Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 119/ШШ2024/0003

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “С” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

            Хариуцагч: ОАЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

            Гуравдагч этгээд: Ц.Э нарын хоорондын “ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг тухай маргааныг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 холбогдуулан  “АЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

            2. Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22/4073 дугаар албан бичгээр ОАЗД-ын А/752 дугаар захирамжийн холбогдох заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг ОА-ийн ЗД-д гаргаж байжээ.

            3. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар албан бичгээр “ ...тухайн газрыг эзэмшигч нь анх дуудлага худалдааны журмаар газар эзэмшсэн байх бөгөөд байршлыг нь холбогдох хууль журмын дагуу шилжүүлсэн байна....” гэсэн хариуг өгсөн байна.

            2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            “С” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй шатахуун түгээх станцын аюулгүйн зай дотор, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм, БНбД-30.01.04, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм БНбД 21-07-14, ШТС-ын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн шаардлага МNS4628-2013, Газрын тухай хуулийн 33.1.2- зүйл зэргийг илт зөрчиж газар олгосон хууль бус шийдвэр гаргасан гэж тодорхойлжээ.

            5. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 11 сарын 30-ны өдрийн Цийн баруун талд 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр захирамж гарсан байдаг. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ОАЗД-ын А/528 дугаар захирамжаар газрын эзэмшил байршлыг өөрчлөх тухай захирамж гарсан байдаг. Үүний дараа газрын байршлыг өөрчлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаартай захирамж гарсан. Тус захирамжид Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтыг үндэслэн шийдвэр гаргасан. Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 00202387 тоот албан бичигт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2020, 2021 онуудад газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаагүй гэдэг нь нотлох баримтаар авагдсан. Гэтэл ОА-ийн ЗД 2020, 2021 онуудад Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байхад От газрыг эзэмшүүлсэн. Энэ нь хууль бус захиргааны акт болсон. Тус захиргааны актыг үндэслээд иргэн Ц.Э-т газар эзэмшүүлэх гэрчилгээг олгосон. 2022 оны 11 сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж өмнө нь гарсан хууль бус захирамжийн үндэслэлээр иргэн Ц.Э-т газар эзэмшүүлсэн нь хууль бус байна. Иймд 2022 оны 11 сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү    .” гэв.

            6. Хариуцагч ОА-ийн ЗД С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

            1. Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” /БНБД 21-07-14/ барилгын норм ба дүрмийн Хүснэгт 1-ийн 3-т Орон сууц, олон нийтийн барилга нь газар доор байрлах савтай шатахуун түгээх станцаас 25 метрээс багагүй зайд байхаар тогтоосон бөгөөд барилгын норм ба дүрэмд заасан зайг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна.

            2. АЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж хууль бус эсэх тухайд анх 2017 онд Ш.О нь дуудлага худалдаанд оролцож, ялагчаар шалгарч Д баг, Цийн баруун хойд талд 1000 м.кв газрын эзэмших эрхийг олж авсан.

            Ш.О-ээс үл хамаарах шалтгаанаар газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ОА-ийн ЗД-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд Ш.О-ийн эзэмшиж байсан газрын байршлыг З багт байрлах орон сууцны 1-16 дугаар байрны баруун хойд талд шилжүүлэн эзэмшүүлэхээр заасан боловч тус газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай хийгдсэн тул шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй болсон.

            Ийнхүү эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжийг биелүүлэх хуульд заасан үүргийн хүрээнд Орхон аймагт сул чөлөөтэй газар байхгүй байсан тул зайлшгүй шаардлагаар Төрийн байгууллагуудын нэгдсэн ажлын байр барихаар Ц баг, ..... хороололд Орон нутгийн өмчийн албанд 2012 онд эзэмшүүлсэн байсан газрыг АЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Ш.От эзэмшүүлсэн болно.

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлд заасны дагуу АЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э-т шилжүүлсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй хууль ёсны акт болно.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАЗД-ын А/752 дугаар захирамжийг нэхэмжлэгч тал хууль бус гэж дүгнээд байдаг. Энэ захирамж Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшиж байгаа этгээд Газрын тухай хуульд зааснаар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулж өгсөн. Үүний дагуу иргэн Ш.О, Ц.Э нар хоорондоо гэрээ байгуулан газар эзэмших хүсэлтээ өгсний дагуу А/752 дугаар захирамж зөвхөн эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа захиргааны акт байгаа. Энэ захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ Газар зохион байгуулалтын 2020, 2021 оны төлөвлөгөөнд байхгүй Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирсэн баримт байна гэж яриад байна. Гэтэл анхнаасаа 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжид газар эзэмших эрхийг орон нутгийн албанд 2012 онд олгосон байсан. Анх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш.О эрх шилжүүлээд байгаа этгээд дуудлага худалдаанд ороод газар эзэмших эрхтэй болсон. Шалгарсан газар дээрээ барилга байгууламж барих гэтэл тухайн байгууллага нь орон нутгаас дэд бүтцийн асуудал шийдвэрлэж өгөх боломжгүй газрыг эзэмшүүлсэн байсан учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаад үүний дагуу эзэмшүүлсэн. Энэ бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн зүйл байгаа. Нэхэмжлэгч тал шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан. Энэ процесс дууссан. А/752 дугаар захирамжаар Ц.Э-т газар эзэмших эрхийг шилжүүлээд байгаа захиргааны акт хууль тогтоомж зөрчөөгүй, хууль ёсны хүчин төгөлдөр захиргааны акт байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас эрх ашиг нь яаж зөрчигдөөд яагаад хууль бус гэж үзээд байгаагаа тодорхой тайлбарламаар байна. АЗД-ын захирамж Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу гарсан шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.           

            8. Гуравдагч этгээд Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ газрыг хууль ёсны дагуу авсан гэж үзэж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

                      ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “С” ХХК  нь ОА-ийн ЗД-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Э холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.  

            2. Хариуцагч Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” /БНБД 21-07-14/ барилгын норм ба дүрмийн Хүснэгт 1-ийн 3-т Орон сууц, олон нийтийн барилга нь газар доор байрлах савтай шатахуун түгээх станцаас 25 метрээс багагүй зайд байхаар тотоосон бөгөөд барилгын норм ба дүрэмд зайг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж маргасан.

            3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

            4. ОА-ийн ЗД маргаан бүхий Баян-Өндөр сум Ц баг ..... хороололд байрлах газрыг анх 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Төрийн байгууллагуудын нэгдсэн ажлын байр” барих зориулалтаар Орон нутгийн өмчийн албанд 648 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            5. Дээрхи газрыг ОАЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар “Газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар иргэн Ш-ийн О-т орон сууцны зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            6. Иргэн Ш.О 2017 онд анх дуудлага худалдаанд оролцож ялагчаар шалгарч Д багийн Ц-ийн баруун хойд талд 1000 м.кв газрыг АЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/804 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон байна.

            7. Уг газрыг зориулалтын дагуу эзэмших боломжгүй болсон учраас иргэн Ш.О Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар шүүх 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийг үндэслэн АЗД 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/528 дугаар “Эзэмшил газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар Ш.О-т З багт байрлах орон сууцны 1-... дугаар байрны хойд талд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн 1-1... дугаар байрны хойд талд байрлах газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан учраас Засаг даргын А/528 дугаар захиармжаар олгосон газрыг Ш.О эзэмших боломжгүй нөхцөл үүссэн учраас АЗД 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар “Газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар Ш.О-т маргаан бүхий  Ц баг, ..... хороололд 1000 м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            9. Мөн АЗД 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар Ш.О-т олгосон дээрхи газрын хэмжээг 1850 м.кв болгон өөрчлөн, нэгж талбарын 6104143627 дугаар бүхий 1845 м.кв газарт 0000128895 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

            10. ОА-ийн ЗД 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтаар Ш.О-ийн Ц баг ..... хороолол 1845 м.кв орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан газрыг иргэн Ц-ийн Э-т шилжүүлж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            11. Газрын тухай хуулийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” гэсний 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ:”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж заасан байна.

            12. Иргэн Ш.О нь газар эзэмших эрхийн гэрчилгэээг иргэн Ц.Э-т шилжүүлэх, Ц.Э шилжүүлэн авах тухай хүсэлтүүдийг гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан нотариатаар батлуулан, бүртгэлийн 3740 дугаарт бүртгүүлсэн нь дээрхи хуулийн заалттай нийцжээ.  

            13. ОА-ийн ЗД 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Э-т Орхон аймгийн Баян-Өндөр сум Ц 1... дүгээр баг ..... хороололд байрлалтай, 1845 м.кв газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэн, нэгж талбарын 61041436.. дугаартай, улсын бүртгэлийн Э-21010041.. дугаарт бүртгэж, 00001323... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 06101-2022/01058 дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. 

            14. Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ “АЗД-ын А/752 дугаар захирамж Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм БНБД-30.01.04, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм БНБД 21-07-14,ШТС-ын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн шаардлага MNS4628-2013, Газрын тухай хуулийн 33.1.2 дугаар зүйлийг илт зөрчиж газар олгосон “  гэж тодорхойлсон.

            15. Монгол Улсын дэд бүтцийн яамнаас баталсан “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”, Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 61 дүгээр тогтоолоор баталсан “Шатахуун түгээх станц.Техникийн ерөнхий шаардлага MNS4628-2013”, Барилга, хот, байгуулалтын сайдын 57 тушаалаар баталсан “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм”-ыг тус тус зөрчсөн эсэх талаар шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

            16. Шинжээч нар “Шатахуун хадгалах далд савны хананаас 23.27м, шахахуун түгээх станцын түгээгчийн байрны хананаас 36.47м, шатахуун буулгах талбайн захаас 31.10м, шатахууны далд шугам хоолойноос 29.96 м тус тус байна.”, “ ...Ц.Э-т эзэмшүүлсэн газар нь “С” ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахуун хадгалах далд савны хананаас 23.27 метр гэж хэмжигдсэн байгаа нь БНбД 21-07-14-ийн байршилд тавигдах шаардлага хэсэгт заасан галын аюултай зай хэмжээнд орж байгаа нь тогтоогдсон боловч, иргэн Ц.Э-ын эзэмшил газарт орон сууцны барилга төлөвлөж байгаа барилга байгууламжийн цонхноос /хаалганаас/ хэмжилт хийгдээгүй нь БХбД 21-07-14-ийн Байршилд тавигдах шаардлага хэсэгт заасан галын аюулгүйн хамгийн бага зайг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.” гэж тус тус дүгнэсэн нь Засаг даргын А/752 дугаар захирамж Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм БНБД-30.01.04, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм БНБД 21-07-14,ШТС-ын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн шаардлага MNS4628-2013-уудыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.  

            17. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ...” гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч АЗД-ын А/752 дугаар захирамж нь иргэд хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн, иргэн Ц.Э-т шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдож байна.

            18. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д ”нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ:”, 382.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо:”, 38.2.3” хураамж төлсөн тухай баримт”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж заасан хуулийн заалттай зөрчөөгүй байна.

            19. Иймээс дээрхи үндэслэлүүдээр АЗД-ын А/752 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

            20. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020, 2021 онуудад Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлаагүй байхад иргэн Ц.Э газар олгосон учраас АЗД-ын А/752 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж маргасан тухайд:   

            21. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/03 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/06 тогтоолуудаар аймгийн газар зохион байгуулалтын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг батлаагүй, маргаан бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг 2020, 2021 онуудад шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            22. Анх ОА-ийн ЗД 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар захирамжаар маргаан бүхий Ц баг, Орон сууцны ..... хороолол, орон сууны V-...-р байрны харалдаа Б гудамжны баруун талд байрлалтай 648 м.кв газрыг Орон нутгийн өмчийн албанд “Төрийн байгууллагуудын нэгдсэн ажлын байр /ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтэс, орон нутгийн архвын газар/” байр бариулахаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан ба Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын байршил өөрчлөх тухай” А/262 дугаар захирамжаар тухайн газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

            23. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. ...”, 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:” гэж заасны дагуу иргэн Ш.О, Ц.Э нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлтүүдээ нотлох баримтын хамт гаргасны дагуу АЗД Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хариуцагч АЗД-а шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

            24. Өөрөөр хэлбэл тухайн газрыг 2012 онд аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн учраас 2020, 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдах, тусгагдаагүй байхад газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар Ц.Э-т шинээр газар олгоогүй, ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж нь иргэд хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

            25. Иймээс нэхэмжлэгч “С” ХХК-ийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            26. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх 374 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан болохыг, “Н” ХХК-ийн “Гуравдагч этгээдээр оролцуулах тухай” хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 159 дугаар захирамжаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О уг захирамжид 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан нь үндэслэлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            27. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.”, 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал ...”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу шинжээчийн зардал 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргуулан “Г” ХХК-д олгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн Ц.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас шинжээчийн зардал 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгосугай.  

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА