| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00306/И |
| Дугаар | 156/ШШ2024/00350 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00350
2024 07 17 156/ШШ2024/00350
Хариуцагчийн зөвшөөрлийг ба*******ж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
156/2024/00306/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Мөнхийн ******* ХХК,
Хариуцагч: Туушин ******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 504 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Туушин ******* ХХК нь 2 504 400 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан ба одоог хүртэл уг төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд Туушин ******* ХХК-иас 2 504 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Туушин ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Мөнхийн ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 2 504 400 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнхийн ******* ХХК нь хариуцагч Туушин ******* ХХК-д холбогдуулан 2 504 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мөнхийн ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 504 400 төгрөг гаргуулахыг хариуцагч Туушин ******* ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн ба*******ж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч Туушин ******* ХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мөнхийн ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 504 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Туушин ******* ХХК нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг ба*******ж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 030 төгрөгөөс 27 515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ