| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00100/И |
| Дугаар | 134/ШШ2024/00145 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 134/ШШ2024/00145
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. ..Манай ******* нь*******тай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22-496 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг удирдлага болгож харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр Хэв, Булан, Труба гэх нийт 2100 ширхэг бараа материал түрээслэн авч 60-143 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна.
...Иймд хариуцагч*******гаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа:
...******* нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн*******д холбогдуулан барилгын материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, мөн алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Иймд манай ******* нь алданги 1,600,000 төгрөгөөс бүрэн татгалзаж, үндсэн төлбөр 4,000,000 төгрөгөөс хариуцагч******* нь 1,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг 3,000,000 болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь нэхэмжилсэн барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгнөөс алданги 1,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн төлбөр 4,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
..Манай ******* нь*******тай 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22-496 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг удирдлага болгож харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр Хэв, Булан, Труба гэх нийт 2100 ширхэг бараа материал түрээслэн авч 60-143 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна.
...Иймд хариуцагч*******гаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь нэхэмжилсэн барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгнөөс алданги 1,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн төлбөр 4,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг хариуцагч******* төлсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тавин хувь болох 52,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 52,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тавин хувь болох 39,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь нэхэмжилсэн барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгнөөс алданги 1,600,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн төлбөр 4,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг хариуцагч******* төлсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн тавин хувь болох 52,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 52,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тавин хувь болох 39,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА