Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00352

 

 

 

 

 

2024 07 17 156/ШШ2024/00352

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00322/И

******* аймаг дахь сум ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* *******,.

Хариуцагч: ******* *******, ******* ,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 837 150 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.*******, А. нар нь Жижиг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аж ахуй бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* ******* ******* ******* ******* ******* бөгөөд Жижиг сангийн зөвлөлийн *******тай гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийг авч 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалан эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч 900 000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Иймд иргэн Б.*******, А. нараас зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, торгуулийн хүү 2 847 150 төгрөг, нийт 12 837 150 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.*******, А. бид нэхэмжлэгч талтай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 28 дугаар Зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр олгосон санхүүжилтыг зориулалтын дагуу буюу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйлдвэр үйлчилгээ явуулахад ашигласан бөгөөд ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажиллах хүч багасаж, иргэдийн худалдан авах чадвар тогтворгүй болж хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдөж үйл ажиллагаанаас олсон орлого нь ажилчдын цалин, бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйл ажиллагаа явуулж байгаа объектын түрээсийн төлбөр зэрэгт хүрэлцэхгүй цаашид ашигтай ажиллах боломжгүй байсан тул үйл ажиллагааг зогсоож түүнээс үүдэн зээлийн төлөлт хийх боломжгүй болсон. Хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 12 837 150 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 28 дугаар Барьцаа хөрөнгийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн /000709247 Г-1817009304/ бүртгэлийн дугаар, /000665745 Г-1817009211/ бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.*******, А. нарт холбогдуулан 12 837 150 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.*******, А. нар нь нэхэмжлэлийн шаардлага 12 837 150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ******* *******, ******* *******, 6 дугаар баг, Л хороолол 3-р гудамж 23 тоотод байршилтай, улсын бүртгэлийн №000709247, Г-1817009304 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0,7 га газар, ******* *******, ******* *******, 6 дугаар баг, Л хороолол 3-р гудамж 24 тоотод байршилтай, улсын бүртгэлийн №000665745, Г-1817009211 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0,7 га газар зэрэг хөрөнгүүдээр хангуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* *******ас нэхэмжилсэн 12 837 150 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, А. нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.*******, А. нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох,

- ******* *******, ******* *******, 6 дугаар баг, Л хороолол 3-р гудамж 23 тоотод байршилтай, улсын бүртгэлийн №000709247, Г-1817009304 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0,7 га газар,

- ******* *******, ******* *******, 6 дугаар баг, Л хороолол 3-р гудамж 24 тоотод байршилтай, улсын бүртгэлийн №000665745, Г-1817009211 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0,7 га газар зэргийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

  

 

 

ШҮҮГЧ      Х.ОТГОНЖАРГАЛ