Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00095/И |
Дугаар | 134/шш2024/00154 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 134/шш2024/00154
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, *******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төгрөг, нотариатын зардал, нийт 1,055,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн нь 2020 оны 01 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд СӨХ-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,055,170 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд, хариуцагч нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал, нотариатын зардал, нийт 1,055,170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төгрөг, нотариатын зардал, нийт 1,055,170 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 06 дугаар сард 257,500 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 150,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 150,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 47,670 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэн нь 2020 оны 01 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд СӨХ-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,055,170 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд, хариуцагч нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал, нотариатын зардал, нийт 1,055,170 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн.
3.1. Үүнд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төгрөг, нотариатын зардал, нийт 1,055,170 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 06 дугаар сард 257,500 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 150,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 150,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 47,670 төгрөгийг тус тус төл барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,
106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.1. Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,097 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,048.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төгрөг, нотариатын зардал, нийт 1,055,170 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 06 дугаар сард 257,500 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 150,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 150,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 150,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 47,670 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,097 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,048.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СӨХ-д олгосугай.
3. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан үүргээ эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА