| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00309/И |
| Дугаар | 156/ШШ2024/00344 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00344
2024 07 17 156/ШШ2024/00344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00309/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, *******ын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багт 2016 онд ******* Хурд ХХК-ний гүйцэтгэж ашиглалтанд оруулж байгаа 10 давхар, 54 айлын орон сууцанд байр захиалгаар тус компанийн менежер төлөөлөгч Ц.******* уулзаж, тус байр буюу А-56 тоот орон сууцны 9 давхарын 43 тоотод 3 өрөө 76.2 м2 орон сууцыг захиалгаар бариулах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд тус байрандаа 2016 оны 10-р сард орж, одоог хүртэл амьдарч байна. ******* Хурд ХХК-ний захирал баталсан "Захиалгаар орон сууц бариулах гэрээ-г тус компанийн төлөөлөгч байгуулж, гэрээнд дээрхи гэх Ц.Энхтөр, ******* нартай гэрээний талууд болж, хэн хэн нь үүрэг хүлээсэн. компанийг төлөөлж ******* гарын үсэг зурснаар бид гэрээний 1.5-д зааснаар орон сууцны нэгж үнэ 1м2-ын үнэ 1 300 000 төгрөг байхаар тохиролцож нийт үнэ 99 060 000 төгрөгийг тус компанид төлөхөөр болсон. Байрандаа орсноос хойш 2017 оны 1-р сараас эхлэн гэрээний дагуу төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 9-р сараас 2019 оны 9-р сарын хооронд уг компаний менежер, төлөөлөгч ******* 5959044544 тоот хаан банкны данс руу нь нийт 25 удаагийн гүйлгээгээр 65 752 000 төгрөг, захиалгаар орон сууц бариулах гэрээнд ******* Хурд ХХК-ний захирал менежер төлөөлөн гарын үсэг зурж гэрээ байгуулсан *******ийн 5315255005 тоот дансанд 8 удаагийн гүйлгээгээр 31 000 000 төгрөг, *******ийн хүсэлтээр Г.Алтанхуягийн 5134045841 тоот дансанд 2019 оны 8-р сарын 8-нд 1 000 000 төгрөг, Цагаан цахиур уул ХХК-ний 5058211588 тоот дансанд 2019 оны 8-р сарын 12- ны өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр гэрээнд заагдсан орон сууцны үнээс гэрээний 3.1-д зааснаар 96 752 000 төгрөгийг төлж барагдуулсан. ******* Хурд ХХК-ний менежер, төлөөлөгч Ц.Энхтөр, нар нь миний шилжүүлсэн бүх мөнгийг тус байрны өмчлөгч т шилжүүлсэн гэж хэлсэн бөгөөд миний бие Ѳ.Оюунчимэгтэй утсаар ярьж байрны өмчлөх эрхээ хэзээ над руу өгөх талаар асуухад нь 2017 оноос өнөөдрийг хүртэл за мэдэж байгаа *******, Ц.Энхтөр нартай тооцоо нийлж байгаад удахгүй байрны өмчлөх эрхийг чинь шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан боловч сүүлдээ нөхрийн бие муу байна, аав маань бурхан болоод гэх мэт шалтаг шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн. Гэтэл нь Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Сариг А-56-43 тоот хаягт бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-1817004125 дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан болохыг шүүхээс ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авахдаа мэдсэн. ******* Хурд ХХК-ний менежер, төлөөлөгч Ц.Энхтөр, , ******* нар нь ******* Хурд ХХК-ийн гишүүн, хувьцаа эзэмшдэг бүгд хоорондоо харилцан хамааралтай, холбоотой хүмүүс юм. 2020 оноос өнөөдрийг хүртэл ******* нь утсаа солиод хаана амьдарч байгаа нь тодорхойгүй алга болсон миний бие С.Оюунчимэгийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Сариг А-56-43 тоот хаягт бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-1817004125 дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаж хариуцагчаар ******* татах гэсэн боловч түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул түүний иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж түүний оршин байгаа газрыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна..
Иймд овогт /РД:/-ийн хаана байгаа хаягийг тогтоож түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь ******* Хурд ХХК-ийн захирал баталсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Захиалгаар орон сууц бариулах гэрээ-г тус компанийн төлөөлөгч Ц.******* байгуулж, гэрээнд төлөөлж ******* гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь *******д мөнгийг шилжүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн эхнэр Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 02/521 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /РД:/-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар /РД:/-г эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Төмөрийн Сансарбаатарт /РД:ЗГ87052919, утас: 91114156, 98866537, 89995113, 92114102/-т мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ