| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00159/И |
| Дугаар | 138/ШШ2017/00231 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2017/00231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй
*******ын ******* Эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* нь тус банктай 2014 оны 03 сарын 1-ний өдөр 2014/02101/0042 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 3.00.000 төгрөгийг, хүүхдийн эмчилгээний төлбөр төлөх зориулалтаар сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Ц.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учир 2016 оны 10 сарын 24-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан .
Зээл авах үедээ Ц.******* нь Дорнод аймаг ******* сумын дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй боловч ******* сумын дүгээр баг, байрны тоотод оршин суудаг байсан. Одоо дээрх хаягуудад оршин суудагүй болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд зээлдэгч Ц.*******ас зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбар нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Ц.******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь Ц.ын оршин суугаа хаягийг тодруулах талаар тодорхой арга хэмжээг авсан болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдаж байна.
Ц.******* ******* ******* банкны Дорнод салбараас цалингийн зээл авах үедээ Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй боловч ******* сумын дүгээр баг, байрны тоотод оршин суудаг байсан. Тухайн үед Төмөр замын Баянтүмэн тасагт техникчээр ажиллаж байсан байна.
Одоогийн байдлаар Ц.******* Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх түүний төрсөн эх , эгч нар нь сумын төвд амьдардаг бөгөөд эгч нь Баян-уул сумын 10-н жилийн сургуульд тогоочоор ажилладаг. Түүний эхнэр БОЭТ-ийн дотрын тасагт сувилагчаар ажилладаг болно.
Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.******* нь 17 онд төрсөн, 30 настай, /РД: ЖВ71021/ 175 см өндөртэй, туранхайвтар биетэй, цайвардуу царайтай, өөр онцлох содон тэмдэг байхгүй болно гэв.
Нэхэмжлэгч ******* ******* банкны Дорнод салбар нь Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулах зорилготой түүнийг эрэн сурвалжлуулах гэсэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. дэх хэсэгт зааснаар овогт *******ын ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.******* эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг тогтоон, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.7-д зааснаар мөн хуулийн 11.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш. АЛТАНЦЭЦЭГ