Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03553

 

 

 

 

 

2024 6 21

184/ШШ2024/03553

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Х.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***********,*************,***************/. Хаяг******,*************

Хариуцагч:**********,******************. Хаяг: ***********,**************,***********

Гэм хорын хохиролд 6,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч *********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******** миний бие 2023 оны 05 дугаар сард хотын авто замын хөдөлгөөнд оролцож байх явцад приус ********* улсын дугаартай машин урсгал сөрөн хажуунаас мөргөсөн. Энэ мөргөлдсөний улмаас үүсэн хохирлын үнэлгээ 10,500,000 төгрөг, автомашин оношилгооны төлбөр 95,000 төгрөг, мөн өөрийн хохирсон автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 570,000 төгрөгийг өөрөө гаргасан. Энэхүү үйл явдлын улмаас хохирсон хохирлын нийт төлбөрөөс 5,000,000 төгрөгийг Номин даатгалын компаниас төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 6,165,000 төгрөг одоог хүртэл төлөгдөөгүй байгаа. Хариуцагч үлдэгдэл төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөг өгч барагдуулж дуусгана гэсэн боловч төлөөгүй, утсаа авахгүй хохирлыг барагдуулахгүй байх тул шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэн дохион дээр машинтай мөргөлдсөн. Тухайн үед Авто үнэлгээ хийлгэхэд 7,600,000 төгрөг болсон боловч үнэлгээг зөвшөөрөхгүй тус тусдаа үнэлгээ хийлгэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Эхний үнэлгээ хийсэн газрын үнэлгээгээр хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. Үлдэгдэл 2,600,000 төгрөгийг барагдуулах боломжтой. Тиймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн шаардлагын үнийн болох 6,165,000 төгрөгийн 1,565,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,600,000 төгрөгийг хариуцагч ******* 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****** холбогдуулан гэм хорын хохиролд 6,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 6,165,000 төгрөгийн 1,565,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,600,000 төгрөгийг хариуцагч ****** төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 4,600,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.З.*********** холбогдуулан гэм хорын хохиролд 6,165,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт зохигчид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 6,165,000 төгрөгийн 1,565,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,600,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 575,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 575,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ

 

Г.НЯМСҮРЭН

 

Х.ОЮУНЖАРГАЛ