Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00094/И |
Дугаар | 134/ШШ2024/00153 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 134/ШШ2024/00153
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч:*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 683,682 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 700,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн******* нь 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар дуусталх хугацаанд *******-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 683,682 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 700,182 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 700,182 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
2.1. *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч******* нь тул холбооны сар бүрийн хураамжийн төлбөр болох 700,182 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******-ын 5992122637 тоот дансанд тушаасан байна. Иймд ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.******* нь 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр болох 700,182 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулна гэжээ.
3. Хариуцагч******* шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэлийн шаардлага болох 700,182 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,345 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч*******д холбогдох нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 683,682 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 700,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн төлөөлөгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,345 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА