| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03152/И |
| Дугаар | 184/ШШ2024/03521 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/03521
| 2024 оны өдөр | 6 сар 19 р 184/ШШ2024/03521 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********,***************,********************/. Хаяг: *******,***********
Хариуцагч: **********,****************** Хаяг: **********,****************,*********************
Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 3,429,267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний ************ нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3,429,257 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгууллагыг хохироож байна. ********* 2023 оны 7 дугаар сараас хойш хэрэглээгээ ********одтой хэрэглэгчтэй тогоо холбоод хэрэглэж байгаа. Засгийн газрын тогтоолоор хөнгөлөлт эдэлж байсан боловч зөрүү төлбөрөө төлөөгүй. ********* халаалттай байсан боловч 550,000 төгрөгийг төлөөд, өөр төлбөр төлөөгүй. Энэ төлбөрүүд хуримтлагдсан тул 0.3 хувийн алданги тооцож нийт цахилгааны төлбөрт 3,429,267 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч ********* тайлбарын агуулга: ******** кодтой 50м.кв талбай талбайтай мөн ********* тоот *********кодтой хэрэглэгчийн гэрээтэй өөрийн өмчлөлийн хашаа байшинд амьдардаг. 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл хүйтний улиралд сард 600,000 төгрөгөөс 800,000 төгрөг гарч байсан. Тухайн үед цахилгааны********** дугаарт гомдол гаргаж байсан. Гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир төлбөртэй санал нийлэхгүй байсан тул цахилгааны төлбөрийг төлөхгүй байсан. 2023 онд цахилгааны хязгаарлалт хийлгүүлж, аргагүйн эрхэнд ********** кодтой цахилгаан тоолуураас хэрэглэж байна. Энэ хугацаанд 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл цахилгааны төлбөр 200,000 төгрөгөөс 400,000 төгрөгийн хооронд гарсан. Уг төлбөрүүд хоорондоо хэт зөрүүтэй бодит бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээний хуулбар, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** холбогдуулан хэрэглэсэн цахилгааны төлбөр 3,429,267 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт нийт 3,429,267 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч нь төлбөрийн хэмжээ хэт зөрүүтэй, бодит бус гарсан нь эргэлзээтэй гэж маргаж байна.
Хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг,********* гэсэн хэрэглэгчийн нэрээр цахилгаан эрчим хүч хэрэглэдэг тухайд маргаагүй.
Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулахаар заажээ.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчтай тухайн үед гэрээ байгуулаагүй ч дээр дурдсан хэрэглэгчийн гэрээний үндсэн дээр цахилгаанаар хангаж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 5, 8, 26/
Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсгүүдэд эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан
Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 28-наас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсэн, хэрэглэсэн цахилгааны үнэ 3,429,267 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч ********төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,818 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ