Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 68

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                           Хэргийн индекс:114/2016/0065/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг  би Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-7 дугаар байрны ******* тоотод оршин суух Н.*******  нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сүхбаатарт холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны  04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, холбогдох нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сүхбаатар нараас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны  Б/37 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй  байсан хугацааны цалин, холбогдох нэмэгдлүүдийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх маргааны талаар харилцан тохиролцож, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлын хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон тул үүнийг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн

  1. Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
  2. Н.******* надад 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон, нэмэгдэл цалин болон 1.597.750 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг аймгийн Засаг даргын

Тамгын газраас 2016 оны 07 дугаар сарын 30-ны дотор нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч нар ...хоорондоо тохиролцож эвлэрлийн  гэрээ  байгуулж, маргаанаа

дуусгавар болгож болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч Н.*******, хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сүхбаатар  нар нь  хоорондоо тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Н.******* нь  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатарын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэнээр томилогдсон байх ба Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин 1.597.750 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 7 дугаар сарын 30-ны дотор нөхөн олгохоор тус тус эвлэрэн хэлэлцэн бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан  нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг  удирдлага болгон

                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4-т тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******, хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сүхбаатар  нарын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.*******д 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин 1.597.750 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 07 дугаар сарын 30-ны дотор нөхөн олгохоор тус тус эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ж.ОЮУНЧИМЭГ