Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00338

 

 

 

 

 

 

2024 07  02  156/ШШ2024/00338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 156/2024/00307/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд ******* танилцаж, хамтран амьдарч байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан ба зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдрах болсон. Энэ цагаас хойш хүү ******* миний асрамжид байгаа ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл ******* оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул шүүхэд хандаж байна.

Иймд ******* Дэсэм /РД:*******/-ийн хаана байгаа хаягийг тогтоож түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,       

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Дэсэмийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь С.******* 2013 оноос хамтран амьдарч тэдгээрийн дундаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.******* төрсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Дэсэмийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Дэсэм /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* Дэсэм /РД:*******/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Баярсайханы Эрдэнэчимэг /РД:*******, утас: 98151902, 90630915/-т мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

/С.******* ээж Сарантуяа-98946066, эгч Мөнхболор-88984214/

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ