Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0065

 

 

      2024         01           17                                   128/ШШ2024/0065

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би М.М*******ийн нэхэмжлэлтэй Б******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******ын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч Б******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр М.М*******ийн өмчлөлийн Б******* дүүрэг, 26-р хороо, Н өргөн чөлөө гудамж /*******/, *******-р байр, ******* тоот хаягт байршилтай 112.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг М.М*******ийн нэр дээр гарган өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. М.М*******ээс Б******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “М*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахаас татгалзсан Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч М.М*******ийг Б******* дүүрэг, 26 дугаар хороо, /*******/ Н өргөн чөлөө гудамж, П******* хотхон, ******* байр, ******* тоот, 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч М.М*******ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.М*******ийн нэхэмжлэлтэй Б******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “М*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахаас татгалзсан Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч М.М*******ийг Б******* дүүрэг, 26 дугаар хороо, /*******/ Н өргөн чөлөө гудамж, П******* хотхон, ******* байр, ******* тоот, 112,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд  даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ