Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/03777

 

 

 

 

 

2024 7 22 184/ШШ2024/03777

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ******* аймгийн Прокурорын газар /РД: 9058982/. Хаяг: ******* аймаг, Зуунмод сум

Хариуцагч: ***

Гэм хорын хохиролд 5,153,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Эрүүгийн ******* дугаартай *******т холбогдох хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7-р сарын 8-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх эхсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн. Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2020 оны 8-р сарын 5-ны өдрөөс 2020 оны 11-р сарын 5-ны өдрийг хүртэл 7 удаа эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд даатгалын сангаас 5,153,186 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан. Уг төлбөрийг *******аас гаргуулж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газар нь *******т холбогдуулан гэм хорын хохиролд 5,153,186 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 5,153,186 төгрөгийг 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 153,186 төгрөг, 2024 оны 9-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 2-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, *******т холбогдох гэм хорын хохиролд 5,153,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 5,153,186 төгрөгийг 2024 оны 8-р сарын 01-ний өдөр 153,186 төгрөг, 2024 оны 9-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 2-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 48,700 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 100200900941 тоот данс/-д оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ ***