| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/05097/И |
| Дугаар | 184/ШШ2024/03753 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/03753
2024 7 18 184/ШШ2024/03753
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Төлбөрийн үлдэгдэл 2,067,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 2-р сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid Mongoldoo 40 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90070595 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 11-р сарын 27-ны өдөр Samsung Galaxy А54 маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авсан. ******* гэрээний үүргээ үл биелүүлж төлбөрийг төлөхгүй байгаа тул 2,061,828 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 2,067,328 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 2,067,328 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 8-р сарын 10-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 8-р сарын 25-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 9-р сарын 10-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 9-р сарын 25-ны өдөр 394,558 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 2,067,328 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 2,067,328 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 8-р сарын 10-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 8-р сарын 25-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 9-р сарын 10-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 9-р сарын 25-ны өдөр 394,558 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох төлбөрийн үлдэгдэл 2,067,328 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 2,067,328 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 8-р сарын 10-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 8-р сарын 25-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 9-р сарын 10-ны өдөр 334,554 төгрөг, 2024 оны 9-р сарын 25-ны өдөр 394,558 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,028 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,014 төгрөгийг хариуцагчаас, 24,014 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ ***