Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/03513

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 6 19

184/ШШ2024/03513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ********,**********,**************. Хаяг: ********,**********

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********* эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* миний бие 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийт 6,768,733 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хэрэглээний лизингээр найз ******* хувийн бизнесийг дэмжих зорилгоор өөрийн нэр дээр зээл авч өгсөн. ******* өөрийн боломжоор 6 сарын дотор төлж дуусгана гэсэн боловч 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 82 хоног зээлийн төлөлт хэтэрсэн байгаа бөгөөд миний зээлийн мэдээлэл буурсан. ********** гар утас болон цахим хаягаар холбогдох боломжгүй байгаа тул хариуцагчаар оролцвол зохих ********* эрэн сурвалжилж өгнө үү.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

******** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****** эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан байна.

 

Хүсэлт гаргагч нь******** иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолсон баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох**********эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********* тоотод бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******эрэн сурвалжлах, түүний хаяг, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********д бүртгэлтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ