| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/01390/И |
| Дугаар | 184/ШШ2024/03320 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/03320
| 2024 оны өдөр | 6 сар 12 р 184/ШШ2024/03320 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** ХХК /РД: ***********/. Хаяг: С*******,**********
Хариуцагч: **********, *********** /РД:*********/. Хаяг: ******,********
Хариуцагч: ************** ХК /РД:*********/. Хаяг: ***********
Зээлийн гэрээний үүрэгт 58,066,955 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч ***********ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ********3 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр*********** гэрчилгээний дугаар ******** Баянзүрх дүүрэг 2***********талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч ***********нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна. Зээлдэгч нь үндсэн зээлийн үүрэг болох 50,000,000 төгрөгөөс 8,642,387 төгрөгийг манай байгууллагад төлсөн ба түүнээс хойш үндсэн төлбөрөөс хасалт хийгээгүй байна. Анх зээлдэгч нараас нийт 56,353,730 төгрөг гаргуулах, мөнгөн төлбөрийн ү***************цаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч ****** итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ********нь нэхэмжлэгчийн олгосон гэх мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээл, барьцааны гэрээний хуулба************-ийн дансны хуулга, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэ*********риуцагч ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53, 049,653 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийг ашигласан хугацааны хүү 5,017,302 төгрөгөөр шаардлагаа ихэсгэж, нийт 58,066,955 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. /хх-ийн 36, 72/
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн болон барьцааны гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэж, хариуцагч********татгалзлын үндэслэлээ зээлийг хувьдаа ашиглаагүй гэж тайлбарлах бөгөөд хариуцагч *********нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, зөвшөөрөх эсэх талаар шүүхэд тайлбар гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Э*********** тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн *********дугаарт бүртгэлтэй, *********** талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцжээ.
Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд талууд маргаагүй бөгөөд гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч талыг төлөөлж үндсэн зээлдэгч ******ар гарын үсгээ зурсан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүүг нэхэмжилсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэсэн нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээлийн дансны хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 14,148,621 төгрөг төлснийг 8,642,387 төгрөгийг үндсэн зээлд, 5,506,240 төгрөгийг хүүнд тооцон авсан ба гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүдэд зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч Н******** итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарласан өгсөн боловч тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээл 41,357,613 төгрөг, хүү 16,709,342 төгрөг, нийт 58,066,955 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөр, хүү тооцооллын тухайд маргаагүй.
Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Н************* өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцож, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Иймд хариуцагч ************* нараас 58,066,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр тохиролцсон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э************ХХК нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр тодорхойлоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, хамтран хариуцуулах үндэслэлтэй байна.
115 115.1, 115.2.1, 116, 118 :
1. 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********* нараас 58,066,955 /тавин найман сая жаран зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэ**********ХХК-д олгосугай.
2. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ************угаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг**** талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
************
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ.