Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00046/И |
Дугаар | 137/ШШ2024/157 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2024/157
2024 ... ... ...
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймгийн .... сумын ... багийн ... дугаар хэсэг ... дугаар байрны ... тоотод оршин суух Х овогт Б-ын Г /РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... хороолол ... тоотод оршин суух Ө овогт Э-ийн С /РД:..../,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... хороолол ... тоотод оршин суух Ө овогт Э-ийн С /РД:.../ нарт холбогдох
Илүү төлсөн зээлийн хүү 69,234,969 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С, Э.С нарын Б.Г-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 233,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Э.С, Э.С, хариуцагч нарын өмгөөлөгч В.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай эвлэрэх хүсэлтэй байна, эвлэрлийн гэрээ байгуулах саналтай гэв.
Хариуцагч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс эвлэрэх саналтай байна. Тиймээс хугацаа аваад эвлэрлийн гэрээ байгуулъя гэв.
Хариуцагч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналтай байна гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 1.1.Нэхэмжлэгч Б.Г миний бие тус шүүхэд хариуцагч Э.С, Э.С нарт холбогдуулан анх 205,031,500 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнээс уг шаардлагыг 2 удаа өөрчилж эцсийн шаардлага маань 69,234,969 төгрөгийн шаардлагатай нэхэмжлэл болсон. 1.2.Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Э.С, Э.С нар нь тус шүүхэд 233,500,000 төгрөгийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Хоёр. Эвлэрлийн гэрээгээр тохиролцож буй нөхцөл. 2.1.Нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн гэрээгээр уг гэрээний 1.1-т дурдсан нэхэмжлэлийн шаардлага 69,234,969 төгрөгөөс бүрэн /100%/ татгалзаж байгаа болно. 2.2.Хариуцагч нар нь тус бүр энэхүү эвлэрлийн гэрээгээр уг гэрээний 1.2-т дурдсан нэхэмжлэлийн шаардлага 233,500,000 төгрөгөөсөө бүрэн /100%/ татгалзаж байгаа болно. Гурав.Бусад зүйл. 3.1.Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь энэхүү гэрээний 2.1 болон 2.2-т дурдсан нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулж байгаа болно. 3.2.Талууд нь энэхүү гэрээнд дурдагдсан зүйл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дахин маргаан үүсгэхгүй байх хуулийн шаардлага, нөхцөлийг бүрэн ойлгож байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г-ийн илүү төлсөн зээлийн хүү 69,234,969 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С, Э.С нарын Б.Г-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 233,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл иргэний хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө зохигч нар нь эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч нар нь эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч нь Эвлэрлийн гэрээний 1.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлага 69,234,969 төгрөгнөөсөө бүрэн татгалзаж байгаа болно. Хариуцагч нар нь энэхүү эвлэрлийн гэрээний 1.2-д дурдсан нэхэмжлэлийн шаардлага 233,500,000 төгрөгнөөсөө бүрэн татгалзаж байгаа болно. Талууд энэхүү гэрээнд дурдагдсан зүйл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дахин маргаан үүсгэхгүй байх хуулийн шаардлага, нөхцөлийг бүрэн ойлгож байгаа болно” гэсэн үндэслэлээр зохигчид эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа тус тус татгалзаж эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид эвлэрсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хувиарлахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Г нь илүү төлсөн зээлийн хүү 69,234,969 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Э.С, Э.С нар нь Б.Г-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 233,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,183,107 төгрөгийг, хариуцагч Э.С, Э.С нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,325,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэрэгт хавсаргасан 2 ширхэг СИДИ, 1 ширхэг плашийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хамт хадгалсугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц