| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/06190/И |
| Дугаар | 184/ШШ2024/03833 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/03833
|
2024 |
7 24 184/ШШ2024/03833 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 175,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* ******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 12-р сарын 12-ны өдөр 104,000 төгрөгийг зээлсэн. Гэрээний үүргээ зөрчиж, төлбөрийг төлөлгүй 176 хоног хугацаа хэтэрсэн байна. ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг шаардах эрхтэй байна. 2024 оны 7-р сарын 4-ний өдрийн байдлаар үндсэн зээл 104,000 төгрөг, үндсэн хүү 71,010 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 2,500 төгрөг, нийт 175,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 175,010 төгрөгийг 2024 оны 8-р сарын 20-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 175,010 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 175,010 төгрөгийг хариуцагч 2024 оны 8-р сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч *******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 175,010 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 175,010 төгрөгийг 2024 оны 8-р сарын 20-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,900.30 төгрөгөөс 2,950.15 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,950.15 төгрөгийг хариуцагчаас, 2,950.15 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ ***