| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/05707/И |
| Дугаар | 184/ШШ2024/03720 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/03720
2024 7 17 184/ШШ2024/03720
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: *** тоот
Хариуцагч: *** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 3,419,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******н ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******н ******* ХК 2023 оны 10-р сарын 5-ны өдөр зээлдэгчийн аппликэйшнээр дамжуулан гаргасан 2 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 2,985,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хувийн хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-с дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр 3,406,957 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 3419,957 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэлийн шаардлага 3,419,957 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 565,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 594,957 төгрөгөөр төлж барагдуулах-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******н ******* ХК нь *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,419,957 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 3,419,957 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 565,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 594,957 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******н ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,419,957 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 3,419,957 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 565,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 20-ны өдөр 594,957 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 34,850 төгрөгийг хариуцагчаас, 34,850 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ ***