Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2023/05450/И |
Дугаар | 184/ШШ2024/03156 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03156
йй
2024 оны өдөр | 6 сар 5 р 184/ШШ2024/03156 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А****, ******,******. Хаяг: Хан-Уул дүүрэг, ****,**** тоот
Хариуцагч: “Р**** ХХК. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ****,* ****
19,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “******” ХХК-тай онцгой эрхийн гэрээ байгуулсан. Тус компанийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, ****** байрлах худалдааны төвд хүнс болон бүх төрлийн барааны лангуу түрээслэхээр болж 19,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Захын гадна талбайд 2, дотроо 1 лангуу өгнө гэсэн боловч одоо хүртэл үйл ажиллагаа явагдаагүй. Гадна талбайн ажил дуусаагүй байгаа талаар баримтыг шүүхэд өгсөн. ***** дотор нийт түрээслэгч нарын 60 хувь нь түрээсийн гэрээ хийсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулна гэсэн боловч одоогоор бүрэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Манай талаас гэрээгээ цуцлах талаар яриад хариуцах хүнтэй уулзана гэсэн боловч уулздаггүй. Гэрээнээсээ татгалзаж гэрээний төлбөр болох 19,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: **** сард нээлтээ хийж ашиглалтад орсон. Нээлт хийхээс өмнө түрээслэгч нарт нээлт хийж байгаа талаар мэдээлэл хүргүүлж, мэдэгдэж байсан. Лангуу авсан хүн бүр гэрээ хийгээд, гэрчилгээ авдаг байсан. Гэрээнд талууд адил эрх эдэлж, үүрэг хүлээх байсан. Гэрээ байгуулчхаад нээлтэд ирээгүй, бараагаа тавиад лангуугаа тавиад үйл ажиллагаа явуулах байсан боловч ирдэггүй. Түрээсээ өгдөггүй. Үүнээс болоод манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Түрээслэгч үүргээ биелүүлээгүй бол 50 хувийг өгөх ёстой гэж гэрээнд заасан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. Дотор талын лангуу түрээсэлсэн хүмүүс үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараагаа тавьж, лангууны үйл ажиллагаагаа явуулаагүйгээс болж манай байгууллага мөн хохирсон. Бараагаа тавихгүй бол үйлчлүүлэгч орж ирэхгүй, түрээсийн төлбөр урсгал зардалд ордог. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа, *****эрхийн гэрчилгээний хуулбарууд, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/26 дугаар онцгой эрх олгох гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны***** дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, төлбөрийн баримтууд,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/126 дугаар онцгой эрх олгох гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******холбогдуулан сертификат олгох гэрээний үүрэгт 19,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 16-*****аартай сертификат /онцгой эрх/ олгох нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Сонгинохайрхан дүүргийн ***** том танхимд ахуйн барааний чиглэлээр 4 тоот 5,88м.кв талбай, гадна талбайд мебель тавилгын эгнээнд 28 тоот 15 м.кв, 7 тоот 15м.кв хэмжээ бүхий 3 байршилд талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ нийт 19,250,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-ийн 6-10/
Зохигчид гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 19,250,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн өгсөн үйл баримтын тухайд маргахгүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр зохицуулсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 19,250,000 төгрөгийг тус захын бүтээн байгуулалтад ашигласан, түрээсийг төлбөрт тооцохгүй, харин зөвхөн талбай түрээслэх эрх олгосны төлбөр, энэ эрхээ бусдад худалдах боломжтой, мөн дотор зах 2023 оны 1 дүгээр сарын 8-нд ашиглалтад орсон, түрээсийн гэрээгээ байгуулж, худалдаа эрхлэх, лангуугаа засч тохижуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 7,000,000 төгрөгийн үнэ бүхий 2022/177, 8,500,000 төгрөгийн үнэ бүхий 2022/170, 3,750,000 төгрөгийн үнэ бүхий 2022/170 дугаартай 3 ширхэг онцгой эрх олгох гэрчилгээг /сертфикат/ олгосон байх бөгөөд энэ тухайд талууд маргаагүй. /хх-ийн 7-9/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр ****** хуудаст үзлэг хийхэд 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр нээлтээ хийх тухай зар болон нээлтээ хийсэн тухай мэдээлэл оруулжээ. /хх-ийн 96/
Энэхүү арга хэмжээгээр ******* худалдааны төвийн том танхим нээгдсэн тухайд талууд маргаагүй ба худалдаа эрхлэх гадна талбай болон гадна тохижилт хийгдээгүйгээс үйлчлүүлэгчид бараг ирдэггүй, худалдаа эрхлэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн *****а талбайн 2024 оны 4 дүгээр сарын 11-ны байдлыг харуулсан гэрэл зургуудаас үзэхэд тус захын гадна тохижилт дуусаагүй, худалдаа эрхлэх боломжгүй байгаа нь нотлогдох бөгөөд нэхэмжлэгчийн авсан онгой эрхийн гэрчилгээнд заасан талбайн ихэнх хэсэг буюу 34,5 м.кв талбайнаас 30 м.кв талбай нь гадна талбайд байгаа болно. /хх-ийн 93/
Хариуцагч******эхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 3.2.3 дахь заалтаар *****ы төвийн түрээслэх нийт талбайн 60-аас доошгүй хувийг бусад түрээслэгч нарт түрээсэлсэн тохиолдолд сертификат эзэмшигч нарт түрээсийн гэрээ байгуулан талбайг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгчийн түрээслэхийг хүссэн*****на талбай ашиглалтад орох хугацаа тодорхойгүй, сертфикатын үнэнд 19,250,000 төгрөгийг хариуцагч түрээсийн төлбөрт тооцохгүйгээр зөвхөн онцгой эрх олгох нэрээр авсан, онцгой эрх нь хэрэгжихгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан шаардсан.
Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар сертификатыг бусдад худалдан борлуулж болохоор зүйл /онцгой эрх / гэж үзвэл****** байгуулалтад нэхэмжлэгчээс авч ашигласан 19,250,000 төгрөгийг буцаан олгосноор хариуцагчид хохирол учрахгүй юм.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан.
Иймд Иргэний тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч**** сертификатын үнэ гэх 19,500,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэм*****лгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний тухай хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцаг******ХХК-иас 19,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.
2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 254,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “***** 254,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч***** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ