Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/03771

 

 

 

 

 

2024 7 19 184/ШШ2024/03771

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ***. Хаяг: *** тоот

Хариуцагч: ***. Хаяг: *** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 4,240,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь ******* ******* ******* ******* ХХК-иас хэрэглээний зориулалтаар 2022 оны 4-р сарын 25-ны өдөр 1110732 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлсэн. 2024 оны 6-р сарын 26-ны өдрийн байдлаар 398 хоногийн хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 3,077,823 төгрөг, зээлийн хүү 1,121,004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,496 төгрөг, нийт 4,225,323 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 4,240,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч 4,240,323 төгрөгийг 2024 оны 8-р сарын 5-ны өдөр 540,323 төгрөг, 2024 оны 9-р сарын 5-ны өөр 740,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь *******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 4,240,323 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч 4,240,323 төгрөгийг 2024 оны 8-р сарын 5-ны өдөр 540,323 төгрөг, 2024 оны 9-р сарын 5-ны өөр 740,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй, *******т хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 4,240,323 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч 4,240,323 төгрөгийг 2024 оны 8-р сарын 5-ны өдөр 540,323 төгрөг, 2024 оны 9-р сарын 5-ны өөр 740,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 5-ны өдөр 740,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,795 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 41,397.5 төгрөгийг хариуцагчаас, 41,397.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ ***