Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/03779

 

 

 

 

 

2024 7 22 184/ШШ2024/03779

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 1,952,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллагаас ******* нь 2022 оны 7-р сарын 21-ний өдөр Iphone-13pro маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулан сарын 3.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,790,000 төгрөгийн зээлийг авсан. 2024 оны 4-р сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй 142 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. 2024 оны 4-р сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,640,521 төгрөг, зээлийн хүү 260,398 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,080 төгрөг, нийт 1,952,998 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэлийн шаардлага 1,952,998 төгрөгийг хариуцагч 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 752,998 төгрөгөөр төлж барагдуулах-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,952,998 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 1,952,998 төгрөгийг хариуцагч 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 752,998 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,952,998 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 1,952,998 төгрөгийг хариуцагч 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 752,998 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,198 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,099 төгрөгийг хариуцагчаас, 23,099 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ ***