Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 143

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0147/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Энхмандах, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                            Т.Баярмаа

Хохирогч Б.Г

Иргэдийн төлөөлөгч У.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Шүүгдэгч                                                         Д.Б нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 173900000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1970 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багт оршин суух хаягтай, 

1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар,

1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сар 7 хоног хорих ялаар,

2006 оны 01 дүүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн Боржигон овогт Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнж гэх газар иргэн Б.О-г сүхээр 2 гарын бугалга болон баруун мөрний дал орчимд олон удаа цохиж биед нь гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл..../хх-ийн 4хуу/

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл....../хх-ийн 7-8хуу/

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд..../хх-ийн 9-10хуу/

 

Б.О-н өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасны гэрэл зургийн үзүүлэлтүүд...../хх-ийн 11-13хуу/

 

Д.Б, Б.О нарын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд..../хх-ийн 14-19хуу/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл..../хх-ийн 20хуу/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол..../хх-ийн 25-26хуу/

 

Гэрч Г.М-н: ....2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 12 цаг 30 минутын үед иргэн Ц-с Дэнж дээр доошоо харсан байдалтай, эрэгтэй хүн хэвтэж байна гэж утсаар мэдэгдсэний дагуу, хэрэг учралын газар очсон. Очиход “Дэнж” гэх газарт хашааны урд талд замын хажууд, толгой нь баруун урагшаа харсан байдалтай, цээжин дороо гараа нугалж хийсэн 30 гаран насны эрэгтэй хүний цогцос байхыг хараад Б.О гэгч нь нас барсан болохыг тогтоосон. Эмнэлэг рүү утсаар холбогдож түргэн дуудсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33хуу/

 

Гэрч Ч.Б-н: ... Би талийгаач О-ай 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Норовлин сумын төвд холбооны баруун талд таарсан. ....Тэгтэл О хоёулаа нэг шил архи ууя гээд хоёр давхар дэлгүүр лүү орж 0.75 граммын Буурал нэртэй архи авсан. Түүний гэрт нь очиж талийгаач О, Т гэж дууддаг ах бид гурав хувааж уусан. Түүний дараа Т ах харилаа гээд гарч явсан. Талийгаач О бид хоёр гэрт нь үлдсэн. Тэгтэл талийгаач О, Б ахынх руу орно гээд орсон. Нэлээн байж байгаад талийгаач буцаад гэр лүү орж ирсэн. Удаагүй араас нь Б ах орж ирсэн. Тэр үед Б ах гартаа сүх барьчихсан орж ирсэн юм. Тэгээд Бүрэнбат ах пиздануудыг ална гэхэд нь би айгаад гараад гүйсэн. Тэр чигээрээ гүйгээд гэртээ ирээд унтсан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35хуу/

 

Гэрч Э.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг ...../хх-ийн 41хуу/

 

Гэрч Д.Ц-ийн: ... 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би Норовлин сумын Дэнж гэх газар гэрээсээ гараад зүүн хойшоо Б.О-руу руу очих ажилтай явж байтал ... талийгаач Б.О нь гэрийнхээ баруун урд талд, хашааны урд талд байх хөндлөн замын хойх нь доошоо хараад хэвтэж байсан, ямар ч хөдөлгөөнгүй, талийгаачийн ойр орчимд ялаа шавсан байсан. Тэгэхээр нь би нас барсан байж магадгүй гэж бодоод хэсгийн төлөөлөгч М луу утасдаж харсан зүйлээ хэлсэн. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45хуу/

 

Гэрч Б.Т-н өгсөн мэдүүлэг..../ХХ-ийн 46-47 дугаар хуудас/

 

Гэрч М.Төрбатын: ... Талийгаач О хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 17 цагийн орчимд Норовлин сумын төвд дэлгүүрийн зүүн талд таарсан. Түүнээс хойш уулзаагүй....Талийгаач О нь архи уухаараа жаахан агсамдуу, эрүүлдээ бол гайгүй, үг дуу цөөтэй, архи уухаараа жаахан овилгогүй, хүн хүн рүү бол агсрахгүй, агсрах хүндээ бол агсарчихдаг тийм л хүн байсан...Би талийгаач О ахтай хуурай ах дүү найз нөхөд гээд бараг 10-аад жил болсон гэх мэдүүлэг...../ХХ-ийн 53 дугаар хуудас/

 

Гэрч С.Болормаагийн мэдүүлэг.... /ХХ-54-55 дугаар хуудас/

 

 Гэрч Т.Ц-н өгсөн: ... 2013 оноос нөхөр О-тай хамтран амьдарсан. ... О бид хоёр гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. 0-4 насны 3 хүүхэдтэй. Би өөрөө дагавар 1 хүүхэдтэй. ... Би 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 14-ны хооронд Хэнтий аймагт эмнэлэгт бага хүүхэд С-г төрүүлэх гээд эмнэлэгт хэвтсэн. Надад 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр танай нөхөр нас барсан байна гэж хэлсэн. ... Б манай баруун талын хашаанд 3 жил болж байгаа манай нөхөртэй хамт хөдөө явж ажил хийдэг байсан. ... Талийгаач О намайг Б-д очиход дургүй байдаг байсан намайг хардаад байдаг байсан. ... Архи уухаараа Бүрэнбат их муухай зантай хүн ална гээд дайрдаг байсан. ... Октябрь Б-тай нийлж архи уудаг байсан. Б, О хоёр архи уухаараа байнга хэрэлдэж маргалддаг байсан. Юунаас болж маргалддаг талаар  бол мэдэхгүй байна. ... Гомдолтой байна, маш хэрцгийгээр манай нөхрийн амь насыг хохироосон байна гэх мэдүүлэг. /хх-ийн 69-70хуу/

 

Б.О-ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 78-81хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 8081 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 83хуу/

 

Цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 84-88хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт......Талийгаач нь дээрх баруун дал, баруун, зүүн бугалга, шууны гүний артерийн судас, мэдрэл гэмтээсэн чавчигдаж зүсэгдсэн гүн шархнуудын улмаас цус алдас нас барсан....гэх дүгнэлт ....../хх-ийн 89-90хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7995 дугаартай дүгнэлт..../ХХ-ийн 92 дугаар хуудас /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ....Талийгаач Б.О-н өмсөж явсан хувцасанд урагдалт цооролт  бии эсэх талаар.....гаргуулсан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд..../ХХ-ийн 106-111 дүгээр  хуудас/

 

2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 18 дугаартай Д.Б Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа.....Д.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай......Д.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай....гэх дүгнэлт ....../хх-ийн 113-115хуу/

 

Шүүгдэгч Д.Б-ын өгсөн: .... 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим Норовлин сумын төвд Дэнж гэх газар би гэртээ хаалгаа дотроос нь түгжээд гарандаа боолт хийгээд сууж байхад манай хаалгыг хүн тогшсон. Тэгэхээр нь хэн бэ гэхэд Х байна хаалгаа онгойлгочих гэсэн. О-г тэгэж дууддаг юм. Тэгэхээр нь би түүнд чи согтуу байнаа яв яв цаашаа эрүүлдээ маргааш ирээрэй гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач О чамайг 4 хутгалахад багадаагүй шүү гэж хэлээд гэр тойроод явахдаа чамайг болоогүй бууднаа гэж хэлээд гэрийн зүүн хойноос орж ирсэн гэрлийн утсыг гадагш нь суга татахад гэрэл унтарсан. Тэгэхээр нь асаагуурын гэрэл асаагаад чи муу ер нь яах гээд байгаа юм гээд дотор хаалганы баруун хавтасанд байсан модон бариултай түлээний сүх аваад гарсан. Намайг гэрээс гарахад гэрийн зүүн талаар тойроод ирэхээр нь би талийгаач О-н баруун гаранд хутга байж магадгүй гэж бодоод балмагдаж давчдаад талийгаачийн зүүн гарын мөр орчимд нь дээгүүр 1 удаа сүхээр цохьсон.Тэгтэл О гүйгээд гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би араас нь сүх барьж гэр рүү нь ороход Бр надтай зөрөөд гүйгээд гарсан. Тэр үед О-г цохих гэхэд тэр хулдаасан дээрээ гэр дотор үүдэндээ халтираад ойчоод босоод гадагшаа гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад талийгаач О-н 2 гарын бугалга болон тохой орчимд нь 2-3 удаа цохиход талийгаач О гэрийн гадаа хаалганы баруун талд гэрээ налаад хойшоо эргэхэд нь ил гарсан хэсэгт нь бугалга руу нь 5-6 удаа цохисон. Тэгэхэд талийгаач О гэрийнхээ баруун талд өвдөглөөд би таныг хутгалсан нь буруу, та намайг уучлаарай гэж хэлсэн. Би тэгэхээр нь би чамайг алахгүй  л бол болохгүй ямар ч байсан чамайг тахир дутуу болгоно гэж хэлээд 2 өвдөг рүү нь сүхний ар хэсгээр нэг нэг удаа цохиход хөлөө жийхээр нь 2 хөлийнх нь шилбэ рүү бас цохисон. Хоёр хөлийн шилбэ рүү нь 5-6 удаа цохиосон. Тэгэхээр нь талийгаач О хэвтээд өгөхөөр нь би түүний бөөр орчимд 1 удаа өшиглөөд цээжин тус газар нь нэг удаа өшиглөөд ингээд чи хүн хутгалж байгаарай гэж хэлээд сүхээ бариад гэр рүүгээ явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 131-133хуу/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнж гэх газар иргэн Б.О-г сүхээр 2 гарын бугалга болон баруун мөрний дал орчимд олон удаа цохиж биед нь гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон болох нь:

 

Гэрч Г.М-н ... иргэн Ц-ээс Дэнж дээр доошоо харсан байдалтай, эрэгтэй хүн хэвтэж байна гэж утсаар мэдэгдсэний дагуу, хэрэг учралын газар очсон. Очиход “Дэнж” гэх газарт хашааны урд талд замын хажууд, толгой нь баруун урагшаа харсан байдалтай, цээжин дороо гараа нугалж хийсэн 30 гаран насны эрэгтэй хүний цогцос байхыг хараад Б.О гэгч нь нас барсан болохыг тогтоосон гэх мэдүүлэг, гэрч Ч.Болдбаатарын ... Тэгтэл талийгаач О Б ахынх руу орно гээд орсон. Нэлээн байж байгаад талийгаач буцаад гэр лүү орж ирсэн. Удаагүй араас нь Бт ах орж ирсэн. Тэр үед Б ах гартаа сүх барьчихсан орж ирсэн юм. Тэгээд Б пиздануудыг ална гэхэд нь би айгаад гараад гүйсэн гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-н ... талийгаач Б.О нь гэрийнхээ баруун урд талд, хашааны урд талд байх хөндлөн замын хойх нь доошоо хараад хэвтэж байсан, ямар ч хөдөлгөөнгүй, талийгаачийн ойр орчимд ялаа шавсан байсан гэх мэдүүлэг, гэрч Т.Ц-н ... ... Архи уухаараа Б их муухай зантай хүн ална гээд дайрдаг байсан. ... О Б нийлж архи уудаг байсан. Б, О хоёр архи уухаараа байнга хэрэлдэж маргалддаг байсан. Юунаас болж маргалддаг талаар  бол мэдэхгүй байна. ... Гомдолтой байна, маш хэрцгийгээр манай нөхрийн амь насыг хохироосон байна гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай ...Талийгаач нь дээрх баруун дал, баруун, зүүн бугалга, шууны гүний артерийн судас, мэдрэл гэмтээсэн чавчигдаж зүсэгдсэн гүн шархнуудын улмаас цус алдас нас барсан гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Б-н ... талийгаач О-н баруун гаранд хутга байж магадгүй гэж бодоод балмагдаж давчдаад талийгаачийн зүүн гарын мөр орчимд нь дээгүүр 1 удаа сүхээр цохьсон.Тэгтэл О гүйгээд гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би араас нь сүх барьж гэр рүү нь ороход Б надтай зөрөөд гүйгээд гарсан. Тэр үед О-г цохих гэхэд тэр хулдаасан дээрээ гэр дотор үүдэндээ халтираад ойчоод босоод гадагшаа гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад талийгаач О-ын 2 гарын бугалга болон тохой орчимд нь 2-3 удаа цохиход талийгаач О гэрийн гадаа хаалганы баруун талд гэрээ налаад хойшоо эргэхэд нь ил гарсан хэсэгт нь бугалга руу нь 5-6 удаа цохисон. Тэгэхэд талийгаач О гэрийнхээ баруун талд өвдөглөөд би таныг хутгалсан нь буруу, та намайг уучлаарай гэж хэлсэн. Би тэгэхээр нь би чамайг алахгүй  л бол болохгүй ямар ч байсан чамайг тахир дутуу болгоно гэж хэлээд 2 өвдөг рүү нь сүхний ар хэсгээр нэг нэг удаа цохиход хөлөө жийхээр нь 2 хөлийнх нь шилбэ рүү бас цохисон. Хоёр хөлийн шилбэ рүү нь 5-6 удаа цохиосон. Тэгэхээр нь талийгаач О хэвтээд өгөхөөр нь би түүний бөөр орчимд 1 удаа өшиглөөд цээжин тус газар нь нэг удаа өшиглөөд ингээд чи хүн хутгалж байгаарай гэж хэлээд сүхээ бариад гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа.....Д.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай......Д.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...гэх дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Д.Б нь хохирогчийн амь насыг хохироохын өмнө буюу хохироох явцдаа түүнийг сүхээр олон удаа цохиж өвтгөн шаналгаж биед нь олон тооны шарх үүсгэн тарчилган зовоосон үйлдэл нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь уг үйлдлийг хийхдээ хохирогчийн амь нас хохирох боломжтой, мөн олон удаа сүхээр цохьсоны улмаас биед нь өвчин шаналал үүсэх, тарчлан зовох гэх мэт гарах үр дагаварыг нь ухамсарлан ойлгох чадвартай байсан, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байх тул түүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх, адидас гэсэн бичигтэй задгай энгэртэй, цахилгаантай хар хөх өнгийн бэлтгэлийн цамц, дөрвөлжин хээтэй цагаан өнгөтэй босоо захтай энгэртээ нэг халаастай богино ханцуйтай цамц, асикс гэсэн бичигтэй саарал өнгийн даавуун бэлтгэлийн өмд, хар өнгийн эрэгтэй богино дотуур өмд, хар өнгийн даавуун оймс, бор өнгийн ноосон оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

         Мөн шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

           1. Шүүгдэгч Д.Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн  хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 13 жил хорих ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

     4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

 

    5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх, адидас гэсэн бичигтэй задгай энгэртэй, цахилгаантай хар хөх өнгийн бэлтгэлийн цамц, дөрвөлжин хээтэй цагаан өнгөтэй босоо захтай энгэртээ нэг халаастай богино ханцуйтай цамц, асикс гэсэн бичигтэй саарал өнгийн даавуун бэлтгэлийн өмд, хар өнгийн эрэгтэй богино дотуур өмд, хар өнгийн даавуун оймс, бор өнгийн ноосон оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

     6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА

 

        ШҮҮГЧИД                             М.ЭНХМАНДАХ

 

                                                                                               Х.САНЖИДМАА