Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 248

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Өлзийдэлгэрийн Цахиуртогоо, Чулуундарь овгийн Мягмарын Алтанхуяг, Боржигон овгийн Сүрьеэгийн Сумъяасүрэн, Боржигон овгийн Дамдины Бат-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ө.Цахиуртогоо, М.Алтанхуяг, С.Сумъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 02/ хоёр/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар Ө.Цахиуртогоо, М.Алтанхуяг, С.Сумъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 02/ хоёр/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Цахиуртогоо, М.Алтанхуяг, С.Сумъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 02/ хоёр/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Ө.Цахиуртогоо, М.Алтанхуяг, С.Сумъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Ө.Цахиуртогоо, М.Алтанхуяг, С.Сумъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Сумъяасүрэнгийн эзэмшлийн Sony маркийн зурагт, цагаан өнгийн хөргөгч, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Sony маркийн зурагт, Эрэ маркийн хөргөгч, Sharp маркийн зурагт, Серена маркийн хөргөгч, шүүгдэгч М.Алтанхуягийн эзэмшлийн улаан өнгийн хөргөгч тус тус битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцааж олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслах Б.Байгальмаад даалгасугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Цахиуртогоо, М.Алтанхуяг, С.Сумъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОРОЛМАА