Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/03569

 

ййй

 

 

 

 2024                  6               24                                           184/ШШ2024/03569

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: **************,************* Хаяг: ******,**********

Хариуцагч: Ц*****,************. Хаяг: **********,*******

6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч */*********шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ********* бараа бүтээгдэхүүн худалдан авч өөрийн ажиллуулдаг Овоот гэх дэлгүүртээ худалдан борлуулдаг байсан. 2023 оны 2-р сарын 17-ны өдрөөс 2024 оны 01-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 төрлийн 240 ширхэг 2,017,862 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг манай компаниас худалдан авсан бөгөөд нийт 1,422,702 төгрөгийг төлсөн. Үлдэх 736,215 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 735,215 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 635,215 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** холбогдуулан барааны төлбөр6,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 735,215 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 635,215  төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******,******** холбогдох барааны төлбөр 735,215 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 735,215 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 635,215 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 11,100 төгрөгийг хариуцагчаас, 11,100 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ