| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/02750/И |
| Дугаар | 184/ШШ2024/03497 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/03497
| 2024 оны өдөр | 6 сар 18 р 184/ШШ2024/03497 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****,***************. Хаяг: Х********,*************,*********
Хариуцагч: ************,********************. Хаяг: *********,****************
Хариуцагч: Боржигин овогт *******гийн ******* /РД: ЧБ86090572/. Хаяг: **************,****************
Зээлийн гэрээний үүрэгт 47,907,382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************,***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч ********** нар нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай экскаватор худалдан авах буюу хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр********* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ******** өмчлөлийн улсын бүртгэлийн ********* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошу******* тоот хаягт байрлалтай 80 м.кв талбайтай автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******** дугаартай дээрх хаягт байрлах 68,85 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтын үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбайтай хувийн сууц, ******** дугаартай дээрх хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газар, зурагт, хөргөгч, ******* улсын дугаартай экскаваторыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 46,624,851 төгрөг, зээлийн хүүд 17,125,614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 53,449 төгрөг нийт 63,803,917 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээний заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,375,148 төгрөг, хүү 39,222,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,300,729 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг нийт 47,907,382 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч ******** зээлийн гэрээний үүрэгт 47,907,382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч *********итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нар гэрээгээр 50,000,000 төгрөгийг, 2 жилийн хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгч талд үндсэн зээлийн төлбөрт 46,624,850 төгрөг, зээлийн хүүнд 17,125,617 төгрөг төлсөн. Хариуцагч З********чролтой байгаа, одоо хүртэл ийм байдалтай байна. Хариуцагч ********йн төрсөн ах дүүс 2018 оноос 2021 оны хооронд жил дараалан нас барсан. Зээлдэгч 2020 оноос 2023 оны хооронд 3 удаагийн хүнд хагалгаанд орсон. Хариуцагч 770,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, эхнэр нь 550,000 төгрөгийн тэтгэвэртэй, тэтгэврээс өөр орлого байхгүй. Нас барсан хүүгийнхээ 3 хүүхдийг чадах ядахаараа өсгөж байна. Манай тал үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,375,148 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ******* *******ны зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцалж, гэрээг цаашид сунгах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байгаа тул үндсэн зээлийн төлбөрөөс бусад төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Гэрээ 2016 оны 3 дугаар сард дуусгавар болсон. ******* *******ны зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас талууд гэрээгээ цуцлах нөхцөл байдал үүссэнээс гэрээг сунгахгүй үндсэн зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрсөн байдаг тул зээлийн хүү, алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн******** дугаар зээлийн гэрээ, **********дугаар гэрчилгээний хуулбар, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, ******** дугаар автомашины гэрчилгээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, ******* *******ны дансны хуулга, ********* гар бичмэлийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгүүлэх түр гэрээний хуулбар, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн барилга нураах гэрээний хуулбар,
Хариуцагч талаас ирүүлсэн баримтын тухайд: **************дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбарууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт, комиссын шийдвэр, эмнэлгийн магадлагаа, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,907,382 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********с гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* *******тай 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/09/14 тоот зээлийн гэрээ, БН/09/14 тоот барьцааныг гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 2,2 хувь /жилийн 26,4 /, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ********** өмчлөлийн********* байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй 68,85 м.кв талбайтай хувийн сууц,***********арлын дугаартай, улбар шар өнгөтэй, D********* улсын дугаартай экскаваторыг барьцаалжээ. /хх-ийн 11-23/
Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, барьцаалуулагчийг төлөөлж хариуцагч *********** нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх тухайд хариуцагч маргахгүй байна.
Хариуцагч ****х нь 2016 оны 6 дугаар сарын 22-нд нас барсан болох нь хариуцагчийн тайлбар, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч ******* шаардлагаа үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,375,149 төгрөг, зээлийн хүү 39,222,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,300,730 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 47,907,382 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан байна.
Хариуцагч ********нэхэмжлэлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,375,149 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч *******тай тохиролцсон, ******* зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан 2015 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн зээл төлүүлж, хүү тооцохоо зогсоосон гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* хариуцагчийн төлсөн төлбөрийг 2015 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн зээлээс хасч тооцсон байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 63,803,917 төгрөг төлсөн /үндсэн төлбөрт 46,624,851, хүүнд 17,125,617 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 53,449 төгрөг/, зээлийн эцсийн үлдэгдэл 3,375,149 төгрөг гэж бичигджээ. /хх-ийн 24, 26 /
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний тухайд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхлээд үндсэн өр, дараа нь хүүг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй, бодит байдалд нийцэхгүй байна.
Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1 болон 8.2.1 -д зээлдэгч зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг зөрчсөн гэж тооцож ******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заажээ.
Зээлдэгч нь эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, 2015 оны 12 дугаар сараас хойш 2022 оны 1 сарын 14-ны өдрийг хүртэл төлсөн төлөлтийг үндсэн зээлээс хасч байсан, мөн гэрээний хугацаа дууссанаас 8 жилийн хугацаанд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй зэргээс дүгнэхэд хариуцагчийн гэрээг цуцалж, үндсэн зээлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх, зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байхаар заажээ.
Нэхэмжлэгч гэрээнд үндэслэлээр гэрээг цуцалсан, хариуцагчтай үндсэн зээлийг үлдэгдэл төлбөрийн төлүүлэхээр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,375,148 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 3,384,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 44,523,234 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид хандан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан баримтгүй бөгөөд зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтад орлого гэх хэсэгт 68,478,106 төгрөг, зарлага гэх хэсэгт 63,943,361 төгрөг, зээлийн эцсийн үлдэгдэл 3,375,149 төгрөг гэж тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр тохиролцсон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хамтран хариуцагч ******** холбогдох шаардлагаас татгалзсан тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
115 115.1, 115.2.2, 116, 118 :
1. , 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч ****** 3,384,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******д олгож, нэхэмжлэлээс 44,523,234 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***** холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ****** хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй 68,85 м.кв талбайтай хувийн сууц, ***** дугаар бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*****
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ