Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 156/ШШ2024/00369

 

 

 

 

 

 

 

2024 07 23 156/ШШ2024/00369

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00344/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Адуун чулуун овогт ******* ******* нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарыг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэний улмаас шүүхэд хандаж байгаа. Иймд намайг 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Адуун чулуун овогт ******* Ганзориг /РД:*******/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,

2. 5620534 дугаартай Д.******* нэр дээрх цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5,7-р тал/,

3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг /хх-ийн 8-р тал/,

4. Шагналын баримтууд /хх-ийн 9-11-р тал/,

5. Хэнтий аймгийн Архивын тасгаас олгосон 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08/211 дугаартай албан бичиг /хх-ийн 12-р тал/,

6. 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн Д.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16-17-р тал/,

7. Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-р тал/,

8. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн А.Энхбаатарын нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 28-р тал/,

9. Гэрч Ж.******* шүүхэд өгсөн ... Би 1974 онд илгээлтээр гарч Хэнтий аймгийн Дадал Хөдөлмөр нэгдэлд хоньчноор 1978 оныг хүртэл ажиллаж байгаад 1978-1981 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс 1981 оны 06 сард халагдаж ирээд 1982 оныг хүртэл тус нэгдэлдээ эмчилгээ тэжээлийн саниторчнаар, 1982-1989 оныг хүртэл Хөдөлмөр нэгдэлдээ саальчнаар ажиллаж байсан. Хөдөлмөр нэгдэл нь 1992 онд хувьчлал явагдаж, түүнээс хойш одоог хүртэл хувийн мал аж ахуй эрхлэж байна. Ганзориг нь Баянхутаг сумын хүн юм. ******* аав Данзандаржаа нь хөдөлмөрийн баатар хүн байсан, Хөдөлмөр нэгдэлд зөвлөх малчнаар 1985-1992 оныг хүртэл ирж ажиллаж байсан. Энэ үеэс таних болсон. ******* аав Данзандаржаа нь хөдөлмөрийн баатар хүн байсан, Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд зөвлөх малчнаар 1985-1992 оныг хүртэл ирж ажиллаж байсан. Энэ хугацаанд Ганзориг нь аавыгаа дагаж ирж, Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд үхэр маллаж саальчнаар ажиллаж байсан. 1992 онд нэгдэл хувьчлагдахад буцаж Баянхутаг сумандаа ирж ажилласан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,

10. Гэрч Д.******* шүүхэд өгсөн ... Би 1975 онд илгээлтээр гарч Хэнтий аймгийн Дадал Хөдөлмөр нэгдэлд хоньчноор 1985 оныг хүртэл ажиллаж байгаад 1985-1990 онуудад Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Шанаган фермд саальчнаар ажиллаж байсан. Нэгдлийн хувьчлал 1990 оноос эхлэж 1993 он гэхэд нэгдлүүд бүрэн хувьчлагдаж дууссан байсан. Би 1990 оноос хойш хувиараа мал маллаж байсан. 1985 онд Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллах үеэс таних болсон. ******* аав хөдөлмөрийн баатар Данзандаржаа гэж хүн байсан, Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд зөвлөх малчнаар 1985-1992 оныг хүртэл ирж ажиллаж байсан. Энэ хугацаанд Ганзориг нь аавыгаа дагаж ирж, Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 25 үнээ сааж саальчнаар ажиллаж байсан. Ганзориг нь Дадал сумаас гэр бүлтэй болж, 1992 онд нэгдэл хувьчлагдахад Дадал сумаас хэдэн саалийн үнээ тууж Баянхутаг сум руугаа буцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд ******* нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох бичгийн баримт байхгүй тул шүүхээс дээрх шаардлагыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адуун чулуун овогт ******* Ганзориг /РД:*******/-г 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Х.ОТГОНЖАРГАЛ