Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар   137/ШШ2024/00164   

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2024       ...          ...                                    ...                                

     

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг,... дугаар хороо, ... гудамж ... байрлах ... банк ХК /ХХД:..., РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамж ... тоотод оршин суух, У овогт Э-ны Г /РД:..., утас:..., /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,983,276.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э-ны Г нь 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ... банктай ... дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 8,800,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Э овогтой Г-ын ... банк дахь ... дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч Э овогтой Га нь ... зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 04 дүгээр сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 451 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч Э Г-ийн зээлийн үлдэгдэл 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,051,518.22 төгрөг, хүү 818,812.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,946.01 төгрөг, нийт 3,983,276.66 төгрөг болоод байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ... дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,051,518.22 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 451 хоногийн хүү болох 818,812.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,946.01 төгрөг, нийт 3,983,276.66 төгрөгийг хариуцагч Э овогтой Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан болно. ... банкнаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 3,983,276.66 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Э.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,983,276.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г нь зээлийн гэрээний үүрэгт 3,983,276.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,983,276.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 39,341.5 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 39,341.5 төгрөгийг  хариуцагч Э.Г-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц