Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/03750

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

7 18 184/ШШ2024/03750

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 654,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2021 оны 12-р сарын 9-ний өдөр манай байгууллагатай 2112-0885 тоот зээлийн гэрээг байгуулж 1,099,900 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар 3 хувийн хүүтэй, зээлийн Сайн интернэшнл ХХК-иас А52 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн. 2024 оны 6-р сарын 4-ний өдрийн байдлаар зээлдэгч ******* үндсэн зээлийн үлдэгдэл 605,962 төгрөг, хүүгийн төлбөр 27,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,498 төгрөг, нийт 638,953 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргахад шаардлагатай нотариатын зардал 15,300 төгрөг, зээлийн төлбөр 638,953 төгрөг, нийт 654,253 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 654,253 төгрөгийг 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *******ын гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 654,253 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 654,253 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч *******ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 654,253 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 654,253 төгрөгийг 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,252.06 төгрөгөөс 10,126.3 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,126.3 төгрөгийг хариуцагчаас, 10,126.3 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ ***