өөр компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэлүүд байна. Энэ компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэлүүд нь болохоор 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нэхэмжлэлүүдийг нэхэмжилсэн байдаг. Эдгээрээс хойших нэхэмжлэлүүд нь нэхэмжлэгч талын нягтлан бодогчийн тамгатай нэхэмжлэлүүд байдаг. Нэхэмжлэлийг хүлээж авсан талаар ямар ч баримт байхгүй. Тэгэхээр эхний мөнгөө компаниас нэхэмжилж байсан бол, дараа нь хэнээс нэхэмжилж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр энэ 12 000 000 төгрөгийг тухайн компаниасаа нэхэмжлэх ёстой. Энэ З.Б******* гэдэг хүнийг яг энэ ашиглалтын зардлыг төлөх ёстой гэдгийг тогтоосон нэг ч бичгийн нотлох баримт, нэхэмжлэлд байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хэн байгаа вэ, өмчлөгч нь төлөх ёстой. Ашиглалтын зардлыг төлөх ёстой бол өмчлөгчийн талаар материал байх ёстой. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон байдаг. Энэ өдрөөс хойш өнөөдөр 2 жил өнгөрчихсөн, энэ хүний өмчлөгч нь солигдсон байх ч юм уу энэ асуудал байх боломжтой учраас хариуцагч З.Б******* мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, зардлын тооцоо, нэхэмжлэх, тооцоо, нэхэмжлэхүүд, С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00019 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 172 дугаар тогтоол, З.Б*******ийн гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/09427 дугаар шүүгчийн захирамж /хэргийн 3-61-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Ц.Д*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 66, 72-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, тооцоо, хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, тооцооллын баримт /хэргийн 25-40, 91-94, 98-100-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлээс 22 101 700 төгрөгийг хангаж, үлдэх 12 170 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч З.Б*******ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 22 101 700 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 6 сар хүртлэх хугацааны ашиглалтын зардал 12 170 085 төгрөг, нийт 34 271 785 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шаардах эрхтэй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоно гэсэн.
3.Хариуцагч З.Б******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь хэнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болон хариуцагч нь З.Б******* болох нь тодорхойгүй, ашиглалтын зардлыг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, уг зардлыг шаардах эрхтэй болохыг нотлосон баримтгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч А******* ХХК нь Б.Этэй 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал А******* ХХК нь худалдан авагч Б.Эийн өмчлөлд С******* дүүрэг, *******, ,, тоот хаягт байрлах, 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч талд 306 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч нь хариуцах эсэх, ашиглалтын зардлыг шаардах эрхтэй эсэх талаар байна, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байгаа эсэх талаар маргаагүй байна.
6.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 22 101 700 төгрөгийг гаргуулахаар шаардаж, гэрээг Б.Этэй байгуулсан боловч түүний эрх залгамжлагч З.Б******* нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоно гэж тайлбарласан.
6.1.Хариуцагч нь уг гэрээнд хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй, энэ хэрэгт хариуцагч З.Б******* нь Б.Эийн эрх залгамжлагчаар оролцоогүй тул гэрээний үүргийг биелүүлэх, үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
6.2.Хэрэгт авагдсан С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дүгээр шийдвэрээр Б.Эийн нэхэмжлэлтэй, А******* ХХК, П.Г нарт холбогдох 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, С******* дүүрэг, *******, ,, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг А******* ХХК-д даалгах, 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг А******* ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
хариуцагч П.Гын нэхэмжлэгч Б.Эт холбогдуулан С******* дүүрэг, *******, ,, тоот хаягт байрлах 68м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
хариуцагч А******* ХХК нь Б.Эт холбогдуулан түрээсийн төлбөр 197 100 000 төгрөг, ашиглалтын зардал 12 751 939 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх хугацаа хэтрүүлснээс банкны зээлийн хүүнд төлсөн 116 796 439 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 306 000 000 сая төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс олох байсан орлого 41 665 355 төгрөг байсныг арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувиар тооцож 12 680 763 төгрөг, нийт 54 346 118 төгрөг, Б.Э 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс Жин тээг ХХК-д дамжуулан түрээсэлж олсон орлого 900 ам.доллар*2852,81=2 567 529 төгрөг, 15 000 000 төгрөгийг арматур төмөр нийт 17 575 529 төгрөг, нийт 417 935 526 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар А******* ХХК, П.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч А******* ХХК-д С******* дүүрэг, *******, ,, тоот хаягт байрлах, 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг /талийгаач Б.Эийн эрх залгамжлан авагч/ З.Б*******д шилжүүлэхийг даалгаж, Б.Эийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, илүү төлсөн 10 748 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар П.Гын С******* дүүрэг, *******, ,, тоот хаягт байрлах, 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг /талийгаач Д.Эийн эрх залгамжлан авагч/ З.Б*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар /талийгаач Д.Эийн эрх залгамжлан авагч/ З.Б*******ээс үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардлыг 12 751 939 төгрөг гаргуулан А******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 405 183 597 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.3.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00019 дүгээр магадлалаар ...С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02349 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж, 3 дахь заалтын 12 751 939 гэснийг 42 351 939 гэж, 405 183 597 гэснийг 375 583 587 гэж, 4 дэх заалтын 218 981 гэснийг 369 710 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6.4.Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар с арын 16-ны өдрийн 00172 тоот тогтоолоор хариуцагч А******* ХХК-ийн төлөөлөгч П.Т, хариуцагч П.Г түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
6.5.Хэрэгт авагдсан баримтаар буюу дээрх шүүхийн шийдвэр, магадлалд ...нэхэмжлэгч А******* ХХК нь Б.Этэй 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд С******* дүүргийн , 68 м.кв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. ...Хэрэгт Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 283 898 300 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигч талууд маргаагүй.
Маргааны зүйл болох 105 тоотын өмчлөх эрхийг Б.Эт шилжүүлэхийг А******* ХХК-нд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцэх юм. Шүүх нь маргааныг буюу эрхийн тодорхойгүй байдлыг тодорхой болгож, эрхийн зөрчлийг арилгаж, иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Харин 105 тоотын үнийн үлдэгдэл 22 101 700 төгрөгийг шаардан нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм гэжээ.
6.6.Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 22 101 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үлдэгдэл төлбөр болох 22 101 700 төгрөгийг хариуцагч З.Б*******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
6.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь З.Б******* энэ үүргийг хариуцахгүй гэсэн боловч орон сууцны өмчлөх эрхийг эрх залгамжлагч З.Б*******д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байх тул түүнийг хариуцагч биш, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч З.Б*******ээс С******* дүүрэг, *******, , тоотын 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардалд 12 170 085 төгрөгийг гаргуулахаар шаардаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон гэж шүүхийн магадлалд 3.д-д дурьдсан гэж тайлбарласан.
7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэгч А******* ХХК-ийг ашиглалтын зардлыг ямар тарифаар тооцоод байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, С ХХК-ийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, шаардах эрхтэй эсэхийг нотлох баримтгүй гэж мэтгэлцсэн.
7.2.Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/02349 дүгээр шийдвэрээр С******* дүүрэг, *******, , тоотын өмчлөх эрхийг З.Б*******д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Б.Эийн эзэмшиж байсан 105 тоот оффисын ашиглалтын зардал гэж хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
7.3.Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн н.Э /С ХХК-ийн захирал/-ийн эзэмшиж байгаа оффисын ашиглалтын зардлын тооцоо, С ХХК-нд хүргүүлсэн нэхэмжлэх гэсэн баримтууд нь хариуцагчид танилцуулагдаагүй, тооцоо нийлээгүй, С ХХК-ийн ашиглалтын зардлыг хариуцагч З.Б*******ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
8.Иймд хариуцагч З.Б*******ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 22 101 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 12 170 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 309 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 268 458 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Б*******ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 22 101 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 12 170 085 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 309 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 268 458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН