Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ130

 

                                 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.*******д  холбогдох эрүүгийн 201721000005 дугаартай, 178/2017/0135/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 ******* улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 2-34 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч О.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.той маргалдаж улмаар түүний нуруун тус газар  хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Л. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би хөдөөнөөс ээж ирснийг сонсоод сумын төвд очиход ээж гэртээ байхгүй болохоор нь бэргэн эгч П.ийн гэрт очсон.Тэднийд очиход П. эгч хоолоо хийгээд, том өрөөнд нь тэдний залуу болон , Баярсайхан, Болдоо, Бямбаа, нар хөзөр тоглоод архи уугаад сууж байсан.Намайг ороход гэдэг залуу газраар унтаж байснаа босож ирээд намайг архи хундагал гэсэн. Би архи тойруулаад хундагатай архийг д өгөхөд намайг уучих гээд шахаад байсан, би хундагатай архийг ширээн дээр тавьчихаад гараад явсан. Тэгтэл намайг явуулахгүй гээд бид хоёр хашаан дотор тамхи татаад зогсож байтал хашаанд нэг өндөр хүн орж ирэхээр нь ойртоод хартал хэсгийн төлөөлөгч О.******* байсан. Тэр ирээд миний татаж байсан тамхийг үгийн зөрүүгүй булааж аваад татсан. Тэгээд “чи юу юм бэ “ гээд духаараа миний толгой руу тулаад “чи муу амины гол гэсэн үү турсага гэсэн үү тиймэрхүү утгатай үг хэлээд миний өмсөж явсан малгайг газарт авч шидэхэд би малгайгаа газраас аваад “ чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ, яагаад согтуу явж байгаа юм бэ” гэхэд намайг “зайл, харь” гээд хөөсөн.Тэгээд О.******* байшин руу орсон. Байшинд ороод тэнд байсан залуучуудтай маргаж байснаа намайг том өрөөнд яваад ороход миний зүүн шанаа руу нэг удаа цохисон.Би О.*******г гаръя айлын гэрт  зодоон хийж болохгүй гээд бид гурав байшингаас гараад үүдэнд зогсоод юм ярьж байгаад О.******* надаас уучлалт гуйгаад гар барьсан.Би байшин руу ороод том өрөөний орон дээр сууж байтал О.******* байшинд буцаж орж ирээд гал тогооны өрөөнд ороход эгч боль энэ тэр гээд байсан.Тэгээд О.******* том өрөөнд орж ирээд миний араас нуруу руу нэг удаа хутгалсан. Би сандал дээрээс босож чадахгүй сууж байтал залуучууд О.******* ыг хутгалсан байна гээд салгасан. О.******* нэлээд согтуу байсан   гэжээ./хх 43-44-р хуудас/

Гэрч П. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...О.******* галын ойролцоо зогсож байгаад вандан дээр тавьсан жижиг хутга авахаар нь би “хутгаар яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь том өрөө рүү аваад орсон. Тэгэхээр нь би О.******* хутга аваад орлоо шүү гэж хашгирсан.О.******* хутга барьж ороод ын ар нуруу руу хутгалсан байсан.Намайг том өрөөнд ороход тэнд байсан хүмүүс ыг хутгалчихлаа гээд хутганы урд хэсэг нь ын нуруунд зоогдчихсон, ар талын хэсэг нь алга байсан. Удалгүй эмч ирээд цус тогтоох тариа шингэн хийгээд, хэсэг хугацааны дараа хутгыг сугалж аваад нүх рүү нь чихээс хийгээд аймаг руу авч явсан.Тухайн үед О.******* согтуу, эрүүл байсан гэжээ / хх-47-48-р хуудас/

Гэрч С. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...бид хэд тоглоомоо үргэжлүүлээд тоглож байсан чинь эгч гал тогооны өрөөнөөс О.******* хутга аваад орлоо гэж орилсон.О.******* ын хүзүүгээр тэврэх шиг болсон, тэгсэн чинь ыг хутгалчихсан байсан. ёо ёо хутгалчихлаа гэхээр нь бид харчихаад гарч яваад Рэнцэн цагдаад хэлээд, эгч дуудлага өгчихөөд бид нар буцаад мотоцикльтой эгчийнд очиход ын нуруунд хутга нь зоолттой байсан. Удалгүй сумын эмч ирээд анхны тусламж үзүүлсэн  гэжээ. /хх -49-50-р хуудас/

Гэрч О. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...тэгтэл удалгүй манай ээж гал тогооны өрөөнөөс наадах чинь хутга аваад орлоо гэж хэлэх шиг болсон. О.******* орж ирээд ын ар нуруунд хүрэх шиг болсон.Бид нар босоод О.*******тэй ноцолдоод гарыг нь харсан чинь гарт нь хутганы иш  баригдчихсан байсан.С. очоод ын курткийг сөхөөд хартал ын нуруунд хутга зоогдсон байсан. Тэгэхээр нь куртик цамцыг нь тайлаад цээж нүцгэлсэн. Энэ хооронд Баярсайхан, хоёр цагдаа, эмнэлэг дуудахаар явсан. О.******* тамхи татаад ханан пийшин налаад сууж байсан.Удалгүй сумын цагдаа Рэнцэн, эмч Солонгоо нар ирсэн. бид хоёр ын ээж аавд нь хэлчихээд аваад ирэхэд од боолт хийчихсэн, аймаг руу аваад явах гэж байсан гэжээ. /хх-51-53-р хуудас /

Гэрч Ч. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...О.******* ороод ирэхээр нь би бариад авах гэтэл миний мөрөн дээгүүр гараа давуулаад ын нуруун тус газар нь цохих шиг болсон. Тэгээд би О.*******г оос холдуулаад эгч бид хоёр гартай нь ноцолдоод хутгыг нь авах гэсэн чинь хутга байхгүй шаргал өнгийн хутганы бариул хагарчихсан барьж байсан.Тэрийг нь гараас нь салгаж аваад хаясан.Тэгээд О.*******г тайвшруулаад ханан пийшингийн хажууд суулгасан.Тэгтэл нуруу сонин болоод байна гэхээр нь , хоёр ын курткийг тайлаад цамцыг нь сөхөөд харсан чинь хутганы урд талын ир нь  зоогдчихсон байсан.Тэгээд эмч цагдаа дуудаад удалгүй ыг аймаг руу аваад явсан гэжээ./хх -54-56-р хуудас/

Гэрч Л. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...би ыг дагуулж ороод байж байтал эгч гал тогооны өрөөнөөс О.******* хутга аваад орлоо гээд орилох шиг болсон.Тэгтэл О.******* орж ирээд ын ар нуруу руу цохиод авах шиг болсон. Тэд нар О.*******г бариад авсан чинь хутга нь алга байна гээд “хүүхэд аллаа ш дээ, нуруунд нь хутгалсан байна” гэхээр нь харсан чинь ын нуруунд ишгүй хутга зоогдсон байсан гэжээ. /хх -74-75-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-3-4-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-33,35,36-р хуудас/

Илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт / хх-38-40-р хуудас/

Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-78-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-79-81-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Л.ын биед гэмтэл учирсан байна.2. Л.ын биед баруун талын 6-р хавирганы ташуу цууралт, нурууны дунд дээд хэсэгт 1.2х0.4 см шарх гэмтэл тогтоогдлоо.3. Л.од учирсан гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Л.ын  биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-86-р хуудас/,

Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-93-96-р хуудас/

Шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...айл руу ороход хэдэн залуучууд том өрөөнд нь тоглож байсан. Би тэнд байсан хүмүүсийн мөр лүү алгадаад “шинэ оны мэнд хүргэе” гээд мэндэлсэн.Тэр үед Л. гаднаас орж ирээд хажуу талын орон дээр суухаар “Сонин юу байна, хэзээ ирсэн юм бэ ” гэхэд миний урдаас “ чи яах гээд байгаа юм бэ гээд уурлахаар нь чи яах гээд уурлаад байгаа юм бэ гэхэд “ чиний цагдаа тэндээ л байдаг юм байгаа биз гээд надруу уурлаад намайг түлхэхээр нь өмнөөс нь түлхсэн чинь намайг зөрүүлээд миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиход тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.Тэгээд бид хоёр гадаа гараад маргалдаж байгаад Л. буцаад байшин руу орсон. Би тухайн үед маш их уур хүрээд Л.ын араас байшин руу ороод гал тогооны өрөөнд ороход өөх хэрчиж байсан жижгэвтэр хутга байхаар нь аваад том өрөөнд орж Л.ын нуруун тус газар нь нэг удаа хутгалсан гэх мэдүүлэг  зэрэг баримт болно.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Л.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л.ын мэдүүлэг, гэрч П ., С., О., Ч., Л. нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.*******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-129-р / -аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлээ болгов.

Шүүгдэгч О.*******д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж түүнийг 2002 оны эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг марлийг устгах, шүүгдэгч О.*******гийн эзэмшлийн Samsung маркийн хөргөгч  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч О.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг марль зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

5.Шүүгдэгч О.*******гийн эзэмшлийн Samsung маркийн хөргөгч битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form