Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/03845

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

25 184/ШШ2024/03845

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2013 оны 6-р сарын 7-ны өдөр ******* ******* ХХК-ийн дэд захирал *******тай ******* дүүрэг, *******-р хороонд баригдах 240 айлын орон сууцны ******* блокын 7 давхар, ******* тоот, м.кв талбай бүхий байрыг 1м.кв үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон НА-******* тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулсан. Уг орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2018 онд 1м.кв үнийг 1,450,000 төгрөгөөр тооцож нийт 93,850,000 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан тул ******* н*******айг ******* дүүрэг, *******-р хороо, -р байр, ******* орц 7 давхар, ******* тоотод байрлах 3 өрөө м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хура*******жийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч ******* дүүрэг, *******-р хороо, -р байр, ******* орц 7 давхар, ******* тоотод байрлах м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид урьдчилан төлсөн 627,200 төгрөгөөс 313,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 313,600 төгрөгийг хариуцагчаас, 313,600 төгрөгийг Төрийн сангийн 1002000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захир*******жийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх жур*******тайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ ***