Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017ШЦТ/132

 

`

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж , нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Намжилцэрэн, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гэрч Д.-, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 201721000162 дугаартай, 178/2017/0063/Э/ индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Бадрахын тал гэх газар Д.-ын эзэмшлийн 02-00 улсын дугаартай Прадо-95 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, б-д тээврийн хэрэгслээр баталгаат замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно, энэ дүрмийн 2-т дор дурдсан үүүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохдоо энэ дүрмийн 2-р хавсралтаар заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн... шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно.9.2 / жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан М., Б.******* нарын амь нас хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Т.Намжилцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө би ******* сумын Сээр багт гэртээ байж байтал манай дүү Т.Батхишиг над руу залгаад ”******* осол гаргасан байна. Аав, ээжийн бие муу байна, хурдан ир” гэсэн. Би тэр шөнөдөө ******* суманд ирэхэд ээж М. осол болсон газраа нас барсан ба аав Б.******* сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад 2017 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 03 цагийн үед нас барсан.Оршуулгын зардалд нийт 5 сая төгрөгний зардал гарсан. Т.******* төлж барагдуулсан.Би болон манай ах дүү нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх-17-р хуудас/

Гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2017 оны 05 дугаар сарын 18-ны 13 цагийн үед ******* аймгийн ******* сумаас нагац ахын хүүхэд болох Т.*******ы машинтай Т.*******ы эхнэр Д.-, манай эхнэр Сайнаа нарын хамт ******* суманд хүргэн ах Б.*******ынд очсон.Орой 19 цагийн үед ******* сумаас нагац эгч М., хүргэн ах Б.******* нарыг аваад бид зургаа Завхан аймгийн Ургамал суманд байх манай ээж Дарьсүрэнтэй уулзахаар гарсан. Тэгээд ******* сумаас 40 км орчим явж байгаад Бадрахын тал гэх газар машин унасан. Тухайн үед Т.******* эрүүл, харин би согтуу унтаж явсан. Машин унасны дараа би М.гийн гарыг барьж үзэхэд хүйтэн байхаар нь нас барсан байна гэж бодсон. Удалгүй  эмч ирж үзээд нас барсан байна гэсэн.Миний биед гэмтэл учраагүй, гомдол санал байхгүй гэжээ./хх -18-19-р хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 05 сарын 18-ны орой дуудлага аваад осол болсон газар дээр ирэхэд хажуулдаж унасан машины хажууд Б.******* ах, хажууд нь М. эгчийн толгойг Т.Батхишиг тэвэрчихсэн, хажууд нь Т.******* уйлаад сууж байсан.М. эгчийг үзэхэд нас барсан байсан. Б.******* ахыг үзэхэд биеийн байдал маш хүнд толгойгоо татаж амьсгалаад баруун талын хацар шанаа хэсэг цустай, ам хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. - эгч цээж хүзүү өвдөөд байна гэж байсан. Тэгээд тэд нарыг аваад сумын төвийн эмнэлэгт ирж эмчилгээнд оруулсан.Бусад хүмүүсийн биеийн байдал зүгээр байсан гэжээ./хх-22-23-р хуудас/

Гэрч Ө. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...******* сумаас ******* сумын чиглэлд явдаг замаар явж байсан ба би хадам эгч М.тай юм яриад явж байтал гэнэт пир пар гэсэн чимээ гараад хүмүүс хашгиралдаад машин хажуу талаараа унасан байсан.Би машин дотор хэвтээ байдалтай миний хажууд - хүүгийн хамт байсан ба хойт хаалганы цонхоор гарахад машины хажууд Б.******* хажуугаараа хэвтсэн, аль шанааг нь анзаарч хараагүй цус гарсан байдалтай, М. машинаас шидэгдсэн бололтой өндийгөөд сууж байсан.Т.******* “ би ээж, аавыгаа алчихлаа” гээд орилж чарлаад толгойгоо чичлээд сууж байсан.Б.*******,М. хоёр дээр бид хоёр очоод гарсан цусыг нь арчаад М. эгч толгойны эм аваад өг гэхээр нь эм авч өгөөд байж байсан. -ыг ойр хавьд айл байна уу, хэл хүргэ гээд явуулсан. Гэтэл М. эгч “ даарч байна, дотор эвгүй байна” гэхээр нь хэвтүүлээд дээлээр хучихад толгой хэсэгт нь шалбарсан байсан ба өөр ил харагдах шарх байгаагүй.Б.******* юм хэлэхгүй дахин дахин уртаар амьсгаа авч амьсгал нь боогдож байгаа юм шиг дуугарч байсан. Тэгээд 2 цаг орчим болж байхад сумаас эмч, цагдаа ирээд сумын эмч М.г үзээд нас барсан байна гэж хэлээд Б.*******, - хүү Ариунболд нарыг сумын төв рүү эмнэлгийн машинаар аваад явсан , Т.******* бид нар үлдсэн. Б.******* сумын эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй гэжээ./ хх-27-28-р хуудас/

Гэрч Д.- мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...******* сумаас ******* сум руу явдаг замаар явж байсан ба би унтаад явж байтал машин дотор сууж явсан хүмүүс орилолдоод тас пас гээд дуугараад сэрээд хартал машин хажуу талаараа унаад би хүүхдээ тэврээтэй машин дотор хэвтээ байдалтай, миний хажууд Ө. машины хойт цонхоор гарах гэж байсан ба Ө. эгчийг гаргачихаад би хүүхдээ гаргаад араас нь өөрөө гарч ирэхэд хадам ээж машины хажууд суучихсан манай нөхөр Т.******* “ би аав, ээжийгээ алчихлаа, үхнэ “ гээд толгой руугаа чичлээд сууж байхаар нь сандраад бусад юмыг анзааралгүй, машинд байсан тал шил архийг аваад нөхөр дээрээ очоод энэнээс уугаад тайвширчих гэж хэлсэн.Тэгээд хадам аавын хажууд очоод дээл дэрлүүлээд амнаас нь гарч байсан цусыг арчаад байж байтал Ө. эгч “ойр хавьд айл байна уу? утсаар хэл хүргэ “ гэхээр нь 5-6 км яваад гар утасны сүлжээ барих газарт очиж сум руу ярьж Баярхишиг ахын эхнэр руу ярьж эмнэлэг цагдаа дуудуулсан. Тэгээд сумын эмч ирээд хадам ээжийг нас барсан байна гэсэн. Эмнэлгийн машин хадам аав, хүү Ариунболд бид гурвыг аваад сумын төвийн эмнэлэгт ирсэн.Тухайн үед ах хадам аавын уугаад үлдсэн архийг нь машинд авч явсан.Бусад нь эрүүл байсан.Б.******* замдаа машин дотор явж байхдаа “толгойдоо юм дэрлэмээр байна, миний бие зүгээр “ гэж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, санал, хүсэлт нэхэмжлэх зүйлгүй гэжээ./ хх-29-30-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 18-ны орой харанхуй арай болоогүй байхад Д.- над руу залгаад “ бид нар машинтай явж байгаад онхолдоод уначихлаа, эмнэлэгт дуудлага өгөөд нааш нь явуулчих, аавын бие их муу байна” гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиж эмчид хэлж дуудлага өгсөн гэжээ. /хх 31-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7-р хуудас/

Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл / хх-8-9-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-10-12-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-13-14-р хуудас/

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.*******ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй гэмтэл учирсан байна.2. Б.*******ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр суурь ясны баруун урд хонхорын цөмөрсөн хугарал, турк эмээлийн арын сэртэнгийн хөндлөн бяцарсан хугарал, зүүн талын 7-р хавирганы сэлтэрсэн хугарал, дух баруун шанаа, баруун хацар,баруун гарын сарвуу, цээжний зүүн хэсгүүдэд тус бүх зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхи болон нүдний салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.4. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... / зүүн талын 7-р хавирганы сэлтэрсэн хугарал, дух баруун шанаа, баруун хацар,баруун гарын сарвуу, цээжний зүүн хэсгүүдэд тус бүх зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхи болон нүдний салстад цус хуралт/ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.3.1.2-д зааснаар / суурь ясны баруун урд хонхорын цөмөрсөн хугарал, турк эмээлийн арын сэртэнгийн хөндлөн бяцарсан хугарал / гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.5.Б.*******ын цогцост учирсан дээрх суурь ясны баруун урд хонхорын цөмөрсөн хугарал, турк эмээлийн арын сэртэнгийн хөндлөн бяцарсан хугарал гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтэл юм.6. Б.*******ын суурь ясны баруун урд хонхорын цөмөрсөн хугарал, турк эмээлийн арын сэртэнгийн хөндлөн бяцарсан хугарал гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан.7.Б.*******ын цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй.8.Б.*******ын цогцосноос авсан цус нь В /III/ бүлэг.Дүгнэлт гаргасан.Цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү гэжээ. /хх -36-37-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Хохирогч М.гийн цогцост гэмтэл учирсан байна.2.Хохирогч М.гийн цогцост баруун талын 1-5-р хавирганууд нурууны ойролцоо шугамаар хугарал, баруун талын 1-7-р хавирганууд суганы урд шугамаар хугарал, зүүн талд 1-2-р хавирганууд нурууны ойролцоох шугамаар зөрсөн хугарал, зүүн талд 4-6-р хавирга эгэмний дунд шугамаар зөрсөн хугарал,өвчүү яс дунд хэсгээрээ хөндлөн хугарал, цээжний дотор хэсэг нэлэнхүйдээ цус хуралт, зүрхний уг хэсэгт цус хуралт, толгойн хуйхны дотор дагз хэсэгт 11х4 см цус хуралт, духны дунд дээд хэсэгт 1.7х0.5 см, духны баруун дээд хэсэгт 1.5х0.7 см, зүүн нүдний хэсэгт 3.6х0.3 см, хамар хэсэгт 0.5х0.2 см, зүүн чихэнд 0.4х0.1 см зулгаралтууд, духны дунд дээд хэсэгт 4х3 см хэмжээний хаван хавдар, толгойн оройн хэсэгт хаван хавдар, зүүн гарын тохойн гадна хэсэгт 6.5х4см, зүүн гарын шууны гадна хэсэгт 3.5х2.4см,3.5х3см, 3.2х2.3см, зүүн гарын сарвууны ар хэсэгт 5х3 см, хэвлийн зүүн хажуу хэсэгт 12х4см, хэвлийн урд хэсэгт 3х1.8см, зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт 3х1.5 см, баруун гарын тохойн  гадна хэсэгт 6х4 см, баруун гарын шууны гадна хэсэгт 3х2см, 1.2х1см, шууны дотор хэсэгт 1.3х1см, 1.5х1.4см, 1х0.7 см, 1.2х0.6 см, 1х0.8 см, хэвлийн баруун хэсэгт  13х3.5см, хэвлийн баруун урд хэсэгт 3х1см, 9х2см, баруун гуяны урд дээд хэсэгт 3х1.7 см, баруун хөлний шилбэний урд хэсэгт 3х1.8см, 1х1см, 1.2х0.8см, 2х1см, 4х2.5см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 9х2.5см, зүүн хөлийн шилбэний гадна хэсэгт 13х4.5 см, зүүн хөлийн шилбэний дотор дунд хэсэгт 2.5х1.5см, зүүн хөлийн шилбэний ар дунд хэсэгт 4х3.5см цус хуралтууд, хэвлийн зүүн урд хэсэгт 2.5х0.2см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3. Хохирогч М.гийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.10-д ...цээжний гэмтэл үүнд: цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.4.Хохирогч М.гийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.5.Хохирогч М.н биед учирсан цээжний хавиргануудын хугарлууд болон дотуур цус алдалт гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх нь цус алдалт буюу шүүрч байгаа хэмжээнээс хамаарна.6.М. нь цээж хэсгийн хавиргануудын хугарлуудын улмаас дотуур цус алдаж нас барсан.7.Хохирогч М.н цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй. Дүгнэлт гаргасан, шинжээч эмч Д.Тогтох гэжээ./хх 63-64-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-71-р хуудас/

Автомашины эвдрэл үнэлсэн тухай тайлан / хх-82-р хуудас/

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд:

1.Хавтаст хэрэгт авагдсан гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд Прадо маркийн 02-00 улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2.Жолооч Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно /а/-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, /б/-д тээврийн хэрэгслээр баталгаат замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно, 2.3-т жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохдоо энэ дүрмийн 2-р хавсралтаар заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны мехнизм, ажиллахгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн... шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно.9.2 / жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож батлагдсан замаас гарч онхолдсоны улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Дүгнэлт гаргасан,шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Гэрэлчулуун гэжээ./ хх-86-р хуудас/

Шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д.-ын эзэмшлийн 02-00 улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ******* аймгийн ******* сумаас ******* аймгийн ******* сумын чиглэлд  явж байгаад Бадрахын тал нэртэй газар замын ховилтай мушгиу байхаар нь хурдаа сааруулах гээд тормозоо гишгэтэл машины тормоз өрөөлдөж бариад замын ховилд цохиулаад машин унасан. Нэг мэдсэн машин хажуу талаараа унасан байдалтай байсан. Машин зогсохоосоо өмнө нэг бүтэн өнхөрснийг би мэдээгүй байсан. Миний ээж М. осол болсон газарт, аав Б.******* ******* сумын эмнэлэгт 5 хоног эмчлүүлж байгаад нас барсан. Тухайн үед би машин барьж явахдаа архи уугаагүй, осол болсны дараа тайвшрах гээд тал шил архинаас уусан.Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.Ослын улмаас ээж аав минь нас барсан болохоор миний сэтгэл санаа их хүнд байна гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Д.-ын эзэмшлийн 02-00 улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М., Б.******* нарын амь нас хохирсон болох нь хохирогч Т.Намжилцэрэнгийн мэдүүлэг, гэрч Т.Баярхишиг, Т., Т.Отгонбаяр, Ц., Ө., Д.- , Б. нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.*******ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар / хх-118-р/  , хохирол төлбөргүй болох нь хохирогч Т.Намжилцэрэнгийн ... хохирлын 5 000 000 төгрөгийг Т.******* төлж барагдуулсан...гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-134/ зэрэг баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, биеийн байцаалт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Д.-ын эзэмшлийн 02-00 улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилж шүүгдэгч Т.*******д хариуцуулсан 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.7,36.8,36.10, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ын *******ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг    тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар Д.-ын эзэмшлийн 02-00 улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилж шүүгдэгч Т.*******д хариуцуулсан 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС