Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03039

 

 

 

 

 

 

    2024       07        09

                       182/ШШ2024/03039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах *******-******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  *******-5 ******* ******* ******* -нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******сайхан,

Хариуцагчийн төлөөлөгч З.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.*******цэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч *******-5 Сууц ******* *******нд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч *******-******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******сайхан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэгмэддорж нь *******ын нэг******* дэлгүүрт ажиллаж байгаад өмч хувьчлах ажил явагдаж дэлгүүр хувьчлагдаж тусдаа бие даасан компани байгуулан гарах шаардлага гарч, 1996 онд *******-******* ХХК-ийг номын худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй 27 жил үйл ажиллагаа явуулж байна. *******-******* ХХК-ийн байрлаж буй Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний талбайд тасралтгүй 27 жил үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ талбай мөн өмч хувьчлалын үед *******-5 -д шилжсэнээр -оос түрээсэлж үйл ажиллагаа явуулсан. *******-5 -ны дарга 2022 онд өөрчлөгдөж, манай талбайг жил жилээр нь гэрээ байгуулна гэж хэлээд 2022 оны 8 сард надтай 1 /нэг/ жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусах үед хугацааг сунгах талаар -ны даргад хэлсэн боловч хугацааг сунгахгүй, гэрээний хугацаа дууссан тул яаралтай талбайг чөлөөлж өг, өөр түрээслэгч оруулах гэж байгаа, дахин гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Одоо болтол гэрээг үргэлжлүүлэн байгуулахаас татгалзаж байна. Талбайг түрээсэлж байх хугацаанд ямар ч асуудал гарч байгаагүй, түрээсийн төлбөр, зардлуудыг цаг тухайд нь тогтмол төлж, засвар үйлчилгээг шаардлагатай хугацаанд нь хийж байсан. Бид уг талбайг үргэлжүүлэн түрээслэх давуу эрхтэй. Мөн гэрээнд зааснаар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн гэрээний зүйлийг зөрчсөн үйлдэл байхгүй байхад гэрээг цуцлахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул үйлчилгээний талбайгаа үргэлжүүлэн түрээслэх хүсэлтэй байна. Иймд Чингэлтэй дүүргийн 1 ******* *******, 3 дугаар байрны 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалтай талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн *******-******* ХХК-тай байгуулж, гэрээний хугацааг сунгахыг ******* 5 -д даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч *******-5 сууц ******* ******* шүүхэд болон төлөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай 1 ******* байрны зоорийн талбайд сантехник, цахилгааны шугам сүлжээ байдаг боловч Ц. нь ном бичиг хэргийн худалдаа эрхлэх зорилгоор нийт 412 м.кв талбайг тодорхойгүй хугацаагаар түрээсээр ашиглаж ирсэн байдаг. ******* ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дагуу дундын өмчлөлийн зоорийн талбайг Ц.ид түрээслүүлэх талаар Удирдах зөвлөлийн ямар нэг шийдвэр гарч байгаагүй. Иймд манай -ны Удирдах Зөвлөлөөс түрээсийн гэрээнд тодорхой хугацаа зааж өгөх нь зөв гэж үзэж чиглэл өгсний дагуу бид 2022 оноос эхлэн гэрээг нэг жилээр хийсэн. Манай өмнөх , дарга удирдлагууд хууль, дүрэмд нийцүүлж үйл ажиллагаа явуулдаггүй, сууц ******* эрх ашиг сонирхолыг хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, тэдний санал хүсэлтийг үл ойшоосон байдалтай явж ирсэн байдаг. 2022 онд -ны удирдлага шинэчлэгдэн, улмаар оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч зоорийн давхарт оршин суугчиддаа зориулан агуулах, сав бэлтгэх зорилготой байгаа болно. Тухайлбал оршин суугчид автомашины дугуй, унадаг дугуй, зарим эд хогшлоо хадгалах сав гаргаж өгөхийг -оос удаа дараа шаардаж байгаа юм. Уг барилга 1959 онд ашиглалтанд орохдоо тагтгүй, айл болгонд агуулахын зориулалттай өрөөг зоорийн давхарт шийдэж өгсөн байдаг түүхтэй. Дээрх шалтгаанаар манай ******* орон сууцны дундын өмчлөлийн 412 м.кв талбайг цаашид түрээслүүлэх боломжгүй. *******-******* ХХК нь 27 жилийн турш түрээсэлж байгаа бөгөөд хүмүүс цугларч хөзөр тоглох гэх мэт зөндөө зүйл болж, оршин суугчдын тайван байдлыг алдагдуулдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ зэрэг, хариуцагчаас сууц ******* *******ны гэрчилгээ, хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч *******-5 ******* ******* *******нд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээ байгуулах давуу эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч *******-5 сууц ******* ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 онд -ны удирдлага шинэчлэгдэн, улмаар оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авч, зоорийн давхарт оршин суугчдад  зориулсан автомашины өвөл зуны дугуй, унадаг дугуй, зарим эд хогшлоо хадгалах агуулах сав гаргаж өгөхөөр ажиллаж байгаа гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ, *******-5 ******* ******* *******ны гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Хариуцагч *******-5 ******* ******* ******* нь нэхэмжлэгч *******-******* ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 08 дугаар Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ байгуулж, талууд тус гэрээний 1.1.Түрээслэгч нь Чингэлтэй дүүрэг, 1-2, 1, 3 байрладаг 412 м.кв талбайтай байрыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1 /нэг/ жилийн хугацаатай, сарын 1,*******0,000 төгрөгөөр худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээсээр эзэмшүүлэхээр тохирч гэрээ байгууллаа, 1.2.Гэрээг 2 тал хугацаа дууссаны дараа дүгнэж, сунгах тухай асуудлыг тохирч байна, 1.3.Түрээсийн гэрээ дуусах болон гэрээг цуцлах тохиолдолд хийсэн засварын зардлыг нөхөн олгохгүй, 1.4.Нийгмийн болон оршин суугчдын эрх ашгийг хохироохоор ямар нэгэн үйлдэл гаргавал түүнийг зогсоох ба гэрээг цуцлах арга хэмжээ авна, 1.5.Нийгэм болон оршин суугчдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болох галын болон тэсрэх дэлбэрэх аюултай бараа материал хадгалах ашиглах гагнуур, болон химийн бодис хэрэглэх үйл ажиллагааг хориглоно, 1.6.Мөнгөний ханшны өөрчлөлтэй уялдуулж засвар үйлчилгээний хуримтлалын сангийн хэмжээг өөрчлөх эрхтэй болно, 1.7.Түрээслэгч нь нийгмийн болон оршин суугчдын эрх ашгийг хохироохоор ямар нэгэн зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулахгүй байх, 1.8.Түрээслэгч нь гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болмогц түрээсэлж авсан байр, төхөөрөмж, мантаж анх хүлээлцсэнээс чанарын хувьд муудсан эвдэрсэн байвал өөрийн хөрөнгөөр нөхөн сэрээж өгөх буюу шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гарах үүрэгтэй, 1.9.Түрээслэгч түрээсийн гэрээг цуцалмагц түрээсийн байрыг анх хүлээлцсэн схем зураг тайлбар жагсаалтын дагуу актаар хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр Түрээсийн гэрээ гэж үзэхээр байна.

 

8.Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.7 дахь хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй” гэж заасан.

 

9.Нэхэмжлэгч *******-******* ХХК нь 412 м.кв талбайг сарын 1,*******0,000 төгрөгөөр худалдаа үйлчилгээний зориулалтаар 27 жил түрээсээр ашигласан, гэрээ байгуулах давуу эрхтэй гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч өөр этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан эсэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

10.Хариуцагч *******-5 нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Удирдах зөвлөлийн 3/22 дугаар тогтоолоор З.г гүйцэтгэх захирлаар томилсон  бүртгэл *******-5 сууц ******* *******ны 118 дугаар гэрчилгээнд хийгджээ. /хх-ийн 23 тал/

 

11.******* ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт *******ны өдөр тутмын үйл ажиллагааг *******ны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ”, мөн зүйлийн 12.4.5 дахь заалтад зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг *******ны нэрийн өмнөөс байгуулах... эрхтэй гэж тодорхойлсон байна.

 

12.Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаартай Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 412 м.кв талбайг тус гэрээний гэрээний 1 ******* зүйлийн 1.1-д гэрээний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс  хойш 1 жил буюу 12 сараар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцон тогтоож, гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссанаас хойш талууд гэрээний хугацааг дахин сунгаагүй маргаан үүсчээ.

 

13.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.2 дахь хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө хөлслөгч тодорхой буюу тодорхой бус хугацаагаар гэрээг сунгах тухай хүсэлтээ хөлслүүлэгчид бичгээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 294.2-т заасан үндэслэл байхгүй бол хөлслүүлэгч гэрээг сунгаж болно” гэж зохицуулсан.

 

14.Хариуцагч *******-5 сууц ******* ******* нь түрээсийн гэрээний хугацаа дууссан, мөн оршин суугч нар авто машиныхаа өвөл зуны дугуй, унадаг дугуй, зарим эд хогшлоо хадгалах зориулалтаар ашиглах үндэслэлээр гэрээг цаашид сунгахгүй болсон талаар нэхэмжлэгч *******-******* ХХК-д мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 294 ******* зүйлийн 294.1.1 дэх заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаан бий болж, түрээслүүлэгч талд гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

15.Талуудын байгуулсан гэрээний 1.8-т “Түрээслэгч нь гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болмогц түрээсэлж авсан байр, төхөөрөмж, мантаж анх хүлээлцсэнээс чанарын хувьд муудсан эвдэрсэн байвал өөрийн хөрөнгөөр нөхөн сэрээж өгөх буюу шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гарах үүрэгтэй” гэж тохиролцжээ.

 

16.Иргэний хуулийн 189 ******* зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг нь өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн талуудын хооронд Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий 412 м.кв талбайтайг оршин суугчдын хэрэгцээнд ашиглах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй юм.

 

17.Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг түрээслүүлэгч хариуцагч *******-5 ******* ******* *******нд даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

18.Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 289 ******* зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-5 ******* ******* *******нд холбогдох Чингэлтэй дүүрэг, 1 ******* *******, 1 ******* ******* , 3 дугаар байр, 4 орцны хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ