Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00349

 

 

 

 

 

 

2024 07 17 156/ШШ2024/00349

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

156/2024/00308/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Мөнх-Эрдэнийн Мөнхбаяр,

Хариуцагч: Бат-Эрдэнийн Мөнхсарнай,

Нэхэмжлэлийн шаардлага: 7 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Мөнхсарнай нь 2024 оны 05 дугаар сарын 09, 10, 13-ны өдрүүдэд нийт 5 800 000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцон зээлсэн. Гэтэл одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа юм. Иймд Б.Мөнхсарнайгаас үндсэн зээл 5 800 000 төгрөг, хүү 1 900 000 төгрөг, нийт 7 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхсарнай нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие Мөнхбаяраас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5 800 000 төгрөгийг зээлсэн боловч тохирсон хугацаандаа төлж чадаагүй юм. Үндсэн зээл 5 800 000 төгрөгөөс 2 300 000 төгрөгийг төлөөд байгаа. Үлдэгдэл 3 500 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Мөнхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Мөнхсарнайгаас 7 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад 4 200 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 3 500 000 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь хариуцагч Б.Мөнхсарнайд холбогдуулан 7 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь 4 200 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.Мөнхсарнай нь 3 500 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийн 69 075 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 69 075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч М.Мөнхбаяр 7 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4 200 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 3 500 000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхсарнай нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 500 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 150 төгрөгийн 69 075 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 69 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ