Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00346

 

 

 

 

 

 

 

2024 07 17 156/ШШ2024/00346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00334/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон овогт ******* Хэрлэнчимэгийн нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:... Миний бие 1969 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн зусланд сахиулаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн зусланд сахиулаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Боржигон овогт ******* Хэрлэнчимэг /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,

2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 4-р тал/,

3. *******ийн нэр дээрх 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6-р тал/,

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08/196 дугаартай албан бичиг /хх-ийн 8-р тал/,

5. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон ХААТР-1А маягтын хуулбар /хх-ийн 19-р тал/,

6. Гэрч Я.Дашдоржийн шүүхэд өгсөн ... Би Хэнтий аймгийн Хэрлэн зуслан 1986 онд байгуулагдахад би тус зусланд нягтлан бодогчоор 1986 оны 04 сарын 10-ны өдрөөс 2008 оныг хүртэл ажиллаж байсан. Хамт ажиллаж эхлэх цагаас таних болсон. Хэрлэнчимэгийн аавыг сайн мэдэхгүй, ээж нь Баяраа гэж хүн байдаг. Хэрлэнчимэг нь 1987 онд Хэнтий аймгийн Хэрлэн зусланд сахиулаар ажилд орж хүүхэд нь сургуульд орох болоод 1994 оны зун өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Тухайн үед манай зуслан үндсэн захирал гэж байхгүй, би хавсарч ажилладаг байсан. Хэрлэн зуслан босоо удирдлагатай байсан учир архивын баримтууд нь Улаанбаатар хотод Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн амралт сувилалын хэрэг эрхлэх Ерөнхий газарт шилжин очдог байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

7. Гэрч Л.Ганхуягийн шүүхэд өгсөн ... Би 1986 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн зусланд тогоочоор ажиллаж байсан. Хэрлэнчимэгийг хамт ажиллаж эхлэх үеэс л таних болсон. Хэрлэнчимэг нь Хэнтий аймгийн Хэрлэн зусланд 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарыг дуустал сахиул, манаачаар өвөл зунгүй байрлаж ажилладаг байсан.. Тухайн үед захирал, нягтлан, нярав, 3 тогооч, угаагч, бэлтгэгч, сахиул гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан. Сахиул нь цэвэрлэгээгээ хийдэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд ******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн зусланд сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт ******* Хэрлэнчимэг /РД:*******/-г 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн зусланд сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ