Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/03832

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

7 24 184/ШШ2024/03832

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 1,103,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 8-р сарын 7-ны өдөр ******* дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000947715 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 9-р сарын 9-ний өдөр сарын 2.5 хувийн хүүтэй, 860,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 2023 оны 9-р сарын 9-ний өдөр сарын 3,3 хувийн хүүтэй 230,000 төгрөгийг 1 сарын хугацаатай тус тус зээлсэн.

2024 оны 6-р сарын 24-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 967,130 төгрөг, зээлийн хүү 114,916 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,282 төгрөг, нийт 1,103,328 төгрөгийг хариуцагч *******гоос гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 1,103,328 төгрөгийг 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *******гийн гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,103,328 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,103,328 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч *******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,103,328 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,103,328 төгрөгийг 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,030 төгрөгөөс 15,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15,515 төгрөгийг хариуцагчаас, 15,515 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ ***