| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02303/И |
| Дугаар | 183/ШШ2024/02672 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/02672
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2024/02672 Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
.....
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэгт 11 779 502 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлага болох хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 11 779 502 төгрөгийн 9 359 502 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2 420 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 435 /70 200, 50 235/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203 423 төгрөгийн 53 670 төгрөгийн нэхэмжлэгч ***ээс гаргуулж хариуцагч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ