| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00304/И |
| Дугаар | 156/ШШ2024/00351 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00351
2024 07 17 156/ШШ2024/00351
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00304/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК
Хариуцагч: Бямбажавын Мөнхзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: 1 310 913,97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.Мөнхзаяа нь манай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр L03905617 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 658 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр авсан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 657 999,55 төгрөг, шимтгэл 40 300 төгрөг, үндсэн хүү 504 262,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100 852,40 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 1 310 913,97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Мөнхзаяа миний бие ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 1 310 913,97 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.Мөнхзаяад холбогдуулан 1 310 913,97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 1 310 913,97 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 17 962,5 төгрөг, төрийн сангаас 17 962,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 1 310 913,97 төгрөгийг хариуцагч Б.Мөнхзаяа нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 35 925 төгрөгийг төгрөгөөс 17 962,5 төгрөг, хариуцагчаас 17 962,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ