| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00132/И |
| Дугаар | 134/ШШ2024/00149 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 134/ШШ2024/00149
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******, утас:75759944/
Хариуцагч:*******,,,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 450,866 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 555,055 төгрөг, нийт 1,005,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 43421834 тоот гэрээ байгуулан 95833174 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsung A13, White утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд, хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 450,866 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 555,055 төгрөг, нийт 1,005,921 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,005,92 төгрөгнөөс 134,921 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 871,000 төгрөгийг хариуцагч Б.Чулуунхүү нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 291,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 43421834 тоот гэрээ байгуулан 95833174 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsung A13, White утсыг зээлээр худалдан авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 1,005,921 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,005,92 төгрөгнөөс 134,921 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 871,000 төгрөгийг хариуцагч Б.Чулуунхүү нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 291,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,963 төгрөгийн тавин хувь болох 14,482 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,482 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 871,000 төгрөгт эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,454 төгрөгийн тал хувь 12,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,005,92 төгрөгнөөс 134,921 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 871,000 төгрөгийг хариуцагч Б.Чулуунхүү нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 290,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 291,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,963 төгрөгийн тавин хувь болох 14,482 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,482 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 871,000 төгрөгт эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,454 төгрөгийн тал хувь 12,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА