Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00348

 

 

 

 

 

 

2024 07 17 156/ШШ2024/00348

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00283/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 480 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.******* нь 2 000 000 төгрөгийг дансаар 4 хоногийн хугацаатай зээлсэн. 4 хоногийн хугацаандаа 2 000 000 төгрөгөө төлөхгүй бол өдрийн 3 хувийн хүүтэй алданги бодохоор тохиролцож зээлсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул Б.*******гаас 2 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би *******эс 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй зээлсэн боловч тохирсон хугацаандаа өгч чадаагүй юм. 10 хоногийн дараа 970 000 төгрөгийн хүү төлсөн. Миний бие декриттэй ажилгүй байгаа тул хүү төлөх боломжгүй байна. Иймд үндсэн 2 000 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.*******гаас 2 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад 480 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 2 000 000 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь 480 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.******* нь 2 000 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 630 төгрөгийн 27 315 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 27 315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь 2 480 000 төгрөг гаргуулах шаардлагын 480 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 2 000 000 төгрөгийг хариуцагч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 630 төгрөгийн 27 315 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 27 315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ