Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00347

 

 

 

 

 

 

 

2024 07  17  156/ШШ2024/00347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 156/2024/00318/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* Цагдаагийн *******,  

Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Одгийв,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,

Гэрч: Д.Уранзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* Хэрлэн сумын 3-р баг С29-20 тоотод оршин суух, Лувсангомбын Оюунчулуун /*******/ нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бичгээр өөрийн төрсөн хүү болох *******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг Цагдаагийн *******т ирүүлсэн. Иймд Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн *******ыг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод ******* төв Чойбалсан хотод өөрийн сайн дураар эмчилгээнд хамрагдсан тул дахин эмчилгээнд хамрагдах хүсэлгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ******* Цагдаагийн ******* нь Мөнхбаатарын Бямбажавыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ******* байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тус тус зохицуулсан байх тул ******* ******* Цагдаагийн ******* энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

 

Шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад *******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд ******* нь согтууруулах мансуурах донтой болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрээр 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод ******* Ухаарал сэтгэц наркологийн эмнэлгийн архины албадан эмчилгээнд хамрагдсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 27-р тал/

Ар гэр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******д тавих анхаарал халамж сайн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй засралын байдалтай байгаа учраас энэ удаа түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ... захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ******* нь 10 гаруй жил согтууруулах ундааны зүйл хэрэглэн, архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж байсан болох нь тогтоогдож байна.

Тухайлбал сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2022 онд Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй гэх нэг зөрчил, 2023 онд 3 удаа бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн онд 1 удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлүүд, 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр нэг удаа эрүүлжүүлэгдсэн байгаагаас үзэхэд байнгын архины хамааралтай гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл эрүүлжүүлэгдээгүй байгаа байдлаас дүгнэхэд байнгын архидан согтуурч, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Гуравдагч этгээд болох ******* нь архидан согтуурч гэр бүлдээ амгалан тайван байдлыг алдагдуулдаггүй болох нь түүний эхнэр Д.Уранзулын мэдүүлгээр тогтоогдож байх тул захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй гэж дүгнэлээ. Тухайлбал архидан согтуурсны улмаас албадан эмчилгээнд явуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд гэр бүл, ойр орчимд үүсдэг ба ийм байдал үүсээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар  ******* ******* Цагдаагийн газрын *******ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ