| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/05376/И |
| Дугаар | 184/ШШ2024/03834 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/03834
| 2024 7 24 | 184/ШШ2024/03834 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ХХК /РД: 5278082/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу 15-11 тоот
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга *** оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани нь *******ээс 359,591,934 төгрөгийг гаргуулахаар хариуцагчийн албан ёсны хаягаар буюу ******* дүүргийн хаягийн дагуу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хариуцагч тухайн хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжилж өгнө үү.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь *******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолсон баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** нь хамгийн сүүлд ***-од бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийг эрэн сурвалжлах, түүний хаяг, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь *** тоотод бүртгэлтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***